Жолоодох эрхгүй үедээ тээврийн хэрэгслийг жолоодож яваад осол гаргаж, хоёр хүн гэмтжээ

Цагдаагийн байгууллагад энэ оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт “Тээврийн хэрэгслүүд мөргөлдөж, хүн гэмтсэн байна” гэх дуудлага мэдээлэл иржээ.
Уг дуудлага мэдээллийг шалгахад жолоодох эрхгүй үедээ Тоёота акуа маркийн тээврийн хэрэгслийг жолоодож яваад Тоёота приус маркийн тээврийн хэрэгслийн араас мөргөж, ослын улмаас 2 хүн гэмтсэн нөхцөл байдал урьдчилсан байдлаар тогтоогдсон. Тус хэрэгт Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтэс шалгалтын ажиллагааг явуулж байна.
Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 14.7 дэх хэсэгт Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/, эсхүл тээврийн хэрэгсэл жолоодох эрх нь дуусгавар болсон хүн тээврийн хэрэгсэл жолоодсон бол хүнийг дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох хариуцлага хүлээлгэнэ гэж заасан байдаг.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.