Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Эдийн засаг

ЭЗБХ: Хагас коксон шахмал түлшний асуудлаар Эрчим хүчний сайдад хандсан Ц.Баатархүү гишүүний асуулгын хариуг хэлэлцлээ

2025/12/09
Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2025.12.09) хуралдаанаараа Байнгын хорооны тогтоолын төслийг баталж, хууль тогтоолын төслүүдийг хэлэлцэн шийдвэрлэсний дараа тав дахь асуудлаа хэлэлцэв.


Улсын Их Хурлын гишүүн Ц.Баатархүүгээс хагас коксон шахмал түлшний асуудлаар Эрчим хүчний сайдад хандсан асуулгын хариуг хэлэлцлээ. Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Ерэн-Өлзий мэдээлэл танилцуулсан. Засгийн газрын 2024 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 248 дугаар тогтоол, Улсын Их Хурлын 2024 оны 27 дугаар тогтоолоор “Таван толгой түлш” ХХК-ийн төрийн эзэмшлийн хувь хэмжээ нийслэлийн өмчид шилжсэн гэдгийг тэрбээр танилцуулгынхаа эхэнд тодотгосон. Үүнтэй холбоотойгоор харьяалах чиг үүргийн дагуу 2024 он хүртэлх агаарын бохирдлыг шийдвэрлэхтэй холбоотой улс, нийслэл, олон улсын байгууллагын зээл, тусламжийн нийт төсөв, зарцуулалтыг он тус бүрээр; Цаашид агаар, орчны бохирдлыг бууруулах талаар тогтвортой хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх мэдээллийг танилцуулав.


Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр Эрчим хүчний яамнаас хэд хэдэн арга хэмжээг шат дараатай хэрэгжүүлж байгаа гэв. Гэр хорооллын айл өрхүүдийг шатах түлш ашиглахгүй байх нөхцөлийг бүрдүүлж, цахилгаан халаагуур ашиглалтыг дэмжихээр 2016 оноос хойш арга хэмжээ авч ажиллаж байгаа аж. Улаанбаатар хотын утааны гол үүсгэл болж байгаа хэсгийн 41 мянга гаруй айл өрхийг цахилгаан халаагуураар халаах боломжийг бүрдүүлэх ажлыг 2019 оноос Эрчим хүчний яамны хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж байгаа гэлээ. Түүнчлэн гэр хорооллын өрхүүдийн цахилгаан халаагуурын хэрэглээг дэмжих үүднээс  цахилгааны тарифын хөнгөлөлтийг журмыг батлан, хэрэгжүүлжээ. Энэ журмын хүрээнд 21.00- 06.00 цаг хүртэл айл өрхийн цахилгааны хэрэглээний тодорхой хэсгийг төлбөргүй болгожээ. Эрчим хүчний үнэ тариф 2024 оны 11 дүгээр сард нэмэгдэх үед шөнийн тарифт тулгуурлан халаалтаа цахилгаанаар шийдэж байсан айл өрхүүдэд хүндрэл үүссэн тул 2025 оны 2 дугаар сарын 26-ны өдөр Засгийн газрын тогтоолоор тарифт нэмэлт, өөрчлөлт оруулсан байна. Энэ хүрээнд айл өрхүүдэд 100 хувийн хөнгөлөлт үзүүлэх 1 сарын хэрэглээний дээд хязгаарыг 220 В хүчдлийн түвшинтэй хэрэглэгчид 700 кВт.ц байсныг 1500 болгож, 380 В хүчдлийн түвшинтэй хэрэглэгчдэд 1500 кВт.ц хязгаартай байсныг 3000 кВт.ц болгон нэмэгдүүлсэн байна. Ийнхүү айл өрхүүдийн цахилгаан халаалт ашиглалтыг дэмжих санхүүгийн хөшүүргийг салбарын яамны зүгээс дэмжиж ажиллаж байгааг Төрийн нарийн бичгийн дарга Б.Ерэн-Өлзий танилцуулсан. Энэ арга хэмжээний төсөв буюу цахилгаан эрчим хүчний тарифын хөнгөлөлтийн зардал болох 70.7 тэрбум төгрөгийг ирэх оны улсын төсөвт тусгасан байна. Зөвхөн цахилгаан халаагуураас гадна гэр хорооллын цахилгаан түгээх сүлжээний хүчин чадалтай холбогдох, хэрэглэгч өөрөө үйлдвэрлэгч боломжийг дэмжих үүднээс гэр хорооллын айл өрх сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээс өөрийгөө хангах, илүүдлээ түгээх сүлжээгээр дамжуулан хэрэглэгчдэд хүргэх зэрэг арга хэмжээг дэмжин ажиллаж байгаа аж.


