Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Нийгэм

Э.Энхзаяа: Цахим гэмт хэрэг нь мөнгө угаах гэмт хэргийн шинжийг агуулж байдаг

2 цаг 14 минут

Сүүлийн жилүүдэд цахим гэмт хэрэг болон цахим залилангийн гэмт хэрэг их нэмэгдэж байгаа. Энэ төрлийн гэмт хэргийн хохирогчид өдөр бүр нэмэгдэж байна.  Цахим гэмт хэрэг болон цахим залилангийн талаар ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх албаны Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Э.Энхзаяатай ярилцлаа.

-Сүүлийн үед цахимаар  залилуулах тохиолдол  ихсэж байгаа.  Энэ оны эхний 10 сарын байдлаар энэ төрлийн гэмт хэрэг хэр их бүртгэгдсэн бэ?

-Цагдаагийн байгууллагад энэ оны эхний 10  сарын байдлаар 14 мянган орчим залилах хэрэг бүртгэгдсэн. Энэ нь нийт гэмт хэргийн 35 хувийг эзэлж байна.  Нийт үйлдэгдсэн залилах гэмт хэргийн 10 мянга орчим нь цахим  хэрэгсэл ашиглаж үйлдэгдсэн.

Монгол улсад 2015 онд цахим залилангийн 17 тохиолдол бүртгэгдэж байсан бол 2025 оны эхний 10 сарын байдлаар 10 мянган орчим  гэмт хэргийг цахим хэрэгсэл ашиглан үйлдсэн байна. Цахим залилах гэмт хэргийн улмаас иргэдэд 63 тэрбум 203 сая төгрөгийн хохирол учирсан байна.

-Ихэвчлэн цахимаар ямар төрлийн гэмт хэргийг түгээмэл үйлдэгдэж байна бэ?

-Цахим гэмт хэрэг нь өөрөө мөнгө угаах гэмт хэргийн шинжийг агуулж байдаг. Учир нь бусдын харилцах дансыг ашиглан гэмт хэргийн замаар олсон эд хөрөнгөө шилжүүлж авч байна. Энэ нь  гэмт хэргийн замаар олсон мөнгөний эх үүсвэрийг нуун дарагдуулж байгаа нь мөнгө угаах гэмт хэргийн шинжийг агуулж байдаг. Цахим орчинд үйлдэгдэж байгаа залилах гэмт хэргийн хамгийн түгээмэл төрлүүдээс дурьдвал бараа үйлчилгээ зарах нэрийдлээр иргэдийг хуурч мэхлэх, телеграм аппликэйшнээр дамжуулан даалгавар биелүүлээд мөнгөө өсгөж аваарай гэсэн зар мэдээллийг байршуулаад бусдыг төөрөгдүүлэх, цахимаар шууд сугалаа зохиож иргэдийг хууран мэхлэх, бусдын хувийн сошиал аккаунтыг ашиглан ойр дотны хүмүүсээс мөнгө залилах гэмт хэрэг түгээмэл үйлдэгдэж байна.  

-Иргэд цахим залилангаас хэрхэн урьдчилан сэргийлэхдээ  юуг илүү анхаарах ёстой вэ?

-Аливаа вирусын эсрэг вакцин хийлгэж, тухайн өвчний эсрэг дархлаа тогтоодогтой адил цахим орчинд үйлдэгдэж байгаа залилах гэмт хэрэгт өртөж хохирохгүйн тулд урьдчилан сэргийлэх мэдлэг мэдээлэлтэй байх хэрэгтэй. Хамгийн гол нь бусдад дансаа бүү ашиглуул, бусдаас ирсэн линк дээр дарж орохгүй байх, OTP буюу нэг удаагийн нэвтрэх нууц үгээ бусдад бүү өг, хэн нэгнээс мөнгө зээлээч гэсэн зурвас ирсэн тохиолдолд заавал утасдаж шалгах, аливаа зар мэдээллийн эх сурвалжийг сайтар нягталж шалгасны эцэст бусдад эд хөрөнгөө шилжүүлдэг дадал зуршилыг суулгах, 102 апплекэйшн руу ороод сэжигтэй дансны талаарх мэдээллийг шүүх боломжтой юм.

