Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Нийгэм

Сурвалжилга: Эрээн хотын гаалийн талбайд 8000 тонн, “Тавантолгой түлш” компанийн үйлдвэрт 35 мянган тонн хагас коксон түлш нөөцлөөд байна

3 цаг 29 минут

Нийслэлчүүд арванхоёрдугаар сарын 1-нээс хагас коксон шахмал түлшний хэрэглээнд бүрэн шилжинэ. Хагас коксон түлш бол нүүрсийг 500-700 хэмийн өндөр температурт нэрж гаргаж авдаг, цэвэршүүлсэн түлш бөгөөд хатуу түлшний хувьд хамгийн цэвэр түлшинд тооцогддог. Энэ онд нийслэлийн иргэдийн хэрэглээнд зориулан БНХАУ-ын “Шаньси нүүрс-химийн групп”-ийн Шэньмү эрчим хүчний хөгжил ХХК-ийн Вужоу салбар” компаниас 306 мянган тонн хагас коксон шахмал түлшийг худалдан авахаар гэрээлсэн. Одоогоор 90 гаруй мянган тонн хагас коксон шахмал түлшийг нийлүүлжээ. Үүнээс “Тавантолгой түлш” компани 76 мянган тонныг савлан, нийслэлчүүдийн хэрэглээнд нийлүүлсэн бол өнөөдрийн байдлаар 35 мянга орчим тонн хагас коксон шахмал түлшийг нөөцлөөд байна. Бид хагас коксон шахмал түлшний тээвэрлэлтийн нөхцөл байдлыг БНХАУ-ын Эрээн хотоос сурвалжлан хүргэж байна.

Эрээн хотын гаалийн хяналтын талбайд ажиллах үеэр “Тавантолгой түлш” ХХК-ийн ерөнхий технологич, Монгол Улсын зөвлөх инженер Д.Өлзийбат “Эрээн хотод нийт 8000 гаруй тонн хагас коксон шахмал түлшний нөөц бүрдүүлсэн байна. Хоногт 2200-2500 тонн шахмал түлш үйлдвэрээс Эрээнд ирдэг. Харин Улаанбаатар хот руу хоногт 1-2 цуваа буюу 2200-4400 тонн түлшийг тээвэрлэн хүргэж байна. “Улаанбаатар төмөр зам” ХНН-ээс вагон эргэлт, зохион байгуулалтыг хийж байна. Улаанбаатараас Эрээн рүү жонш, хүдэр тээвэрлэсэн вагон буцахдаа сул явдаг байсныг болиулж, шахмал түлшийг тээвэрлэн хүргүүлж байна. Нэг цуваа Улаанбаатарт бууж байхад, замд дараагийн цуваа, үүний араас дахин нэг цуваа ачигдах байдлаар зохион байгуулалт хийж байгаа” гэдгийг хэлэв.

“Тавантолгой түлш” ХХК-ийн чанар, захиалагчийн хяналтын хэлтсийн ахлах мэргэжилтэн Д.Эрдэнэболд “Хятад улсын Эрээн өртөөнд хагас коксон шахмал түлшний тээвэрлэлт, нийлүүлэлт, чанарын байдалд гэрээний хүрээнд хяналт тавин ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар гаалийн талбайд 8000 тонн, ачилт хийгдсэн 3000 тонн, замд хоёр цуваа гарсан явж байна. Нэг цуваа Замын-Үүдийн гааль дээр, нөгөө цуваа Баян өртөөнд “Тавантолгой түлш” ХХК-ийн түлшний үйлдвэрийн талбай руу ороход бэлэн болоод хүлээгдэж  байна. Өдөр бүр гаалийн талбайд бууж байгаа түлшнээс дээж авч, хариу гарахаар бүх бичиг баримтыг бүрдүүлсний дараа түлш ачсан цуваа Монгол руу хөдөлж байгаа. Түлшинд сав баглаа боодлын хяналтыг тогтмол хийдэг. Эрээн хотын гаалийн талбайд ирсэн түлшнээс шуудай цоорох зэрэг доголдол гарвал шуудайг шинээр сольж, түлшний хэмжээг нөхүүлж ажиллах зэргээр хяналт тавьдаг. Түлшний бүрэн бүтэн байдлыг хангаж, хилээр нэвтрүүлдэг” гэлээ.