Асуулгын хариутай холбогдуулан Ц.Баатархүү гишүүн асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн. Өндөр өртөг бүхий сайжруулсан түлшний үйлдвэр хаагдсан талаар, агаар, орчны бохирдлыг бууруулах чиглэлд төрөөс хэрэгжүүлж байгаа бодлогын хэрэгжилтийн талаар, сайжруулсан болон коксожсон түлшний хэрэглээ нь дотоод орчны бохирдол, хүний эрүүл мэндэд үзүүлж буй нөлөөллийн талаарх ДЭМБ-ын 2024 оны судалгааны үр дүнгийн талаар тодруулж, ажлын хэсгээс хариулт авсан.


Салбарын яамнаас олон улсын байгууллагуудтай хамтран агаар, орчны бохирдлын талаар судалгааг хийж байгаа гэдэг хариултыг өгсөн бол одоогийн байдлаар Улаанбаатар хотыг хангах коксын үйлдвэр байхгүй учраас нүүрс импортлох арга хэмжээ авсан гэдэг хариулт өгөв. Хагас коксжуулсан түлшний үйлдвэрийн ТЭЗҮ-ийг 95 хувийн гүйцэтгэлтэйгээр боловсруулаад байгаа талаар мэдээлэл өгсөн.




Ч.Лодойсамбуу гишүүн гэр хорооллын өрхүүдийн түлшний өнөөгийн хэрэглээ, хүртээмжийн нөхцөл байдлын талаар тодруулж, шүүмжлэлтэй хандаж буйгаа ажлын хэсгийнхэнд илэрхийлсэн бол Улсын Их Хурлын гишүүн Г.Очирбат үүсээд буй асуудлыг оновчтой шийдэхгүй байгаа хэмээн үзэж буйгаа илэрхийлээд, бүх шатанд сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг дэмжих, холбогдох эрх зүйн орчныг бүрдүүлэх, зохицуулалтыг оновчтой болгох шаардлагатай талаар баримт дурдаж, саналуудыг гаргаж байв. Агаарын бохирдол нь иргэний амьд явах эрхийг зөрчил үүсгэж байгаа талаар, нийслэлчүүдийн эрүүл мэндэд өдөр тутамдаа төдийгүй урт хугацааны урхагтай ихээхэн хэмжээний хохирол учруулж, эдийн засгийн үр нөлөөтэй байгаа талаар С.Цэнгүүн гишүүн дурдаад, манай улс эрчим хүчний маш их нөөцтэй учраас эрчим хүчний дотоод үйлдвэрлэлийг дэмжиж, зах зээлийг чөлөөлөх талаар санал хэлж байв. Байнгын хорооны дарга төвлөрсөн дулаан хангамжийн системд газыг нэвтрүүлэх боломж, төлөвлөлтийн талаар тодруулан хариулт авсан.


