Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Нийгэм

Газрын тос боловсруулах үйлдвэрийн явц 50 хувьтай байна

2025/12/23

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням өнөөдөр Монгол Улсад Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төслийн явцийн талаарх мэдээллийг сонслоо. Тодруулбал, тус төсөл нь БНЭУ-ын Засгийн газрын Экспорт-Импорт банкны 1,7 тэрбум орчим ам.долларын зээлийн санхүүжилтээр Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт хэрэгжиж байна.

ГТБҮ-ийн бүтээн байгуулалт 4 багц ажлаас бүрдэн хэрэгжиж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар ГТБҮ байгуулах төслийн явц 50 хувийн гүйцэтгэлтэй байна. Мөн түүхий тос дамжуулах хоолойн төслийн нийт гүйцэтгэл 90 хувьтай явагдаж байгааг тус үйлдвэрийн гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэг танилцууллаа.

Хоёр улсын ЗГ хоорондын гэрээний дагуу тус үйлдвэр 2028 онд ашиглалтад орох хэдий ч Засгийн газар болон АҮЭБЯ үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлсний үндсэн дээр 2027 оны сүүлд ашиглалтад оруулахаар төлөвлөж байна.

Уулзлатын үеэр АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням хэлсэн үгэндээ “Шатахуун, газрын тосны бүтээгдэхүүний хямралын үед бид 95 хувь ОХУ-аас, БНХАУ-аас 5 хувийн хамааралтай буюу энэ салбар 100 хувь гаднаас хамааралтай байна.

Эндээс гарах гарц бол дотоодын нефтийн үйлдвэр. Үндсэндээ таны голлон зүтгэж, миний бодлогоор дэмжиж буй ажил дуусч байж манай улс шатахууны нийт хэрэглээнийхээ 50 хувийг хангадаг болно.

Одоо бидний гол ажил бол түүхий эдийн асуудал. Түүхий эдийн асуудлыг манай яам ярилцаж байна. Удахгүй “Петрочайна”-тай хэлэлцээр хийгээд ойрын үед шийдэл гаргах байх” хэмээн онцоллоо.

Нэмэлт мэдээлэл өгөхөд

  • EPC 01: Технологийн бус барилга байгууламжууд
  • EPC 02: Атмосферийн болон Вакуум нэрлэг, Ханасан хий ялгах байгууламж, дагалдах, туслах байгууламжууд
  • EPC 03: Үйлдвэрийн Дулааны цахилгаан станц
  • EPC 04: Лицензтэй технологийн байгууламжууд
  • (EPC – Инженерчлэл, худалдан авалт, барилга угсралт) хийгдэж байна.

Анхдагч технологийн байгууламжуудын шугам хоолойн эстакад, атмосферийн болон вакуум нэрлэгийн байгууламжуудын технологийн зуухны суурийн бетон цутгалтын ажлууд дуусч, дагалдах, туслах, хангамжийн байгууламжуудын шугам хоолойн эстакад, дэд станцууд, хяналтын болон серверийн зориулалттай барилгуудын угсралтын ажлууд явагдаж байна.

Агуулах сав парк, шугам хоолойн эстакад, дэд станцын барилга угсралт Мөн Үйлдвэрийн ДЦС-ын удирдлагын болон дэд станцын барилгын суурийн цутгалтыг хийж, үндсэн бүтээцийн ажил дуусч байна. Уурын трубин генератор, уурын генератор, дэд станцын өрлөг, Дэаераторын ган бүтээцийн суурийн ажил, шугам хоолойн эстакадын гагнуурын болон барилга угсралтын ажил явагдаж байна. ГТБҮ-ийн технологийн тоног төхөөрөмжүүдийн дийлэнх нь Энэтхэг улсын 20 шахам компанид үйлдвэрлэгдэж байна.

Тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл эхнээсээ дуусч, үйлдвэрийн талбай руу ачигдах гэж байна. Тухайлбал: “Megha Engineering and Infrastructures Limited” компанийн Хайдерабад хот дахь 4 үйлдвэрт ГТБҮ-ийн EPC 02 багц ажилд хамаарах 28 даралтат савыг үйлдвэрлэж ачилтад бэлэн болгоод байна. ГТБҮ-ийн үндсэн технологийн байгууламжууд болох 58,4 метр өндөр, 245 тн жинтэй, 3,2 м диметртэй Атмосферийн нэрлэгийн цамхаг, 49,7 метр өндөр, 230 тн жинтэй, 4,8 м диаметртэй Вакуум нэрлэгийн цамхагийг БНЭУ-ын Ченнай хот дахь компани үйлдвэрлэж байна.

Цамхагийг 4 хэсэгт хуваан усан онгоцоор Ченнай-Тяньжин боомтоор тээвэрлэн Монголд авчрах юм. ГТБҮ-ийн толгой бүтээгдэхүүнийг боловсруулах буюу Ханасан хий ялгах байгууламжуудын технологийн цамхагууд БНЭУ-ын Мумбай хот дахь Sudhir Brothers компанид үйлдвэрлэгдэж байна. 2026 оны 1-р сард Мумбайн боомтоос далайн тээвэрлэлтэд гарах юм.

Мөн тус хот дахь Sparkle Clean Tech компанийн үйлдвэрт ГТБҮ-ийн Ус боловсруулах, цэвэршүүлэх багц байгууламжийн Бохир ус цэвэршүүлэх, Эрдэсгүйжүүлэх байгууламжууд, тэдгээрийн тоноглол, төрөл бүрийн шүүлтүүрүүдийг үйлдвэрлэж байна. Үйлдвэрлэлийн явц дуусах шатандаа орж, төрөл бүрийн сорил, тестийн ажиллагаа явагдаж байна. ГТБҮ-ийн механик угсралтын ажлын шат дараалалтай уялдуулан 2026 оны 1-4-р сард эдгээр багц төхөөрөмж, байгууламжуудыг Монгол руу тээвэрлэхээр төлөвлөж байгаа юм. ГТБҮ-ийн талбайд дээрх байгууламжуудыг 2026 оны эхэнд Монгол дахь үйлдвэрийн талбайд буулгаж, угсралтын ажлыг эхлүүлэхээр болж байна.

Холбоотой мэдээ

“Амар байна уу 2026” үзэсгэлэн худалдаагаар 52.5 тэрбум төгрөгийн мөнгөн урсгалыг эх орондоо үлдээлээ
Сар шинээр зах худалдааны төвүүдийн ажиллах цагийн хуваарь
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хэнтий аймагт ажиллалаа

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

“Амар байна уу 2026” үзэсгэлэн худалдаагаар 52.5 тэрбум төгрөгийн мөнгөн урсгалыг эх орондоо үлдээлээ
Сар шинээр зах худалдааны төвүүдийн ажиллах цагийн хуваарь
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хэнтий аймагт ажиллалаа
Дарханы “ДЦС -2” төслийн тооцооллыг цэгцлэх үүрэг өглөө
Хөрөнгийн зах зээлийн оролцогчдын зардал буурах нөхцөл бүрдлээ
Боловсрол, шинжлэх ухааны дэд хорооны дарга, гишүүд шинжлэх ухааны байгууллагуудын үйл ажиллагаатай танилцлаа
Соёлын төв өргөөний засварын ажил дууслаа
Хуурамч визийн зөвшөөрөл ашиглан, Монгол Улсад зорчихыг завджээ
Ихэнх нутгаар цаг агаар тогтворгүй, салхи шуургатай, хүйтний эрч чангарч болзошгүй байна
“Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын танилцуулга
Бортээгийн хэсэгт хөрөнгө оруулах, хамтран ажиллах нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлалаа
Гангийн цогцолбор байгуулах газрыг улсын тусгай хэрэгцээнд авахыг даалгав
НИТХ-ын дарга А.Баяр ААН, айл өрх бүрийг хашаагаа нээж, түгжрэлгүй шинэлэхийг уриаллаа
"Норкон 2025" маршийн тэмцээнд амжилттай оролцлоо
ДХИС-ийн бүтцийг 18 нэгжээр цөөлж, дарга нарын 21 орон тоог бууруулав

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он