Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Нийгэм

МОНГОЛ БОЛОН КАЗАХСТАН УЛСЫН ИРГЭД ХОЁР УЛСАД АЖИЛЛАСАН ХУГАЦААГАА НЭГТГЭН ТООЦУУЛЖ ӨНДӨР НАСТНЫ ТЭТГЭВЭР ТОГТООЛГОХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО

2025/11/05
🇲🇳🇰🇿 Монгол Улсын Засгийн газар Бүгд Найрамдах Казахстан Улсын Засгийн газар хоорондын тэтгэврийн асуудлаар хамтран ажиллах тухай хэлэлцээрийг өнөөдөр Улсын Их хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж соёрхон баталлаа. Энэхүү хэлэлцээрийг хоёр улсын шинжээчдийн хамтарсан ажлын хэсэг байгуулан 2018 оноос хойш 18 удаагийн хэлэлцээ хийж эцэслэн боловсруулсан.
Хуулийн төсөл батлагдаж, хэлэлцээр хэрэгжсэнээр:
Хоёр улсын аль нэгэнд шилжин суурьшсан иргэн 1998 оноос өмнө Монгол Улс, Бүгд Найрамдах Казахстан Улсад ажилласан, шимтгэл төлсөн хугацааг нэгтгэн хоёр улсын хууль тогтоомжийн дагуу тэтгэвэр тогтоолгох;
1998 оноос хойш Бүгд Найрамдах Казахстан Улсад хуримтлалын тэтгэврийн санд шимтгэл төлсөн Монгол Улсын иргэн Бүгд Найрамдах Казахстан Улсын хуримтлалын тэтгэврийн сангаас тэтгэвэр тогтоолгон авах боломж бүрдэж тухайн хүний ирээдүйн нийгмийн хамгааллын баталгаа хангагдах юм.
Холбогдох албаны өгсөн мэдээллээр 2023 оны байдлаар БНКУ-д Монгол Улсын 8,036 иргэн оршин сууж байгаагаас 3,115 иргэн албан ёсоор ажил хөдөлмөр эрхэлж байгаа бол Монгол Улсад БНКУ-ын 564 иргэн оршин сууж байна.
Дээрх хууль батлагдсантай холбогдуулан бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагагүй бөгөөд хоёр улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу тэтгэвэр тогтоож олгох тул нийгмийн даатгалын санд санхүүгийн илүү дарамт үүсэхгүй юм.
Дэлхий нийтээр шилжин суурьшигч иргэд, тэдний гэр бүлийн нийгмийн хамгааллын эрхийг хангах хүрээнд Монгол Улсын иргэд олноор ажиллаж амьдарч буй улс орнуудтай Монгол Улс нийгмийн хамгааллын хэлэлцээр байгуулан ажилладаг. Өнөөдөр батлагдсан хэлэлцээрээс гадна зургаан улстай нийгмийн хамгааллын салбарт хамтран ажиллах хэлэлцээр байгуулан хэрэгжүүлж байгаа бөгөөд Бүгд Найрамдах Австри Улс, Австралийн Холбооны Улстай хэлэлцээр байгуулах, ОХУ-тай байгуулсан хэлэлцээрээ шинэчлэн байгуулахаар ажиллаж байна.

Холбоотой мэдээ

Мансууруулах бодистой холбоотой хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
Хээрийн түймрүүдийг бүрэн унтраалаа
Ноос ноолуур, арьс ширний салбарт химийн хортой бодисын хэрэглээг бууруулах төсөл хэрэгжинэ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Мансууруулах бодистой холбоотой хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
Хээрийн түймрүүдийг бүрэн унтраалаа
Ноос ноолуур, арьс ширний салбарт химийн хортой бодисын хэрэглээг бууруулах төсөл хэрэгжинэ
Хээрийн 4 түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулж байна
“Улаанбаатар-Сөүл” орон сууцны бодлогын хэлэлцүүлэг эхний өдрөө үргэлжилж байна
Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Тэсэлгээний бодисын хоригт Монгол Улс орохгүй
ГССҮТ, Баянхонгор аймгийн нэгдсэн эмнэлгийн эмч нар осолд өртсөн иргэний амь насыг аварчээ
Компаниудын тавьсан шаардлагын дагуу хаврын хэрэгцээний махыг нэмэгдсэн үнээр худалдаалж эхэлнэ
Багануур дүүрэг аж үйлдвэржсэн, Улаанбаатарын төвлөрлийг сааруулсан хот болно
Дунд гол руу техникийн бохирдолтой хөрсний ус шавхсан зөрчлийг илрүүлж, таслан зогсоолоо
Зөрчлийн торгуулийг E-Mongolia системээр шалгаж, төлөх боломжтой
Дөрөвдүгээр сарын 10-наас суррон, скүүтер, мопед, цахилгаан дугуй хөдөлгөөнд оролцоно
СЕХ нөхөн сонгуулийн автоматжуулсан системийг шалгах ажлын хэсэг байгууллаа
Төр, нийтийн ашиг сонирхолд учирсан 2.8 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он