Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Нийгэм

НЕБ-ын сургуулийн 189 мянган хүүхдийг сүү хөтөлбөрт хамруулахад үндэсний үйлдвэрлэгчидтэй хамтарна

1 цаг 59 минут

НЕБ-ын сургуулийн хүүхдийн өсөлт, хөгжлийг дэмжих зорилгоор “Сүүн дархлаа” хөтөлбөрийг үе шаттай хэрэгжүүлж байна.

Энэ жил нийслэлийн 1-5 дугаар ангийн 189,600 хүүхдийг сүү хөтөлбөрт хамруулна.

Тус хөтөлбөрт үндэсний үйлдвэрлэгчидтэй хамтрах юм. Энэ хүрээнд хотын дарга Х.Нямбаатар болон холбогдох албаныхан “Харүмафүжи сүүний ферм”-тэй танилцаж, сүү хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар санал бодлоо солилцлоо.

Хотын дарга Х.Нямбаатар “Япон улс 1959 оноос, БНСУ 1981 оноос эхлэн сүү хөтөлбөртэй болжээ. Мөн БНХАУ 2005 оноос эхлэн сүү хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн байна. Монголд “Шинэ Монгол Харүмафүжи” ЕБС сүү хөтөлбөрийг хэрэгжүүлээд хоёр жил болж байна. Бид хөтөлбөрийг хэрэгжүүлэхээсээ өмнө хүүхдүүдийн эрүүл мэнд, өсөлт хөгжлийн суурь үзүүлэлтүүдийг судална. Ирэх жилээс тус хөтөлбөрийг улам бүр сайжруулж, сав баглаа боодлын хувьд байгаль орчинд ээлтэй байхаар зохион байгуулна. 2026-2027 оны хичээлийн жил Улаанбаатар хотын ЕБС-ийн 1-12 дугаар ангийн хүүхдүүдийг бүхэлд нь буюу 430 мянган хүүхдийг нь сүү хөтөлбөрт хамруулахаар төлөвлөөд байна” гэлээ.

Харүмафүжи Д.Бямбадорж “Сүү хөтөлбөрийг сургууль дээрээ хэрэгжүүлснээр ямар өөрчлөлт гарч байгаа талаар судлахаар бид багш, ажилтнуудынхаа хүүхдүүд болон эцэг эхчүүдээс зөвшөөрөл авч харьцуулж үзсэн. Намар болон хавар авсан шинжилгээг харьцуулахад сүү тогтмол ууснаар кальци болон Д витамины зохист хэмжээ хэвийн түвшинд хадгалагддаг гэдэг нь харагдсан. Мөн хүүхдүүдийн өсөлтөд маш сайн нөлөөлсөн. Эцэг эхчүүд үүнд их талархаж буй. Түүнчлэн, сурагчид ханиад томуугаар өвдөж, хүндрэх магадлал маш бага болсон. Үүнийг сургуулийн эмч нар сүү хөтөлбөр болон биеийн тамиртай холбон тайлбарладаг. Бид сүүг дулааны аргаар боловсруулдаг бөгөөд лактозны харшилтай хүүхэд ч ууж болдог” гэлээ.

НЭМГ-ын дарга Н.Наранбаатар “Хүүхдүүдэд сүүг тогтмол уулгаснаар шүд болон ясны бэхжилтэд сайнаар нөлөөлнө гэж ойлгодог бол Д витаминаар баяжуулсан сүүг уулгаснаараа хүүхдийн анхаарал төвлөрөл, анхаарал тогтворжилт, сэтгэн бодох чадвар сайжирна. Мөн мэдрэлийн тогтолцоо, цусны бүлэгнэлтийн үйл ажиллагаанд Д витаминаар баяжуулсан сүү онцгой нөлөөтэй. Сүү хөтөлбөр олон жил үргэлжилснээр зөвхөн эрүүл мэнд талаасаа төдийгүй олон талын эерэг нөлөөг үзүүлнэ” гэв.

НЭМҮТ-ийн захирал Л.Баттөр “Таван жил тутамд Хүн амын хоол тэжээлийн үндэсний судалгааг хийдэг. 2023 онд хийсэн зургаадугаар судалгаанд хамрагдсан хүүхдүүдийн 15 хувьд нь л Д витамин зохистой хэмжээнд байна гэж гарсан. Үлдсэн хувьд дутагдалтай байсан. Монгол Улс эрс тэс уур амьсгалтайн дээр хоол тэжээлээсээ хангалттай Д витамин авч чадахгүй байгаа нь нотлогдсон. Манайх шиг хүйтэн, сэрүүн уур амьсгалтай дэлхийн олон улсад сүүг Д витаминаар баяжуулж өгдөг. Д витамин нь сүүнд буй кальцийг биед шимэгдэхэд тусалдаг. Сурагчдын эрүүл мэндийн суурь үзүүлэлтийг үнэлээд тус хөтөлбөр тодорхой хугацаанд хэрэгжсэний дараа ямар үр дүнд хүрч байгаа талаарх судалгааг хийнэ" гэлээ.

Холбоотой мэдээ

Орон сууцны үнэ 12.3 хувиар өсжээ
Ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарах тул болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг анхааруулж байна
ЗГ: Бортээгийн ордын хөрөнгө оруулагчийн тодруулах асуудлыг сонсоно

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Орон сууцны үнэ 12.3 хувиар өсжээ
Ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарах тул болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг анхааруулж байна
ЗГ: Бортээгийн ордын хөрөнгө оруулагчийн тодруулах асуудлыг сонсоно
НЕБ-ын сургуулийн 189 мянган хүүхдийг сүү хөтөлбөрт хамруулахад үндэсний үйлдвэрлэгчидтэй хамтарна
“Өргөө” зочид буудлыг нийслэлийн өмчид эргүүлэн авах ажил үргэлжилж байна
Зудын байдалд үнэлгээ хийхэд 9 аймгийн 36 сум цагаан зудтай байна
Энэ онд нийслэлд 30 сургууль, 14 цэцэрлэгийг шинээр барина
Иран улсад зорчихоор төлөвлөж байгаа болон оршин суугч иргэдийн анхааралд...
Гандан орчмын 1.6 га талбайд тохижилт хийж, жишиг гудамж байгуулна
Иргэд Ерөнхий сайдаас асуулт асууж, саналаа илгээх боломжтой боллоо
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар олж авсан, хадгалсан хэргийг шүүхэд шилжүүлжээ
Хоригдлын удаан хугацааны эргэлт, уулзалтын байрыг шинээр тохижуулжээ
УИХ-ын дарга, УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан төрийн зүтгэлтнүүдэд хүндэтгэл үзүүллээ
Хуурамч линк дээр дарж 27,500,000 төгрөг залилуулжээ
Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн Япон, Монголын эмнэлэгт ажиллаж байна

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он