Сэтгэгдэл 0
Ө.Бодьгэрэл: 2020-2025 онуудад жил бүр хоёр банкны нийгмийн даатгалын санд төлөх өр төлбөрийг тасралтгүй, тодорхой мөнгөөр болон үл хөдлөх хөрөнгөөр төлүүлж ирсэн

Капитал банк болон Чингис хаан банкны нийгмийн даатгалын санд төлөх өр төлбөр болон Нийгмийн даатгалын сангийн мөнгийг банканд байршуулаад алдсан тухай асуудлаар Нийгмийн даатгалын ерөнхий газрын Тэтгэврийн нөөц сан, хөрөнгө оруулалтын хэлтсийн даргаӨ.Бодьгэрэлтэй ярилцлаа.
-Танай байгууллагын хувьд хэзээнээс эхлэн Капитал банк болон Чингис хаан банктай хамтран ажиллаж, мөнгөө байршуулж эхлэв?
-Нийгмийн даатгалын ерөнхий газар нь Капитал банк ХХК-тай 2007 оноос Чингис хаан банктай 2009 оноос тус тус “Хамтран ажиллах гэрээ” байгуулан, харилцах болон хадгаламж хэлбэрээр мөнгөн хөрөнгө байршуулж эхэлсэн байдаг.
-Гэвч хамтын ажиллагаа үр дүнгүй өндөрлөсөн байдаг. Нэлээд хэдэн тэрбумын өр авлагын асуудал үүссэн. Шүүхийн шийдвэр ч гарсан. Бодит өр авлагын тоо хэд байв?
-Капитал банкны хувьд Монголбанкны Ерөнхийлөгчийн 2019 оны тушаалаар тус банкыг албадан татан буулгах шийдвэр гарсан. Капитал банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагч томилогдсон. Улмаар тус банканд байршиж буй нийгмийн даатгалын сангийн мөнгөн хөрөнгийг тооцоо нийлж, нэхэмжлэх өр төлбөрийг 104.2 тэрбум төгрөгөөр, Чингис хаан банкнаас 101.7 тэрбум төгрөгийг, 1.8 тэрбум төгрөгийн хүүгийн орлогын хамт, нийт 103.57 тэрбум төгрөг болсон.
Хоёр банк нийтдээ 207.7 тэрбум төгрөгийг Нийгмийн даатгалын ерөнхий газарт олгох шүүхийн шийдвэрүүд гарсан.
-Өр төлбөр барагдуулах үйл явц хэр үр дүнтэй байгаа вэ?
-Өр төлбөрийг барагдуулахтай холбоотойгоор Улсын Их Хурлын 2020 оны тогтоол, Засгийн газрын хуралдааны тэмдэглэлүүд гарсан. Банкны эрх хүлээн авагчаас нийгмийн даатгалын сангийн нэхэмжилсэн өр төлбөрт санал болгож буй хөрөнгийг тооцож авах асуудлаар эрх бүхий байгууллагын үнэлгээ, мэргэжлийн дүгнэлтэд үндэслэн шаардлагатай арга хэмжээг зохих журмын дагуу авч ажиллахыг тус тус үүрэг болгосон.
Дээрх шийдвэрүүд гарснаас хойш буюу 2020-2025 онуудад жил бүр хоёр банкны нийгмийн даатгалын санд төлөх өр төлбөрийг тасралтгүй тодорхой мөнгөөр болон үл хөдлөх хөрөнгөөр төлүүлж ирсэн.
-Өнөөдрийн байдлаар хэдэн төгрөгийн өр авлагыг барагдуулаад байна вэ?
-Хоёр банкны нийт өр төлбөр 207.7 тэрбум төгрөгөөс өнөөдрийн байдлаар 59.6 тэрбум төгрөгийн өр төлбөрийг төлүүлж, 148.1 тэрбум төгрөгийн буюу Капитал банкны хувьд 63.2 тэрбум төгрөгийн, Чингис хаан банкны хувьд 84.9 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй байна.
-Өр төлбөрт үл хөдлөх эд хөрөнгийг санал болгосон талаар?