Цахим орчинд аливаа хэлбэрээр үйлдэгдэж байгаа залилах гэмт хэрэгт өртөж, хохирсон тохиолдолд цагдаагийн байгууллагын 102, 51265666 дугаарын утсанд яаралтай хандаарай. Учир нь цагдаагийн байгууллагын алба хаагчид таны өгсөн мэдээллийн дагуу шуурхай хариу арга хэмжээ авч, таны эд хөрөнгө шилжин орсон сэжигтэй дансны шилжилт хөдөлгөөнд хязгаарлалт тогтоох боломжтой юм.

-Иргэд өөрсдийгөө залилах гэмт хэрэгт өртөж байгаагаа шалгаж үзэх боломж бий юу?  

-Сугалаа гээд л янз бүрээр явагдаж байна. Тэгэхээр гэмт этгээдүүдийн үйлдлийн арга улам нарийсч байна гэсэн үг. Иргэдийг та сугалаанд хожисон байна, хонжворын үнийн дүнгийн 10-20 хувийг шилжүүлээд хонжворын мөнгийг аваарай гэх мэтээр тухайн сугалаар яг л хуулийн дагуу үйл ажиллагаа явуулж байгаа мэт бодогдуулж, иргэдийг мэдээллээр төөрөгдүүлж байна. Тэгэхээр иргэд өөрсдөө шалгаж болно. Licence.mn мэдээллийн сайт руу ороод шалгах боломжтой. Тухайн сайтны “Сангийн яам”  гэсэн цэс рүү орж “Эд мөнгөний хонжворт сугалаа явуулах тусгай зөвшөөрөл” авсан байгууллагуудын жагсаалт байгаа. Түүн рүү ороод харах хэрэгтэй. Ингэснээр өөрийгөө залилуулах гэмт хэргээс бүрэн сэргийлэх боломжтой.

-Цахим залилангийн хохирогч болсон хүмүүс хэр их гомдол гаргаж байна бэ?

-Бага хэмжээний мөнгөө бусдад өгч залилуулсан иргэд цагдаагийн байгууллагад хандахгүй, гомдол гаргахгүй байснаараа тухайн гэмт этгээдүүдийг өөгшүүлж байгаа. Тэгэхээр та хэдэн төгрөгөөр ч залилуулсан бай. Цагдаагийн байгууллагад гомдол гаргах бүрэн эрхтэй гэдгийг ард иргэддээ анхааруулж хэлмээр байна. Цагдаагийн байгууллагад  мэдээллэхгүй болохоор гэмт этгээдүүд таниас гадна өөр бусдыг залилах боломжийг бий болгож байна.

- Цахим гэмт хэрэг үйлдэж байгаа этгээдүүдийг илрүүлэх боломж хэр байдаг бэ?

-Залилах гэмт хэрэг үйлдэж байгаа этгээдүүдийг илрүүлдэг. Гэмт хэрэгтэн заавал ул мөр үлдээдэг. Ялангуяа цахим хэрэгсэл ашиглан үйлдсэн бол энэ нь өөрөө тоон ул мөр үлдээдэг. Мэдээж гэмт хэрэг үйлдсэн этгээдийг олж, тогтоон иргэдийн хохирлыг барагдуулах чиглэлээр хуульд заасны дагуу эрэн сурважлах мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг.

-Цагдаагийн байгууллага цахим залилангийн эсрэг ямар арга хэмжээ авч байгаа вэ?

-Цагдаагийн байгууллагаас энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр гэмт хэрэг, зөрчлийн тухай мэдээллийг судалсны үндсэн дээр гэмт хэрэг, зөрчил үйлдэгдэхэд нөлөөлж байгаа шалтгаан, нөхцөл, хүчин зүйлсийг тогтоож, түүнийг арилгахад чиглэсэн эдийн засаг, нийгэм, эрх зүйн болон зохион байгуулалтын бусад арга хэмжээг зохион байгуулан ажиллаж байна.

Мэдээлэл, мэдлэгтэй хүн учирч болох эрсдэлээс өөрийгөө болон бусдыг урьдчилан сэргийлэх боломжтой энэ ч утгаараа бид “Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль”-д заасны дагуу нийгэмд нөлөөллийн ажлыг зохион байгуулж байна.