БНХАУ-ын “Shaanxi Coal Chemical Group”-ийн “Вужоу салбар” компанийн үйл ажиллагаа хариуцсан менежер Ян Жиан Лун “Шэньмү хотын үйлдвэрээс өдөр бүр 1-2 цуваа хагас коксон шахмал түлшийг Эрээн хотын гаалийн хяналтын талбайд хүргэж байна. Манай үйлдвэр одоогоор нийт 12 үйлдвэрлэлийн шугамтай ажиллаж байгаа бөгөөд Монголд хүйтний эрч нэмэгдэж, тээвэрлэлтийн тоо хэмжээ өсөхөд шугамын тоо, нийлүүлэлтийг нэмэгдүүлэх бүрэн боломжтой. Үйлдвэрлэлийн шугам тус бүрт мэргэжлийн технологичид ажиллаж, түлшний горим, стандартыг хатуу мөрддөг. Бид гэрээний дагуу үлдэгдэл түлшийг 3 сарын хугацаанд буюу 2026 оны 3 дугаар сард нийлүүлж дуусгана. Энэхүү төслөөр анх удаа Монголын өргөн царигийн төмөр замаар нийлүүлэлт хийгдсэн учраас бичиг баримт бүрдүүлэлт, гаалийн тал дээр тодорхой хэмжээний хүндрэл үүсэж, эхэндээ цаг хугацаа алдах зүйл байсан ч одоо бүх ажил жигдэрсэн. Тээвэрлэлт хэвийн горимоор саадгүй явж байна” гэсэн юм.

Улаанбаатар хот руу хоногт 1-2 цуваа буюу 2200-4400 тонн хагас коксон түлш тээвэрлэн хүргэгдэж байна

Хагас коксон шахмал түлшийг бүрэн хэрэглээнд нэвтрүүлснээр агаар бохирдуулагч бодисууд болох хүхэрлэг хий, азотын исэл, тоосонцрын хэмжээг хоёр дахин бууруулна гэдгийг мэргэжилтнүүд хэлдэг. Өөрөөр хэлбэл, хагас коксон шахмал түлшийг сайжруулсан түлштэй харьцуулахад агаарын бохирдлыг 40-50 хувиар бууруулах боломжтой. Тэгвэл хагас коксон шахмал түлшний техникийн шаардлагыг олон улсын стандартын дагуу хатуу тогтоожээ. Энэ хүрээндээ Монгол Улс, БНХАУ-ын дундын лаборатори буюу хөндлөнгийн итгэмжлэгдсэн лаборатори CCIC түлшний чанарын хяналтыг тогтмол хийдэг байна. Лабораторийн шинжилгээгээр хагас коксон шахмал түлшний чийглэгийн хэмжээ 6 хувиас бага, үнсний хэмжээ 20 хувиас бага, дэгдэмхий бодисын гарц 12 хувиас бага, илчлэгийн доод хэмжээ 5500-аас дээш, хүхрийн хэмжээ 0.5 хувиас бага байгааг нотолно. Энэхүү хөдлөнгийн лабораторийн шинжилгээний үр дүнг үндэслэж гаалийн бүрдүүлэлт хийж, улмаар түлш Эрээний гаалийн хяналтаар нэвтэрдэг байна. Монголын талд очоод мөн Монголын гаалийн лабораториос дээж авч, хяналт тавьдаг буюу хэд хэдэн үе шаттай хяналтаар хагас коксон түлшийг иргэд хүлээн авч, хэрэглэдэг аж.

