Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Нийгэм

Улаанбаатар метроны бүтээн байгуулалтын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах II шатны тендерийг зарлалаа

2 цаг 38 минут

Улаанбаатар метро төслийн бүтээн байгуулалтын EPC гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах I шатны тендерийг 2024 оны аравдугаар сард зарлаж, 2025 оны дөрөвдүгээр сард нээсэн.

Тус тендерт Их Британи, ОХУ, Франц, Энэтхэг, БНХАУ, Монгол, БНСУ-ын 27 оролцогч байгууллага материал ирүүлж, сонирхлоо илэрхийлсэн.

Тэгвэл Улаанбаатар метроны бүтээн байгуулалтын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах II шатны тендерийн баримт бичгийг эцэслэн боловсруулж дууслаа.

Өнөөдөр уг тендерийг EPC+F нөхцөлөөр материалаа ирүүлсэн 27 оролцогчийн дунд зарлаж байна. Төслийн II шатны тендерийг хоёр багцтай зарлалаа. Тодруулбал, “Багц I”-ийн төсөвт өртөг 6.6 их наяд төгрөг байна. Үүнээс гүйцэтгэгч төсөвт өртгийн 85 хувийг санхүүжүүлэх саналыг тендерийн хамт хүргүүлэх бөгөөд 15 хувийг нийслэлийн төсвөөс санхүүжүүлнэ.

Төслийн “Багц II”-ын тендерийг 2026 оны IV улиралд зарлана.

Улаанбаатар метро төслийн менежментийн зөвлөхөөр БНСУ-ын “Духуа Инженеринг” тэргүүтэй түншлэл 2024 оны долоодугаар сараас ажиллаж, метро төслийн шинэчилсэн техник, эдийн засгийн үндэслэл, концепц, зураг төслийг боловсруулж, холбогдох төрийн байгууллагуудаар үе шаттайгаар хэлэлцүүлж магадлуулж дууссан.

Шинэчилсэн ТЭЗҮ-ээр Улаанбаатар метро төсөл нь Энхтайваны өргөн чөлөө дагуу 19.4 км урт, нийтдээ газар доогуур 20-30 метр гүнд явна. 15 өртөөнөөс бүрдэнэ. Оргил ачааллын үед цагт нэг чиглэлд 17 мянган зорчигч тээвэрлэх хүчин чадалтай байна. 2030 он гэхэд Улаанбаатар хотод өдөрт 4.5 сая зорчилт хийгдэхээс метро төслөөр өдөрт 450 мянган зорчилт хийхээр тооцоолжээ.

Улаанбаатар метро төсөл хэрэгжсэнээр Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг 18 хувиар бууруулна. Толгойтоос Амгалан чиглэлд дунджаар 2.5 цаг зарцуулж хүрдэг байсан бол 32 минутад зорчдог болно. Авто замын түгжрэл, автомашины хэрэглээг бууруулахтай холбоотойгоор Улаанбаатар хотын эдийн засагт учирдаг хохирлыг жилд 600 сая ам.доллараар бууруулах, нийт өртөөдөд 150-200 худалдаа эрхлэгчдийг дэмжих, өртөө орчимд 150 мянган ажлын байр бий болгохыг зорьж буй. Мөн жилд 213 мянган тонн нүүрсхүчлийн хийн ялгарлыг бууруулж, байгаль орчинд эерэг нөлөө үзүүлнэ.

Улаанбаатар метроны маршрут: Толгойтоос Амгалан хүртэл, Энхтайваны өргөн чөлөө дагуу
Шугамын урт: 19.4 км
Өртөө: 15
Оргил цагийн хүчин чадал: 17206 хүн/цаг
Замын хөдөлгөөний дундаж хурд: 18 хувиар нэмэгдэнэ.

Холбоотой мэдээ

Импортыг орлох үйлдвэрлэл, уул уурхайн бус экспортыг нэмэгдүүлэхийг дэмжинэ
Иргэн, ААН-дийн татварын ачааллыг 2.6 их наяд төгрөгөөр бууруулах Татварын багц хуулийн төслийг УИХ-д өргөн барихаар тогтлоо
ЦЕГ: Мөрийтэй тоглоом зохион байгуулсан 3 бүлгийн 58.4 тэрбум төгрөгийн гүйлгээг илрүүлжээ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Импортыг орлох үйлдвэрлэл, уул уурхайн бус экспортыг нэмэгдүүлэхийг дэмжинэ
Иргэн, ААН-дийн татварын ачааллыг 2.6 их наяд төгрөгөөр бууруулах Татварын багц хуулийн төслийг УИХ-д өргөн барихаар тогтлоо
ЦЕГ: Мөрийтэй тоглоом зохион байгуулсан 3 бүлгийн 58.4 тэрбум төгрөгийн гүйлгээг илрүүлжээ
Улаанбаатар метроны бүтээн байгуулалтын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах II шатны тендерийг зарлалаа
Өндөр өртөгтэй үнэт эдлэл хулгайлсан этгээдийг баривчиллаа
Зайсангийн гүүрийг 54 жилийн дараа бүрэн шинэчиллээ
Дэнжийн мянга 93 МВт хийн дулааны станцыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барина
“Эрдэнэс Тавантолгой” ХК уурхайн ачилтын хоногийн дээд хэмжээг шинэчлэн тогтоолоо
ЦЕГ: Зодоон гарсан гэх цэргийн ангид хойшлуулшгүй шалгалтын ажиллагаа явуулж байна
ЭЗБХ: Оюу толгойн асуудлаарх нээлттэй сонсголын мөрөөр авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэв
Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан ОХУ-ын иргэнийг харьяалах улсынх нь хууль хяналтын байгууллагад шилжүүлэв
Хог шатааж, эрчим хүч гаргах үйлдвэрийн барилга угсралтын ажлыг 2026 онд эхлүүлнэ
Өнөөдөр хуралдах УИХ-ын ажлын хэсгүүд
Өнөөдөр хуралдах УИХ-ын байнгын болон түр хороод
Удаа дараа зөрчил гаргасан үйлчилгээний газрын үйл ажиллагааг зогсоожээ

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2025 он