Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Нийгэм

ЦЕГ: 444 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад шилжүүллээ

2024/04/29
Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн долоо хоногт (2024.04.22-аас 04 дүгээр сарын 28-ны өдрүүдэд) 35.978 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад 444 хэргийг хүргүүлсэн байна.
 
Үүнээс: Хүний амьд явах эрхийн эсрэг 9, Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 195, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 5, Өмчлөх эрхийн эсрэг 130, Олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг 6, Хүрээлэн байгаа орчны эсрэг 10, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 80, бусад 9 хэрэг байна.
 
Зөрчлийн шинжтэй 60.209 үйлдэлд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, 60.156 зөрчлийг шийдвэрлэсэн байна.
 
Нийт шийдвэрлэсэн зөрчлийн 59.312 зөрчлийг эрх бүхий албан тушаалтнаас буюу цагдаагийн алба хаагч шийдвэр гаргаж, 844 зөрчлийг шүүхээр шийдвэрлүүлсэн байна.
 
Үүнээс: Олон нийтийн газарт зүй бусаар биеэ авч явах 2587, Танхайрах 156, Хүний биед халдах 359, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих 297, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих 53.604, бусад 3.153 зөрчил байна.
 
Эдгээрээс хүүхдийн эрхийг зөрчсөн 70 иргэнд 21.000.000 төгрөгийн торгуулийн шийтгэл оногдуулж, удаа дараа гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 297 иргэнийг шүүхээр 7-30 хоног баривчлуулах саналыг хүргүүлж, шийдвэрлүүлжээ.
 
Цагдаагийн байгууллагаас өнгөрөгч 7 хоногт эрэн сурвалжлалтын чиглэлээр оргодол 44, гэмт хэрэгт сэрдэгдсэн этгээд 95, сураггүй алга болсон хүн 91, шүүхээс даалгасан хүн 57, зөрчил үйлдсэн этгээд 34 хүнийг дэвшилтэт технологи ашиглан олж тогтоосон байна.
 
Шийдвэрлэсэн хэргээс дурдвал:
 
Нэр бүхий иргэнээс гэмт хэрэг үйлдэхийг санаачилж, үргэлжилсэн үйлдлээр арван найман насанд хүрээгүй 3 иргэний биеийг нь үнэлүүлэх зорилгоор тэдний амьдрал ахуйн байдлыг ашиглаж буюу эмзэг байдлыг нь далимдуулан ятгаж, цахим орчинд зар байршуулж, зарын дагуу холбогдсон хүмүүст тээврийн хэрэгслээр хүргэж өгөх зэргээр биеийг нь үнэлүүлж, хүн худалдаалах гэмт хэргийг үйлдсэн гэх хэрэгт иргэн Н-д Эрүүгийн хуулийн 13.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан, хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын газарт хүргүүлсэн.
 
Иргэн “Б” нь өөрийн урьд өмнө ажилладаг байсан нэр бүхий төрийн бус байгууллагын удирдлагын шийдвэрийг эсэргүүцэн 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр мэдээллийн технологи болон урьд ажиллаж байхдаа олж авсан мэдээллийг ашиглан кибер орчинд хууль бусаар халдаж, Нийгмийн даатгалын ерөнхий газрын хөтлөн хариуцдаг сайт руу нэвтрэн орж, уг сайтад байрласан нийгмийн даатгалын шимтгэл төлөгч нэр бүхий 18 ажилтны цалин, нийт төлсөн нийгмийн даатгалын шимтгэлийн талаарх мэдээлэл, жагсаалтын мэдээллийг татан авч, хуулбарласан гэх үйлдэлд Эрүүгийн хуулийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан, хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүлсэн.
 
Иргэн Ө зэрэг нэр бүхий 8 этгээд нь мэдээллийн технологи ашиглан, ашиг олох зорилгоор цахим орчинд “Pokerrr” гэх нэртэй мөрийтэй тоглоомын апплейкшинд “U” нэртэй клуб ажиллуулж хууль бус мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэх хэрэгт энэ оны 04 дүгээр сарын 15-ны өдөр дээрх 8 иргэний үйлдэлд Эрүүгийн хуулийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна.
 
Нэр бүхий иргэд бүлэглэн Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Богдхан уулын дархан цаазат газрын тусгай хамгаалалттай ойгоос тээврийн хэрэгсэн ашиглан
хууль бусаар 0.84 м.куб мод бэлтгэн байгаль орчинд 3.230.089 төгрөгийн хохирол учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад шилжүүлсэн.
 
