Боловсролын сайд П.Наранбаяр Хөвсгөл аймгийн “Насан туршийн суралцахуйн төв”- ийн үйл ажиллагаатай танилцжээ

Боловсролын сайд П.Наранбаяр Хөвсгөл аймгийн “Насан туршийн суралцахуйн төв”- ийн үйл ажиллагаатай танилцлаа. Тус төв нь анх Мөрөн сумын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байсан бол 2025 оноос эхлэн үйл ажиллагаагаа өргөжүүлж, аймгийн хэмжээнд ажиллаж эхэлсэн байна.
“Насан туршийн суралцахуйн төв”- ийн шинэ барилгын төсвийг 2027 онд улсын төсөвт тусган эхлүүлэх боломжийг судлах, байгууллагын албан хаагчдын санал, тулгамдаж буй асуудлыг шат дараатайгаар шийдвэрлэхэд анхаарч ажиллахаа илэрхийллээ.

Мөн аймгийн Боловсролын газрын үйл ажиллагаатай танилцаж, тус байгууллагын 2025 оны ажлын үр дүн, 2026 он болон “Боловсролыг дэмжих жил”-ийн хүрээнд хэрэгжүүлэх бодлогын чиглэл, төлөвлөлтийн талаарх мэдээллийг сонслоо.
Уулзалтын үеэр аймгийн боловсролын салбарт хэрэгжүүлж буй бодлого, цаашдын зорилт, тулгамдаж буй асуудлуудын талаар санал солилцож, Боловсролын газрын албан хаагчдын гаргасан санал, хүсэлтийг сонсон, шийдвэрлэх боломжит арга замыг судлан ажиллана гэв.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.