Ийнхүү гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.1.2-т заасны дагуу Эрчим хүчний сайдад асуулга тавьсан Улсын Их Хурлын гишүүн Ц.Баатархүүг асуулгын хариутай холбогдуулан үг хэлэв. Салбарын яам Улаанбаатар хотын агаар, орчны бохирдлыг бууруулах чиглэлээр оновчтой бодлого хэрэгжүүлэхгүй байгааг шүүмжлээд утаатай тэмцэнэ гэдэг нь янданг цөөлөх, инженерийн дэд бүтцийн хангамжийг сайжруулах, орон сууцны хүртээмжийг нэмэгдүүлэх, эрчим хүчний эх үүсвэрийг нэмэгдүүлэх асуудал байсан гэв. Холбогдох байгууллагууд үндсэн эдгээр шийдлийг хэрэгжүүлээгүй болохыг тэрбээр шүүмжлээд  оновчгүй хэрэгжүүлсэн бодлогын арга хэмжээнүүдийн хариуцлагыг тооцох, түлшний асуудлыг зах зээлийн зарчимд нийцүүлэн төрийн оролцооноос ангид байдлаар шийдэх шаардлагатай гээд Эрчим хүчний яамны удирдлагууд хариуцсан ажилдаа бодит үр дүн гаргах чиглэлээр чармайн ажиллах шаардлагатай байна гэв. Ц.Баатархүү гишүүн угаарын хийд хордож эндсэн хүмүүсийг дурсаад ДЭМБ-ын холбогдох судалгааны дүнг ил тодоор нийтэд хүргэж, зөв мэдээллийг түгээх хэрэгтэй гэдэг санал хэлсэн. Түлшээ нөөцөлж байгаа иргэдийг буруутгах ёсгүй гэдэг байр суурийг тэрбээр илэрхийлээд, холбогдох тайлбарыг хэлж байсан.


Ийнхүү Улсын Их Хурлын гишүүн Ц.Баатархүүгээс хагас коксон шахмал түлшний асуудлаар Эрчим хүчний сайдад хандсан асуулгын хариуг хэлэлцэж, Эдийн засгийн байнгын хорооны энэ өдрийн (2025.12.09) хуралдаан өндөрлөлөө хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

Холбоотой мэдээ

Малын өвөлжилтийн байдал 9 аймагт их хүндрэлтэй байх төлөвтэй байна
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын төслийн барилга угсралтын ажлын гүйцэтгэл 8.74 хувьтай хэрэгжиж байна
Чингэлтэй дүүргийн 22 дугаар хороонд хороо, өрхийн эмнэлэг, цагдаагийн хэсгийн цогцолбор барилгын ажил дууслаа

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын төслийн барилга угсралтын ажлын гүйцэтгэл 8.74 хувьтай хэрэгжиж байна
АТГ: Гэмт хэргийн шинжтэй 66 гомдол, мэдээллийг шалгав
“Улаанбаатар трамвай” төсөл хэрэгжсэнээр зуслангийн бүсээс Сүхбаатарын талбай хүртэл 29 минут зорчино
Хөвсгөл аймгийн төвд үерийн хамгаалалтын далан барихад шаардагдах зардлыг ирэх оны төсөвт суулгахаар болов
Амралтын өдөр осгосон байдалтай нас барсан байж болзошгүй гэх 3 дуудлага бүртгэгджээ
Зэсийн үнэ 2025 онд 31.1 хувиар өсжээ
Эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлж, үр өгөөжийг нь ард иргэдэд хүргэх 300 хоногийн ажлын төлөвлөгөөг танилцуулав
Өнөөдрийн байдлаар нийт 15513 тонн Аи-92 автобензин, 19312 тонн дизель түлш орж иржээ
Автомашины улсын дугааргүй хөдөлгөөнд оролцсон зөрчлийг камераар илрүүлж, 25 мянган төгрөгөөр торгож байна
2026 оны цэргийн бүртгэлийг нэгдүгээр сарын 7-23-ны өдрүүдэд зохион байгуулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 25 гэмт хэрэг илрүүлжээ
Өнгөрсөн долоо хоногт нийслэлд гал түймрийн 42 дуудлага мэдээлэл бүртгэгджээ
А.Баяр: 2026 онд цахим залилангийн гэмт хэргийг бууруулах чиглэлд анхаарна
Малын өвөлжилтийн байдал 9 аймагт их хүндрэлтэй байх төлөвтэй байна
Чингэлтэй дүүргийн 22 дугаар хороонд хороо, өрхийн эмнэлэг, цагдаагийн хэсгийн цогцолбор барилгын ажил дууслаа

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он