Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Нийгэм

Монгол Улсад шатрын сурагчдын Азийн АШТ болж байна

2025/10/25
Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод шатрын сурагчдын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн аравдугаар сарын 25-наас арваннэгдүгээр сарын 1-ний өдрүүдэд болж байна. 19 дэх удаагийн тэмцээнд 16 орны 677 шатарчин стандарт, блиц, рапид төрлөөр 432 медалийн төлөө өрсөлдөх юм. Тус тэмцээний нээлтийн ёслол өнөөдөр болсон бөгөөд Монгол Улсын Ерөнхий сайд, Монголын шатрын холбооны ерөнхийлөгч Г.Занданшатар, ССАЖЗЯ-ны сайд Ч.Ундрам, Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Э.Билэгт тэргүүтэй эрхэм хүмүүс хүрэлцэн ирлээ. 
Тэмцээнийг нээж, Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар хэлсэн үгэндээ “Энэ тэмцээн оюун ухааныг дээдэлсэн спортын үнэт уламжлалыг дэлгэрүүлэх, тивийн сурагчдын нөхөрлөлийг бэхжүүлэх, ирээдүйн оюунлаг иргэдийг төлөвшүүлэх онцгой ач холбогдолтой. Монгол Улсын Засгийн газар оюун ухааны спортыг дэмжих, шатрын сургалтыг сургалтын хөтөлбөрт өргөжүүлэх, олон улсын түвшинд өрсөлдөх чадвартай залуу шатарчдыг бэлтгэх бодлогыг цаашид ч тууштай хэрэгжүүлнэ” хэмээн онцлов. 
Дараа нь ССАЖЗЯ-ны сайд Ч.Ундрам хэлсэн үгэндээ “Монголчууд эртнээс шатар хэмээх энэхүү аугаа тоглоомыг оюуны цэц сорих, ухаан тэлэх, хойч үеэ хүмүүжүүлэх нэгэн арга хэмээн эрхэмлэж ирсэн түүхтэй ард түмэн тиймээс энэ удаагийн тэмцээн нь зөвхөн өрсөлдөөн төдий бус, Ази тивийн залуу үеийн  нөхөрлөл, харилцан итгэлцэл, оюуны солилцооны индэр болж байгаад талархалтай байна. Энэ наадамд оролцож буй та бүхэн бол ирээдүйн мастерууд, дасгалжуулагчид, сурган хүмүүжүүлэгчид, шинжлэх ухаан, технологийн удирдагчид байх болно гэдэгт итгэлтэй байна” хэмээн тодотгов. 
Шатрын сурагчдын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс хамгийн анх алтан медаль хүртсэн монгол тамирчин бол Олон улсын матер Б.Чингүүн (стандарт), Их мастер Б.Билгүүн (блиц) нар ба тэд ах дүү шатарчид юм.

Холбоотой мэдээ

Кибер орчинд хууль бусаар халдсан хэргийг шүүхэд шилжүүллээ
Сар шинийн баярыг угтсан бүх нийтийн их цэвэрлэгээгээр 2514.5 тонн хог хаягдлыг цэвэрлэлээ
Ардын багш Д.Сэрээтэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Кибер орчинд хууль бусаар халдсан хэргийг шүүхэд шилжүүллээ
Сар шинийн баярыг угтсан бүх нийтийн их цэвэрлэгээгээр 2514.5 тонн хог хаягдлыг цэвэрлэлээ
Ардын багш Д.Сэрээтэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
ЦЕГ: Өнгөрсөн долоо хоногт 45,800 хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг явуулжээ
Авто худалдааны төвийн "Нээлттэй хаалганы өдөрлөг" энэ сарын 6-16-ны өдрүүдэд болж байна
Сар шинийн баяраар Урт цагааны далд зогсоолоор иргэд үнэ төлбөргүй үйлчлүүлнэ
Сар шинийн өдрүүдэд инженер хангамжийн болон нутгийн захиргааны 12 байгууллага бэлэн байдалд ажиллана
“Манай зогсоол танд нээлттэй” уриалгыг дэмжин хамтран ажиллахыг уриалж байна
Сар шинийн баярт зориулсан хүчит бөхийн барилдаан өнөөдөр эхэлнэ
“Амар байна уу 2026” үзэсгэлэн худалдаагаар 52.5 тэрбум төгрөгийн мөнгөн урсгалыг эх орондоо үлдээлээ
Сар шинээр зах худалдааны төвүүдийн ажиллах цагийн хуваарь
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хэнтий аймагт ажиллалаа
Дарханы “ДЦС -2” төслийн тооцооллыг цэгцлэх үүрэг өглөө
Хөрөнгийн зах зээлийн оролцогчдын зардал буурах нөхцөл бүрдлээ
Боловсрол, шинжлэх ухааны дэд хорооны дарга, гишүүд шинжлэх ухааны байгууллагуудын үйл ажиллагаатай танилцлаа

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он