Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Нийгэм

Г.Намжилваанчиг, Л.Сүрэнжав нарын нэрэмжит бөхийн барилдаанд аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр түрүүллээ

2024/04/29
Дорноговь аймгийн Сайхандулаан сумын харьяат "Гандангийн бүрхэг" хэмээн алдаршсан, улсын арслан Гунгаагийн Намжилваанчиг, "Гүйдэг" хэмээн алдаршсан, улсын заан Лувсангийн Сүрэнжав нарын нэрэмжит улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаанд Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат, “Хилчин” спорт хороо, "Эвт Чулуу" ХХК, "Бадрах өглөө" ХХК, "Нэгдэл" клуб, “Жавхлант” дэвжээний бөх, аймгийн хурц арслан Нямдоржийн Өсөхбаяр түрүүлж, Архангай аймгийн Булган сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Алтан Дорнод Монгол” ХХК, “Бөхбилэгт” дэвжээний бөх, улсын арслан Рэнцэнбямбын Пүрэвдагва үзүүрлэв.
 
Дөрөвт Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын харьяат,”Хилчин” спорт хороо, "Шивээ Овоо" ХК, “Тэс сүмбэр” ХХК, “Алтанбулаг Уул” ХХК, “Чойрын богд” дэвжээний бөх, аймгийн хурц арслан Э.Мөнхбаатар, Баянхонгор аймгийн Богд сумын харьяат, “Хилчин” спорт хороо,” Техник Импорт” ХХК, "Хонгор Нутаг" дэвжээний бөх, аймгийн арслан Б.Бат-Орших нар шалгарлаа.
 
Наймд улсын өсөх идэр начин Н.Мустафа, улсын начин Г.Ганжад, улсын начин Д.Хүдэрбулга, аймгийн арслан Д.Алтанцоож нар үлдэв.
 
“Уран барилдааны шагнал”-ыг Увс аймгийн Түргэн сумын харьяат, аймгийн начин Г.Цоггэрэлд, Улсын заан Л.Сүрэнжавын нэрэмжит “Улсын цолд ойрхон бөх”-ийн шагналыг Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат, аймгийн хурц арслан Н.Өсөхбаярт, Улсын арслан Г.Намжилваанчигийн нэрэмжит “Улсын цолд ойрхон бөх”-ийн шагналыг Дорноговь аймгийн Айраг сумын харьяат, аймгийн арслан М.Бямбадоржид тус тус олгосон юм.
Үзэгчид, бөхчүүд болон жаяг дэгийн багийн гишүүдийн дунд азын сугалаа явуулахад Говь-Алтай аймгийн начин Д.Төртогтох, Сэлэнгэ аймгийн начин Б.Улаалзгана, Архангай аймгийн начин Б.Бат-Эрдэнэ нар азтан боллоо гэж Монголын Үндэсний Бөхийн холбооноос мэдээллээ.
 

 

Холбоотой мэдээ

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал боллоо
32-ын тойрог орчимд байгаа том оврын тээврийн хэрэгслийг нүүлгэхийг үүрэг болголоо
ЭЕШ-ын бүртгэл тавдугаар сарын 15 хүртэл үргэлжилнэ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал боллоо
32-ын тойрог орчимд байгаа том оврын тээврийн хэрэгслийг нүүлгэхийг үүрэг болголоо
ЭЕШ-ын бүртгэл тавдугаар сарын 15 хүртэл үргэлжилнэ
“Европын өдөрлөг-2026” анх удаа орон нутагт болно
ТБХ: Төсвийн тогтвортой байдлын зөвлөл, Төрийн аудитын байгууллагын 2025 оны үйл ажиллагааны тайланг сонслоо
Нийтийн эзэмшлийн талбайг хашаалж, явган хүний замыг хаасан зөрчлийг 14 хоногт арилгуулах мэдэгдэл хүргүүллээ
МУИС-ийн Хууль зүйн сургуулийн барилга ирэх оны эхэнд бүрэн ашиглалтад орно
Усалгаатай хөдөө аж ахуйг дэмжих төслийн хүрээнд ногоочдод трактор, дагалдах хэрэгслийг гардууллаа
Жүдочид “Их дуулга”-д оролцохоор эх орноосоо мордлоо
Он гарсаар нийслэлд 487 нэгж талбарыг чөлөөллөө
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал генерал цолтнуудад хүндэтгэл үзүүллээ
АТГ: Төлөвлөгөөт хяналтаар 37 албан тушаалтны ХАСХОМ-ийг хянан шалгав
Найман аймгийн 304 иргэн шугаман бүжгээр хичээллэв
Цахилгаан дугуй, мотоцикл (суррон), скүүтер, мопед зэрэг тээврийн хэрэгслээс үүдэлтэй осол, гэмтлийн тохиолдол 6 дахин өсжээ
“Тэрбум мод экспо” үзэсгэлэн худалдаа тавдугаар сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он