Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Нийгэм

ХӨДӨЛМӨРИЙН ЧАДВАР АЛДСАН ДААТГУУЛАГЧДАД ҮЗҮҮЛЭХ СЭРГЭЭН ЗАСАХ ТӨВ БОЛОН СУВИЛЛЫН ХҮРТЭЭМЖ НЭМЭГДЛЭЭ

2025/07/08
Нийгмийн даатгалын ерөнхий газраас даатгуулагчид үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний үеийн сэргээн засах тусламж, үйлчилгээний хүртээмжийг нэмэх хүрээнд сэргээн засах төв болон сувиллын сонгон шалгаруулалтыг 2025 онд хоёр удаа зохион байгуулж нийт 11 сувилалтай хамтран ажиллах гэрээ байгуулан ажиллаж байна. Ингэснээрээ Хөдөлмөрийн чадвар алдсан даатгуулагчид үзүүлэх сэргээн засах тусламж, үйлчилгээний хүртээмж нэмэгдэж байгаа юм. Дараах нэр бүхий 11 сувилалд Хөдөлмөрийн чадвар алдсан даатгуулагчид тусламж үйлчилгээ авах боломж бүрдэж байна. Үүнд:
1. “Багануур сувилал” ХХК /Багануур дүүрэг/
2. “Эрдэнэт” сувиллын цогцолбор /Орхон аймаг/
3. “Тулга” сувилал /Дархан-Уул аймгийн Шарын гол сум/
4. “Оргил” рашаан сувилал /Хан-Уул дүүрэг/
5. “Альфа Медикал Центр” ХХК-ийн сэргээн засах төв /Баянгол дүүрэг/
6. “Галт Халуун Рашаан” ХХК /Хөвсгөл аймгийн Галт сум/
7. “Ананд Хужирт” ХХК-ийн Рашаан Сувилал /Өвөрхангай аймгийн Хужирт сум/
8. Сэргээн Засах Клиник Эмнэлэг /Хан-Уул дүүрэг/
9. Уламжлалт Анагаах Ухаан Технологийн Хүрээлэнгийн Ургамал сувилал /Баянзүрх дүүрэг/
10. “Арга билэг” сувилал /Төв аймаг/
11. “Хос Шинэс” сувилал /Сүхбаатар дүүрэг/
Өнөөдөр Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга Б.Батжаргал дээрх сувиллуудтай гэрээ байгууллаа. Энэ удаагийн сонгон шалгаруулалтаар Хөвсгөл, Төв, Өвөрхангай аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг сувиллууд шалгарсан нь Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвар алдсан даатгуулагчид үзүүлэх сэргээн засах болон сувиллын тусламж, үйлчилгээг ойртуулснаараа ач холбогдолтой боллоо. Мөн төрөлжсөн сэргээн засах тусламж, үйлчилгээ үзүүлдэг “Альфа медикал” сэргээн засах төв шалгарсан юм.
Нийгмийн даатгалын ерөнхий газартай хамтран ажиллахаар болсон 11 сувилалттай Нийгмийн даатгалын ерөнхий газрын дэргэдэх Эрүүл мэндийн магадлалын төв зөвлөлөөс Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангаас санхүүжих сувиллын ажиллах зарчим, анхаарах асуудлын талаар сургалт хийж, зөвлөмж, чиглэл өгч ажиллалаа.

Холбоотой мэдээ

“Тогтоолд нэмэлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг баталлаа
Импортын хуванцар, хөнгөн цагаан цонх, шил, шилэн фасадын барааны бичиглэл, ангиллын хэмжих нэгжийг өөрчлөв
Хээрийн 7 түймэр бүртгэгдэж, нэг түймрийг бүрэн унтраалаа

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

“Тогтоолд нэмэлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг баталлаа
Импортын хуванцар, хөнгөн цагаан цонх, шил, шилэн фасадын барааны бичиглэл, ангиллын хэмжих нэгжийг өөрчлөв
Хээрийн 7 түймэр бүртгэгдэж, нэг түймрийг бүрэн унтраалаа
Монгол Улсад "Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулах нэгдсэн төв" ашиглалтад орлоо
Чингүнжавын гудамжийг тохижууллаа
ОХУ-аас дизель түлшийг хөнгөлөлттэй үнээр, эсвэл хөнгөлөлттэй нөхцөлөөр худалдан авах хүсэлтээ илэрхийллээ
ЗХУТ: Өнөөдрөөс скүүтер, мопед явган хүний замаар зорчихгүй
Тэтгэвэр нэмэхийг шаардсан ахмадуудын төлөөллийг хүлээн авч уулзлаа
“Есөншанд” ХХК “Хүнсний хувьсгал”-ын дүнд дүүргийнхээ зах зээлийн 50 хувийг хангадаг болно
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Багануур” ХК-ийн хамт олонд талархал илэрхийллээ
"Эрдэнэс Таван Толгой" ХК мэдээллийн аюулгүй байдлын олон улсын ISO 27001:2022 стандартыг амжилттай нэвтрүүлж байна
ХАСУМ-ийг бүрэн цахим хэлбэрт шилжүүлснээр жил бүр 100 гаруй сая төгрөгийн урсгал зардлыг хэмнэнэ
Мөсний зузаан 5-20 см нимгэрчээ
“Ногоон автобусны” гэх хэрэг Улсын дээд шүүхэд хянагдаж байна
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он