Сэтгэгдэл 0

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн борлуулалт, ачилт, тээвэр логистикийн зохион байгуулалтыг сайжруулж, нүүрсний экспорт, гарцыг нэмэгдүүлэх арга хэмжээ авч хэрэгжүүлсний үр дүнд 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн байдлаар нийт 21 сая тонн нүүрс экспортлоод байна.
Үүнээс Гашуунсухайт боомтоор 20.5 сая тонн, Ханги боомтоор 0.5 сая тонн нүүрс тус тус экспортолсон бөгөөд 10 дугаар сарын 18-ны өдөр биржийн 406 тээврийн хэрэгсэл экспорт хийсэн нь энэ оны хамгийн өндөр үзүүлэлт болоод байна.
Мөн БНХАУ-ын нүүрсний эрэлт нэмэгдсэнтэй холбогдуулан нийт экспортод эзлэх биржээр борлуулсан нүүрсний хэмжээ энэ оны нэгдүгээр сард 28 хувь байсныг аравдугаар сард 40 хувь болгож нэмэгдүүллээ гэж "Эрдэнэс Тавантолгой" ХК-иас мэдээллээ.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.