Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Нийгэм

“Улаанбаатар трамвай” төсөл хэрэгжсэнээр зуслангийн бүсээс Сүхбаатарын талбай хүртэл 29 минут зорчино

2026/01/05

 Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөний оргил ачааллын үеэр хотын хойд бүс болох зуслангийн бүсээс Сүхбаатарын талбай хүртэл, мөн Сүхбаатарын талбайгаас Яармагийн бүс буюу Архивын ерөнхий газар чиглэлд нийтийн тээвэр болон хувийн авто машинаар зорчиход иргэд дунджаар 2-3 цаг зарцуулж байна.

Хотын авто замын сүлжээ, нийтийн тээврийн дэд бүтцийг өргөтгөх, шинэчлэх томоохон төслүүдийг хэрэгжүүлэхгүй тохиолдолд Улаанбаатар хотод 2030 он гэхэд автомашины дундаж хурд 5 км/цагт хүрч, замын түгжрэлээс үүдэлтэй эдийн засгийн хохирол цаашид нэмэгдсээр байх тооцоолол гарчээ.

Ийм нөхцөл байдалд хотын нийтийн тээврийн бүтцийг шинэ шатанд гаргах стратегийн шийдэл болгон “Улаанбаатар трамвай” төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн бөгөөд уг төсөл 2040 оны түвшинд замын хөдөлгөөнд зарцуулах хугацааны зардлыг хоёр чиглэлд нийлбэр дүнгээр өдөрт 99.22 сая ам.доллароор бууруулах эдийн засгийн үр ашигтай хэмээх урьдчилсан тооцоолол гарсан.

Төслийг хэрэгжүүлснээр хотын хойд бүс болох зуслангийн бүсийг Сүхбаатарын талбайтай холбох трамвайн шугамаар 29 минут зорчих боломж бүрдэх бол Сүхбаатарын талбайгаас Яармагийн бүс буюу Архивын ерөнхий газар чиглэлд 37 минут зорчих нөхцөл бүрдэх юм.

Төслийн хүрээнд “Улаанбаатар трам” төслийн нэгдүгээр шугамыг Зунжин худалдааны төвөөс Сүхбаатарын талбай хүртэл 11 км урттай, нийт 16 зогсоолтойгоор төлөвлөсөн. Харин хоёрдугаар шугамыг Сүхбаатарын талбайгаас Архивын ерөнхий газар хүртэл 15 км урттай, 23 зогсоолтойгоор төлөвлөсөн.

“Улаанбаатар трамвай” төсөл хэрэгжсэнээр хотын төвийн авто замын ачааллыг бодитойгоор бууруулах, иргэдийн өдөр тутмын зорчих хугацааг мэдэгдэхүйц хэмнэхийн зэрэгцээ нийтийн тээврийн найдвартай, тогтвортой сүлжээг бүрдүүлэх ач холбогдолтой. Мөн байгаль орчинд ээлтэй, эрчим хүчний хэрэглээ багатай тээврийн шийдлийг Улаанбаатар хотод нэвтрүүлснээр агаарын бохирдол, дуу чимээний сөрөг нөлөөллийг бууруулах нөхцөл бүрдэх юм.

Холбоотой мэдээ

Сайн дурын нийгмийн даатгалын шимтгэлийн төлөх хувь хэмжээ нэмэгдэхгүй
AI авто замын зөрчил илрүүлснээр уулзварын нэвтрүүлэх чадвар эрс сайжирлаа
Сүхбаатар дүүрэгт энэ онд дүүргийн хөрөнгө оруулалтаар 15.17км урт дугуйн зам барина

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Сайн дурын нийгмийн даатгалын шимтгэлийн төлөх хувь хэмжээ нэмэгдэхгүй
AI авто замын зөрчил илрүүлснээр уулзварын нэвтрүүлэх чадвар эрс сайжирлаа
Сүхбаатар дүүрэгт энэ онд дүүргийн хөрөнгө оруулалтаар 15.17км урт дугуйн зам барина
Энэ онд 20218 нэгж талбарт газар чөлөөлнө
Тусгай замын автобус /BRT/ төслийн нарийвчилсан ажлын зураг боловсруулах гүйцэтгэгчийг сонгон шалгаруулна
Жүдо бөхийн УАШТ Хэнтий аймгийн Чингис хотод зохион байгуулагдана
Боловсролын сайд П.Наранбаяр Хөвсгөл аймгийн “Насан туршийн суралцахуйн төв”- ийн үйл ажиллагаатай танилцжээ
Солонготын даваанаас Хөвсгөл аймгийн Жаргалант- Шинэ-Идэр-Мөрөн чиглэлд 157 км босоо тэнхлэгийн авто замын ажлыг ирэх онд эхлүүлнэ
АТГ: Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 419 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянав
Хархорум хотын төлөвлөлт, бүтээн байгуулалтыг дэмжиж ажиллахаар тохиролцов
“Та мөнгө хожлоо” гэх худал мэдээллийн дагуу холбогдож, 3 сая 300 мянган төгрөг залилуулжээ
Н.Намуу: Түргэн тусламж, гал унтраах машин зэрэгт зам тавьж өгсөн нь тогтоогдвол торгохгүй
Сендайн үйл ажиллагааны хүрээ баримт бичгийн тэргүүлэх чиглэл, зорилтыг хэрэгжүүлэх III үе шатны төлөвлөгөөг батлуулав
2026 оны нэгдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын төслийн барилга угсралтын ажлын гүйцэтгэл 8.74 хувьтай хэрэгжиж байна

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он