Мөн  Монголын банкуудын холбоотой хамтарч сэжигтэй дансны шилжилт хөдөлгөөнд хязгаарлалт тогтоох, иргэдийн хохирлыг буцаан олгох, төлүүлэх зорилгоор шуурхай хариу арга хэмжээг нэн даруй авч хэрэгжүүлж байна.

Одоо зохион байгуулагдаж байгаа мэдээлэл нөлөөллийн ажил арга хэмжээнээс дурьдвал Монгол банктай хамтарч “Дансаа бүү ашиглуул” хэмээх арга хэмжээг зохион байгуулж байгаа. Хэрэв хэн нэгэнд дансаа ашиглуулсанаар та бусдыг хохироох, эргээд өөрөө гэмт хэргийн хамтрагч, гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн зэрэг гэмт хэргийн хамтран оролцогч болж эрүүгийн хариуцлага хүлээх эрсдэлтэй гэдгийг сайтар анхаараарай. Иргэд өөрөө мэдлэг мэдээлэл дутмаг байгаа нь энэ төрлийн гэмт хэрэгт их өртөж, хохирч байна.

-Монгол Улсад цахим орчинд үйлдэгдсэн залилах гэмт хэргийг хэрхэн хуульчилсан байдаг бэ ?

-Монгол Улсын Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйл Залилах, 20.17 “Мөрийтэй тоглоом зохион байгуулах”, 20.18 “Төлбөрт таавар, бооцоот тоглоом зохион байгуулах”, 20.19 “Мөрийтэй тоглоом, төлбөрт таавар, бооцоот тоглоом зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх”, 26.1 “Кибер орчинд хууль бусаар халдах” зэрэг цахим хэрэгсэл ашиглан үйлдэгдсэн залилах гэм хэргийг хуульчилсан байдаг.

Цахим хэрэгсэл ашиглан үйлдэгдэж байгаа залилах гэмт хэрэг нь нийгэм болон иргэдэд учруулж байгаа хор уршиг их, учир нь фэйсбүүк, телеграмм зэрэг платформыг ашиглан гэмт хэрэг үйлдэхээр хуурамч зар мэдээллийг байршуулахад зарын дагуу 1 биш нэлээд олон хүн холбогдон эд хөрөнгөө бусад руу шилжүүлж, хохирч байна.

Түүнчлэн та цахим орчинд өөрийн хувийн мэдээллийг бусдад алдсанаар таны төдийгүй таны ойр дотны хүмүүсийн аюулгүй байдалд эрсдэл учруулж, гэмт хэргийн хохирогч болох эрсдэл өндөр гэдгийг сайтар анхаарах цаг болсон гэдгийг хэлмээр байна.

 Э.Сэлэнгэ

Холбоотой мэдээ

ЗГ: Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барина
ЗГ: Албаны нууцыг хүчингүй болгож, төрийн 59 байгууллагын 882 мэдээллийг ил болгоно
Энэ оны IV улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт өнөөдөр орон даяар эхэллээ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

ЗГ: Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барина
ЗГ: Албаны нууцыг хүчингүй болгож, төрийн 59 байгууллагын 882 мэдээллийг ил болгоно
Энэ оны IV улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт өнөөдөр орон даяар эхэллээ
Э.Энхзаяа: Цахим гэмт хэрэг нь мөнгө угаах гэмт хэргийн шинжийг агуулж байдаг
“Оюутолгой” компанийн гүйцэтгэх удирдлагаар монгол хүн томилох санал тавилаа
Өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар...
ЭЗБХ: “Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэв
Төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг гурав дахь хэлэлцүүлэгт шилжүүлэв
Ж.Нарантуяа: Цахилгаанаас үүдэлтэй гал гарахад угаар мэдрэгч төхөөрөмж дохио өгч болзошгүй эрсдэлээс сэргийлж чадсан
ТББХ: Үндсэн чиглэл батлах тухай тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжлээ
Орон сууцны фасад засварын ажил дууслаа
Дифлимпын наадамд Монголын 14 тамирчин өрсөлдөнө
М.Наранпүрэв: Томуу, томуу төст өвчний идэвхжилийн үе нь 12 дугаар сарын дундаас хоёрдугаар сар хүртэл байдаг
Байнгын хороодын хамтарсан хуралдаанаар хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг дахин явууллаа
Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ явуулдаг газруудыг залилж байсан этгээдүүдийг илрүүлжээ

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2025 он