Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Шүгэл үлээгч

Шүүгчийн сонгон шалгаруулалт шударга явагдаж байна уу

2023/01/11

Шүүхийн тухай хуулийг өнгөрсөн 2021 онд шинээр батлан хэрэгжүүлж эхэлсэн. Шинэчилсэн хуулиар Шүүхийн ерөнхий зөвлөл хэмээх байгууллагыг 10 гишүүнтэй байхаар зааж, үүний дагуу тус зөвлөлийг шинээр байгуулсан. Шүүхийн ерөнхий зөвлөл нь хуульчдаас шүүгчийг шилж олон сонгон шалгаруулах үүрэгтэй. Гэвч энэ үүргээ хангалттай сайн биелүүлж чадахгүй, харин ч эсрэгээрээ шүүгчийн албан тушаалд нэр дэвшигчдэд найр тавьж байгаа дуулддаг. Хэдхэн хоногийн өмнө анхан шатны шүүхийн шүүгчийн сул орон тоог нөхөхийн тулд нэр дэвшигчдээс шалгалт авах үйл явц шударга бус болсныг зарим цахим мэдээллийн хэрэгсэлд мэдээлсэн байв. Тухайлбал, Үндсэн хуулийн эрх зүйн мэдлэгийн шалгалтын үеэр Үндсэн хуультай холбогдолгүй асуулт, түүнийхээ хоёрынх нь хариултыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн шалгагч нар хэлж өгсөн аж. Дараагийнх нь өдөр салбар эрх зүйн мэдлэгийн шалгалт авахдаа ч бас хэд хэдэн асуултын хариултыг хэлж өгсөн байгаа юм. Ингэснээр мэдлэг чадвартай сайн хуульчийг хохироож, Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүдийн лобби, дэмжлэгтэй яваа нэгэнд боломж олгож, хуульчдаас шилдгийг нь олж шүүгчээр нэр дэвшүүлэх үүргээ энэ зөвлөлийнхөн буруугаар ашиглаж байгаа гэхэд хилсдэгүй.

Энэ алдаагаа Шүүхийн ерөнхий зөвлөлөөс шүүгчийн албан тушаалд нэр дэвшигч нарт “Алдаатай тест хэвлэгдсэн байна” гэж тайлбарласан бол хэвлэлийнхэнд “Шалгалтын даалгавар алдаатай эсэхийг урьдчилан мэдэх боломжгүй. Хөндлөнгийн хараат бус шинжээчээс битүүмжлэгдэж ирдэг тул шалгалтын өгөгдөл алдаатай байх, давхцах асуудал гардаг” хэмээн тайлбарлаж байгаа юм.

Шүүхийн ерөнхий зөвлөлийнхөн шүүгчийн сонгон шалгаруулалтыг шударгаар, хуулийн дагуу явуулдаг эсэх нь эргэлзээтэй. 2022 оны аравдугаар сард болсон шүүгчийн сонгон шалгаруулалтын үеэр нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд нэрээ дэвшүүлсэн нэг шүүгч шалгалтад ороод гурван удаа билет сугалсан юм гэдгийг хамт шалгуулагчид нь хэлдэг юм билээ. Эхний хоёрыг нь “Мэдэхгүй асуулт байна” гээд буцааж тавиад гурав дахь асуултад нь хариулсан гэсэн. Үүнээс гадна дээрх зөвлөлийн 10 гишүүний нэг нь шүүгчийн шалгалтад орсон хүний оноог зассан гэх хэл ам ч байдаг. Ингэснээр шалгалтаа шударгаар өгсөн нь шүүгчийн албан тушаалд томилогдож чадалгүй, танил тал, ар өврийн хаалгатай, эсвэл Шүүхийн ерөнхий зөвлөлийнхний илт дэмжсэн нэг нь дэвшин томилогдсон гэдэг.

