Сэтгэгдэл 0

Шатахуун импортлогч компаниуд нэгдүгээр сард нийт 287,860 тонн шатахуун худалдан авахаар захиалаад буй юм.
Тодруулбал, 136,470 тонн АИ-92 автобензин, 148,090 тонн дизель түлш, 3,300 тонн АИ-95 автобензин тус тус импортлох захиалга баталгаажсан байна.
Манай улсын хувьд нийт шатахууны хэрэглээний 95 хувийг ОХУ-аас импортолж байгаа бол үлдсэн 5 хувийг БНХАУ нийлүүлж байгаа юм.
Он гарснаас хойш өнөөдрийг /2026.01.01-08/ хүртэлх хугацаанд нийт 75604 тонн шатахуун импортолжээ.
Үүнийг задалбал, 35352 тонн АИ-92 автобензин, 183 тонн АИ-95 автобензин, 39896 тонн дизель түлш, 173 тонн ТС-1 онгоцны түлш тус тус орж ирсэн гэсэн үг. Авто замын боомтуудаар,
Сүхбаатар боомтоор
- АИ-92 автобензин - 446 вагон буюу 27093 тонн
- АИ-95 автобензин - 3 вагон буюу 183 тонн
- Дизель түлш - 623 вагон буюу 38280 тонн
- ТС-1 - 3 вагон буюу 173 тонн
Эрээнцав боомтоор
- АИ-92 автобензин - 846 тонн
- Дизель түлш - 1056 тонн
Цагааннуур боомтоор
- АИ-92 автобензин - 388 тонн
- Дизель түлш - 560 тонн
Боршоо боомтоор
- АИ-92 автобензин - 425 тонн
Замын-Үүд боомтоор
АИ-92 автобензин - 113 вагон буюу 6600 тонн тус тус орж иржээ.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.