Иргэн Г нь Налайх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах хяналтын цэгээр 2024 оны 03 дугаар сарын 31-ний өдөр “Land cruiser-80” маркийн тээврийн хэрэгслээр Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 7 дугаар тогтоолоор баталсан “Ховор амьтны жагсаалт”-д багтсан 3 ширхэг тул загасыг тээвэрлэн байгаль орчинд 2.448.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан, хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад шилжүүлсэн.
 
Иргэн О нь Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрээс 2024 оны 01 дүгээр сарын 22-оос 01 дүгээр сарын 23-ны шилжих шөнө “Pajero” маркийн тээврийн хэрэгслээр 1.12 м.куб мод бэлтгэн байгаль орчинд 299.831 төгрөгийн хохирол учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан, хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад шилжүүлсэн.
 
Шалгаж шийдвэрлэсэн онцлог зөрчлийн талаарх:
 
Цахим орчинд энэ оны 04 дүгээр сарын 10-ны өдөр нэр бүхий мэдээллийн сайтад “Сэлэнгэ аймгийн Зүүн Хараад болсон “U15” нэртэй волейболын тэмцээний үеэр багш нь хүүхдүүдээ бөмбөг алдлаа гэж орилж, удаа дараа маш хүчтэй алгадан, зодож биед нь халдаж байгаа байдал” гэсэн гарчигтай видео мэдээлэл байршуулсан. Цахим орчинд нийтлэгдсэн гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй үйлдлийг Дархан-Уул аймгийн цагдаагийн газраас зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж хүүхдийн эрхийг зөрчих зөрчил гаргасан иргэн Ж-д Зөрчлийн тухай хуулийн 6.20 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар 300 нэгжээр торгох шийтгэл оногдуулсан.
 
Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг нэр бүхий байгууллага нь энэ оны 04 дүгээр сарын 23-ны өдөр шөнийн цагаар барилгын ажил гүйцэтгэж, нийтийн зориулалттай орон сууцны оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулсан гэх үйлдэлд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж нэр бүхий хуулийн этгээдэд Зөрчлийн тухай хуулийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжээр торгох шийтгэл оногдуулсан.
 
Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуульд заасан мэдээлэл нээлттэй, ил тод, үнэн зөв байх, бодитой мэдээллээр хангах үндсэн зарчмын дагуу гэмт хэргийн мөрдөн шалгах ажиллагааны талаарх мэдээллийг Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг чанд баримтлан товч байдлаар олон нийтэд мэдээлж байгаа болно.

Холбоотой мэдээ

​Он гарснаас хойш 45.2 мянган суудлын автомашин импортолжээ
​Инфляц ингэж өслөө, Сангийн бодлого байрандаа...
Нийслэлийн есөн дүүрэгт нөөцийн махны өргөтгөсөн худалдаа болно

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Мэргэшсэн сувилагчаас 956 мэс заслын чиглэлээр ажиллаж байна
Говийн бүсийн Зөвлөлийн Анхдугаар хуралдаан үргэлжилж байна
Астанагийн их дуулгаас жүдочид гурван хүрэл медаль хүртжээ
АТГ: Эрүүгийн 893 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав
“Байр түрээсэлнэ” гэх зар байршуулж, иргэдийг залилжээ
Сувилагчдын тоог нэмэх, мэргэшүүлэх, мэргэжлийнх нь үнэ цэнийг таниулахад онцгой анхаарах шаардлагатай
Арваас дээш жилийн насжилттай, экспортын өмнөх техник хяналтын үзлэгт хамрагдаагүй тээврийн хэрэгсэлд хотын дугаар олгохгүй
​Зөвлөлтийн үед хөөргөсөн сансрын хөлөг дэлхийд уналаа
​Канадын компани Монголд цагаан туглаганы төсөл хэрэгжүүлэхээр судалж байна
Улсын заан Б.Бат-Өлзий бөхчүүдийн чансааг тэргүүлж байна
Аюулт үзэгдэл, ослын 117 удаагийн дуудлагаар ажиллаж, 157 иргэний амь насыг авран хамгааллаа
​Талибууд шатрыг бүр мөсөн хориглолоо
Хилийн боомтуудыг харилцан уялдаатай хөгжүүлэх “Замын зураглал”-ыг ОХУ-тай хамтран боловсруулна
Монгол хэл бичгийн шалгалтад 121 нь шалгуулагч 800 оноо авчээ
Өнөөдөр хуралдах УИХ-ын намын бүлэг, ажлын хэсгүүд

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2025 он