Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Нийгэм

Нэгдүгээр сард АИ-92 автобензин 145 мянган тонныг худалдан авах захиалгаа баталгаажуулжээ

2025/12/30
Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас шатахууны нийлүүлэлт, хангамж сайжирч нөөц бүрдүүлэхэд анхаарч байгааг мэдээлэв.
Тус яамнаас газрын тосны бүтээгдэхүүнтэй холбогдуулан ээлжит хэвлэлийн бага хурал хийх үеэр ирэх оны нэгдүгээр сарын захиалга баталгаажсан болохыг дурдсан юм.
Тодруулбал, нийт 145 мянган тонн АИ-92 автобензин, 150 мянган тонн дизель түлш худалдан авах захиалгаа баталгаажуулжээ. Мөн өнөөдрийн байдлаар нийт 164 вагон буюу 10 мянган тонн АИ-92 автобинзен төмөр зам дээр явж байна. Энэ нь манай улсын таван өдрийн хэрэглээ бөгөөд ОХУ-аас тогтмол нийлүүлэлт хийгдэж байгаа аж. Энэ талаар салбарын дэд сайд Б.Энхтүвшин “Өнөөдрийн байдлаар газрын тосны бүтээгдэхүүний нийлүүлэлт хангамж ямар ч саадгүй болсон. Зүүн гурван аймагт шатахууны ямар ч асуудалгүй болсон. Мөн баруун талаараа Булган, Эрээнцав, Боршоо боомтоор Баян-Өлгий, Увс, Ховд аймгийн бүх сумд АИ-92, АИ-95, дизелийн түлш хангалттай хүргэгдсэн. Мөн төвийн бүс, Хангайн бүс буюу Өвөрхангай, Архангайд автобензин хүргэгдсэн бөгөөд нийлүүлэлт хийгдэж байна” гэлээ.
Мөн үргэлжлүүлэн яриандаа дурдсанаар Ерөнхий сайд Г.Занданшатар, Аж үйлдвэр эрдэс баялгийн сайд Г.Дамдинням, дэд сайд Б.Энхтүвшин нар ОХУ болон БНХАУ-тай шатахууны нөхцөл байдлын талаар тогтмол мэдээлэл солилцож, нийлүүлэлт хангамжийг сайжруулахад анхаарч байгаа аж.
Манай улсын хувьд шатахууны хэрэглээгээ 100 хувь импортолдог бөгөөд ОХУ 95 хувийг нь бүрдүүлж байна. Мөн 5 хувийг нь БНХАУ-аас импортолж байгаа юм. Арванхоёрдугаар сард манай улс 83,600 тонн АИ-92 автобензин, 134,240 тонн дизель түлш, 1,560 тонн АИ-95 автобензин худалдан авахаар захиалж, баталгаажуулсан. Өнөөдрийн байдлаар 75835 мянган тонныг импортолжээ. Үлдсэн 8 мянган тонныг нийлүүлэх дутуу бөгөөд 5000 орчим тонн бүтээгдэхүүн замдаа явж байгаа аж. Харин дизель түлшний тухайд арванхоёрдугаар сарын захиалгаас 30 хувиар илүү импортолсон бөгөөд нөөц бүрдүүлж буй юм байна.

Холбоотой мэдээ

“Амар байна уу 2026” үзэсгэлэн худалдаагаар 52.5 тэрбум төгрөгийн мөнгөн урсгалыг эх орондоо үлдээлээ
Сар шинээр зах худалдааны төвүүдийн ажиллах цагийн хуваарь
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хэнтий аймагт ажиллалаа

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

“Амар байна уу 2026” үзэсгэлэн худалдаагаар 52.5 тэрбум төгрөгийн мөнгөн урсгалыг эх орондоо үлдээлээ
Сар шинээр зах худалдааны төвүүдийн ажиллах цагийн хуваарь
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хэнтий аймагт ажиллалаа
Дарханы “ДЦС -2” төслийн тооцооллыг цэгцлэх үүрэг өглөө
Хөрөнгийн зах зээлийн оролцогчдын зардал буурах нөхцөл бүрдлээ
Боловсрол, шинжлэх ухааны дэд хорооны дарга, гишүүд шинжлэх ухааны байгууллагуудын үйл ажиллагаатай танилцлаа
Соёлын төв өргөөний засварын ажил дууслаа
Хуурамч визийн зөвшөөрөл ашиглан, Монгол Улсад зорчихыг завджээ
Ихэнх нутгаар цаг агаар тогтворгүй, салхи шуургатай, хүйтний эрч чангарч болзошгүй байна
“Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын танилцуулга
Бортээгийн хэсэгт хөрөнгө оруулах, хамтран ажиллах нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлалаа
Гангийн цогцолбор байгуулах газрыг улсын тусгай хэрэгцээнд авахыг даалгав
НИТХ-ын дарга А.Баяр ААН, айл өрх бүрийг хашаагаа нээж, түгжрэлгүй шинэлэхийг уриаллаа
"Норкон 2025" маршийн тэмцээнд амжилттай оролцлоо
ДХИС-ийн бүтцийг 18 нэгжээр цөөлж, дарга нарын 21 орон тоог бууруулав

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он