Сэтгэгдэл 0

Их эзэн Чингис хаан мэндэлсний 8636 жилийн ой, “Монгол бахархлын өдөр”-т зориулсан “Чингис хаан цом”-ын төлөөх барилдаан ирэх баасан гарагт буюу 11 дүгээр сарын 21-нд болно. Барилдаанд улс, аймгийн алдар цолтой шилдэг 128 бөх барилдана. Барилдах бөхчүүдийг 11 дүгээр сарын 19, 20-ний өдрүүдэд 10:00-18:00 цагийн хооронд цахимаар бүртгэнэ.
Монгол бахархлын өдрийн барилдаан өнгөрсөн жилээс эхлэн “Чингис хаан цом” нэртэй болж. Чингис хаан цом гэж нэрлэсэн анхны барилдаанд улсын начин Э.Даш түрүүлж, анхны цомыг хүртэж байжээ.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.