Сэтгэгдэл 0

Авлигатай тэмцэх газрын Судалгаа шинжилгээний алба нь 2025 оны 11 дүгээр сарын 3-7-ны өдрүүдэд иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн 66 өргөдөл, гомдлыг хүлээн авч, харьяалах чиг үүргийн нэгжид хүргүүллээ.
Хүлээн авсан өргөдөл, гомдол, мэдээллийн 53.0 хувь нь гэмт хэргийн шинжтэй бөгөөд хүний нөөц, томилгоотой холбоотой өргөдөл, гомдол зонхилжээ. Өнгөрсөн долоо хоногт авлигыг мэдээлэх 110 тусгай дугаараар 136 дуудлага хүлээн авав.
Тус албанаас “Авлигын талаарх олон нийтийн ойлголт, мэдлэг тогтоох судалгаа”, “Шударга байдлын үнэлгээ-2025” судалгааны тайланг эцэслэн боловсруулж, үр дүнг танилцуулж мэдээлэхээр бэлтгэж байна гэж АТГ-аас мэдээллээ.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.