Өнөөдрийг хүртэл 90 мянга гаруй тонн хагас коксон шахмал түлшийг өргөн царигаар БНХАУ-аас тээвэрлэн хүлээж авч байгаа онцлогтой. Энэ талаар Замын-Үүд өртөөний ачаа тээвэр хариуцсан орлогч дарга Б.Өлзийбат “Замын-Үүд өртөөнөөс хувийн хэвшлийн дөрвөн байгууллага вагон тээвэрлэлтэд оролцож байна. Манай байгууллагын зүгээс Эрээн өртөөнөөс ачааг бичиг баримтын дагуу хүлээн авч, хурдан шуурхай нэвтрүүлэхэд анхаарч ажилладаг. Улмаар ачааг төмөр замын ачаа боловсруулалтад оруулж, тээвэр жуучийн байгууллага гаалийн бүрдүүлэлт хийсний дараа орон нутгийн бичиг баримтаар Баян өртөө рүү тээвэрлэдэг. Цаг хугацааны хувьд Замын-Үүд өртөөгөөр орж ирсэн ачаанд гаалийн бүрдүүлэлт хийсний дараа 4-5 цаг дотор нэвтрүүлж, Замын-Үүдээс Баян өртөө хүртэл 24 цаг, Баян өртөөнд буулгалтын үйл ажиллагаанд 24-48 цаг зарцуулж, Баян өртөөнөөс Чойр өртөө рүү нэг хоногт тээвэрлэж, ачилтыг 2-3 хоногт хийж, нэг заставын бүтэн эргэлт ойролцоогоор 5-7 хоногт хийгдэж байгаа”-г онцлов.

Өнөөдөр Эрээн хотын гаалийн талбайд 8000 тонн хагас коксон түлшний нөөц бүрдсэн бол “Тавантолгой түлш” компанийн үйлдвэрт 35 мянган тонн нөөц бүрдэж, Улаанбаатар хот руу хоногт 1-2 цуваа буюу 2200-4400 тонн түлш тээвэрлэн хүргэгдэж байна. Түлшний тээвэрлэлт болон чанарт хөндлөнгийн лаборатори, хоёр улсын хариуцсан хүмүүс хяналтыг үе шат болгонд тавьж ажиллаж байна. Хятад улсын талаас 2026 оны 3 сард нийт 306 мянган тонн хагас коксон шахмал түлшийг саадгүй тээвэрлэж дуусгахаа мэдэгдлээ.

Холбоотой мэдээ

Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
“Чингис хаан” одонт, Академич С. Нарангэрэлд Хууль зүйн салбарын бие бүрэлдэхүүн хүндэтгэл үзүүллээ
Монгол Улс ЮНЕСКО-гийн дэлхийн өвийн хорооны гишүүнээр анх удаа сонгогдлоо

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
“Чингис хаан” одонт, Академич С. Нарангэрэлд Хууль зүйн салбарын бие бүрэлдэхүүн хүндэтгэл үзүүллээ
Монгол Улс ЮНЕСКО-гийн дэлхийн өвийн хорооны гишүүнээр анх удаа сонгогдлоо
Сурвалжилга: Эрээн хотын гаалийн талбайд 8000 тонн, “Тавантолгой түлш” компанийн үйлдвэрт 35 мянган тонн хагас коксон түлш нөөцлөөд байна
ТБХ, БОХХААБХ: Байгаль цаг уурын хүндрэлийг даван туулахад дэмжлэг үзүүлэх УИХ-ын тогтоолын төслийг дэмжлээ
Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан хэргийг шүүхэд шилжүүллээ
Ардын багш Сэндэнжавын Дуламд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
БНХАУ-ын талтай арьс шир боловсруулах салбарт хамтран ажиллана
Уртасгасан цагаар томуугийн амбулатори ажиллаж байна
Үүлдэр, омгийн малын өнөөгийн байдал ба баталгаажуулалт сэдвээр хэлэлцүүлэг зохион байгуулав
Маргааш дараах хилийн боомтууд түр хаана
Баянгол дүүргийн 13, 30 дугаар хороодын нутаг дэвсгэрт хоёр байршилд тохижилтын ажил дууслаа
Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо
“Засгийн газарт чиглэл өгөх тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэв
Монгол, Японы төр, хувийн хэвшлийн XII зөвлөлдөх уулзалт болно

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2025 он