Тэгвэл өдгөө давж заалдах шатны шүүхэд нэр дэвшигчдийн сонгон шалгаруулалт энэ өдрүүдэд болж байна. Уг сонгон шалгаруулалтыг хуулийн дагуу, шударга явагдана гэдэгт эргэлзэх хүмүүс цөөнгүй аж. Учир нь саяхан Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргаар томилогдсон Р.Онончимэг танил талдаа, ашиг сонирхол нэгтэй нэр дэвшигч шүүгчдэд давуу байдал олгож болзошгүй гэсэн хардлага байгаа юм. Р.Онончимэг өмнө нь нотариатч байсан төдийгүй Монголын нотариатчдын танхим хэмээх байгууллагыг удирдаж явсан нь намтарт нь бий. Энэ үедээ хуурамч бичиг баримт баталгаажуулсан тухай хэвлэлээр мэдээлж байсан нь бий. Бүр УИХ-ын гишүүд Р.Онончимэгийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнээр томилогдох гэж байхад нь чуулганы танхимд асууж байсан нь баримт болон үлдсэн. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир “Зарим нэг эргэлзээтэй нэр дэвшигчээс тодруулж асуумаар байна. Нэр дэвшигч Р.Онончимэгтэй холбоотой, хуурамч бичиг, баримт бүрдүүлсэн талаар маш олон хүнээс санал, гомдол ирүүлж байна” хэмээж байв. Тухайн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр өнөөгийн Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Р.Онончимэгийн тухай “Иргэн Д.Янжинхорлоод хууль бус өвлөх эрхийн гэрчилгээ бичиж өгч, Үл хөдлөх эрхийн гэрчилгээ гаргаж өгсөн улсын бүртгэгч нарын үйлдлийг Р.Онончимэг нотариатч баталгаажуулснаас Д.Янжинхорлоо болон түүний талийгаач нөхрийн садан төрлийнхөнтэй холбоотой маргаан хууль, шүүхийн байгууллагад шалгагдах болсон” гэсэн утгатай мэдээлэл цацагдаж байсан. Уг маргааныг захиргааны хэргийн анхан шатны шүүхээр хэлэлцэх үед өнөөдөр нийслэлийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд нэр дэвшсэн У.Бадамсүрэн, С.Отгонтуяа зэрэг шүүгч нар оролцож, хууль бус захирамж гаргасан хэмээн давж заалдах шатны шүүх нь хүчингүй болгож байсан гэдэг. Тэгэхээр нэг хэрэгт ашиг сонирхлын зөрчилтэй гэж харагдаж байгаа Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Р.Онончимэг нэр дэвшигч У.Бадамсүрэн, С.Отгонтуяа тэргүүтэй захиргааны хэргийн шүүхийн шүүгч нарт давуу байдал олгох юм биш биз, нийслэлийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн сонгон шалгаруулалт шударга явагдаж чадах уу гэсэн хардлага байгаа юм билээ. Энэ хоёр нэр дэвшигчийн ард Увс болон Дорноговь аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүд байгаа гэсэн яриа шүүгч нарын дунд байдаг аж.

Холбоотой мэдээ

ТЦА: Австралийн Холбооны Улсын Амбан захирагчийн төрийн айлчлалтай холбоотойгоор зам түр хаана
ЦЕГ: ЕБС-ийн сурагчид нэгнээ хутгалсан гэдэг нь худал
ХУД-ийн 17 дугаар хорооны 720 хүүхдийн сургуулийг ирэх онд ашиглалтад оруулна

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

ХУД-ийн 17 дугаар хорооны 720 хүүхдийн сургуулийг ирэх онд ашиглалтад оруулна
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мёнтой утсаар ярилаа
Ерөнхий сайд Г.Занданшатар Дорнын эдийн засгийн 10-р чуулга уулзалтад оролцоно
23 орны аюулгүй байдлын мэргэжилтнүүд кибер халдлагыг илрүүлэхээр өрсөлдөж байна
Боксын ДАШТ-д Монголын 10 боксчин оролцоно
Гэмт хэргийн шинжтэй таван хэргийг цагдаагийн байгууллагад шилжүүлжээ
Автомашиндаа хуурамч дугаар зүүж хөдөлгөөнд оролцвол жолоодох эрхийг хасна
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Казахстан Улсад айлчлахаар мордлоо
Монгол Улсын зээлжих зэрэглэлийн үнэлгээг “Тогтвортой” хэвээр хадгалав
Ахмад дайчин У.Доржпаламд Монгол Улсын баатар цол олголоо
Олимп, Их Монголын гудамжны явган хүний замыг энэ сарын 15-нд шинэчилж дуусгана
E-mongolia цахим үйлчилгээний нэгдсэн портал дээрх зээлийн мэдээллийн цэсэд өөрчлөлт орлоо
ЗХУТ: Иргэд, олон нийтийг төөрөгдүүлэхгүй байхыг анхааруулж байна
Өвөл-хаврын бэлчээрийн даац нутгийн 60 орчим хувьд хүрэлцээтэй байна
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хөвсгөл аймгийн Цагаан Уул суманд тарваган тахлаар хүн өвчилжээ

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2025 он