Сэтгэгдэл 0
Евро-5 стандартын автобензиний үнэ 2920-3080 төгрөгийн хооронд зарагдаж байна

Аж үйлдвэр эрдэс баялгийн яамнаас шатахуунтай холбоотой цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр Евро-5 стандартын АИ-92 автобензиний үнэ нэмэгдсэн бол Евро-2 стандартын АИ-92 автобензиний үнэ нэмэгдээгүй.
АҮЭБЯ-ны Газрын тосны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ч.Хишигдалайгийн мэдээлснээр Евро-2 стандартын Аи-92 автобензинийн хил үнэ 705 ам доллар жижиглэнгийн үнэ нэмэгдээгүй литр тутамдаа 2590₮ байна.
Харин Евро-5 стандартын Аи-92 автобензинийн хил үнэ 800-1050ам.доллар буюу харилцан адилгүй үнэтэй орж ирж байгаа аж. Үүнтэй холбоотой Евро-5 стандартын АИ-92 автобензиний үнэ литр тутамдаа 2920-3080 төгрөгийн хооронд зарагдаж байна.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.