-Өр төлбөрийг барагдуулах чиглэлээр шат дараалсан арга хэмжээнүүдийг авч байна. Тухайлбал, нийгмийн даатгалын сангийн өр төлбөрт санал болгосон үл хөдлөх хөрөнгүүдийг судалж, Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлөөр холбогдох шийдвэрийг гаргуулж нийт 33.7 тэрбум төгрөгийн 98 ширхэг үл хөдлөх хөрөнгийг хүлээн авсан.
Үүнээс 12.0 тэрбум төгрөгийн 62 ширхэг үл хөдлөх хөрөнгийг худалдан борлуулж, 21.7 тэрбум төгрөгийн 36 ширхэг хөрөнгө үлдсэн. Үл хөдлөх хөрөнгийн заримд нь үйлдвэрлэл, үйлчилгээ явуулж байгаа. Долоон объектийг 21 иргэн, аж ахуйн нэгжтэй түрээсийн гэрээг шинэчилж, нийт 260.0 сая төгрөгийн түрээсийн орлогыг холбогдох санд төвлөрүүлээд байна.
Мөн үлдэгдэл хөрөнгийг худалдан борлуулахаар нээлттэй дуудлагын худалдааны зарыг нийгмийн даатгалын цахим хуудас, Монголын мэдээ сонин, бусад олон нийтийн мэдээллийн хэрэгслээр түгээгээд байна. Эдгээр хөрөнгийн мэдээллийг олон нийтэд нээлттэй ил тод мэдээлсэн тул сонирхож байгаа иргэн, аж ахуй нэгж холбогдож мэдээллийг нь авах бүрэн боломжтой.
-Өр барагдуулах тухайд төрийн байгууллагуудтай хамтарч ажиллаж байгаа байх?
-Тэгэлгүй яах вэ. Монгол Улсын Засгийн газар, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас өгсөн үүрэг чиглэлийн дагуу нийгмийн даатгалын өр төлбөрийг барагдуулах чиглэлээр Авлигатай тэмцэх газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Улсын ерөнхий прокурорын газар болон бусад холбогдох байгууллагатай хамтран ажиллаж байна.
-Нийгмийн даатгалын багц хуулийн шинэчлэлд арилжааны банкуудтай хамтран ажиллах, мөнгө байршуулах тал дээр шинэ зохицуулалт, зүйл заалт нэмэгдсэн үү?
-Банканд байршуулаад нийгмийн даатгалын сангийн мөнгийг алдсан асуудлыг дахин гаргахгүй, эрсдэлгүй, найдвартай, мөн үр өгөөжтэй байршуулах үүднээс Нийгмийн даатгалын багц хуулийн шинэчлэлийн хүрээнд тодорхой зохицуулалтууд тусгагдаад 2024 оноос эхлэн хэрэгжээд явж байна.
Тухайлбал, арилжааны банканд мөнгө байршуулах бол Банкны тухай хуульд заасан системийн нөлөө бүхий арилжааны банканд байршуулах, мөн Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн дэргэд дээрх үйл ажиллагаанд хяналт тавих, мэргэжил арга зүйгээр хангах чиг үүрэг бүхий орон тооны бус Олон нийтийн хяналтын зөвлөл, Мэргэжлийн хороо ажиллаж байна.
-Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийг арилжааны банканд байршуулах, эрсдэлд оруулах үр дагавартай шийдвэр гаргасан буруутай этгээдүүдийг тогтоосон уу?
-Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2024 оны есдүгээр сарын 06-ны өдрийн хуралдаанаар өгсөн үүрэг чиглэлийн дагуу Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийг арилжааны банканд байршуулах, эрсдэлд оруулах үр дагавартай шийдвэр гаргасан буруутай этгээдийг тогтоолгохоор Монгол Улсын Ерөнхий Прокурорт гомдол гаргасан.
Улсын ерөнхий прокурорын газраас гомдлыг Авлигатай тэмцэх газарт шилжүүлсэн тул тус хоёр банктай (Капитал банк, Чингис хаан банк) холбоотой нэмэлт тайлбар, мэдээлэл, холбогдох материалуудыг тус газарт хүргүүлсэн.

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.