Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Нийгэм

Гэр бүлээрээ боловсролын салбарт ажиллаж буй 8 өрхөд түрээслээд өмчлөх орон сууц олголоо

2025/10/04

Дэлхийн багш нарын баярын 31 дэх өдөр, Монголын багш нарын баярын 59 дэх өдрийг тохиолдуулан "Нийслэлийн боловсрол-Амжилтын эзэд" арга хэмжээг зохион байгууллаа. Энэ үеэр нийслэлийн шилдэг багш, ажилчдыг шагнаж урамшууллаа.

Нийслэлийн хэмжээнд сургууль, цэцэрлэгийн нийт 1000 орчим байгууллагад 43.000 орчим багш, ажилтан ажиллаж байна. Нийт багш, ажилтнуудын 1000 орчим нь боловсролын салбарт гэр бүлээрээ ажилладаг. Нийслэлээс эдгээр гэр бүлийн 40 гаруйд түрээслээд өмчлөх орон сууц олгоод байсан. Энэ удаа мөн 8 гэр бүлд түрээслээд өмчлөх орон сууц олголоо.

Нийслэлийн Боловсролын газрын дарга Б.Амартүвшин “Өнөөдөр нийслэлээс боловсролын салбарт барьж буй бодлогын хүрээнд амжилттай ажиллаж буй багш нарыг урамшууллаа. Багш нарын нийгмийн баталгааг дэмжих үүднээс өнөөдөр найман багш гэр бүлд түрээслээд өмчлөх орон сууцны эрх олголоо. Ингэснээр 50 багш гэр бүл орон сууцтай болж байна. Мөн тэгш хамруулан сургах чиглэлээр хамгийн сайн менежменттэй ажиллаж байгаа сургууль, цэцэрлэг, хамгийн сайн зөвлөх багш, цахим сургалтын платформыг амжилттай хэрэгжүүлж буй багш нарыг шалгаруулж урамшууллаа” гэв.

НЕБ-ын 9 дүгээр сургуулийн бага ангийн багш Л.Сайнсанаагийн гэр бүл “Миний хувьд 11 дэх жилдээ багшаар ажиллаж байна. Энэ мэргэжлийг сонгох болсон шалтгаан нь миний ээж. Ээж маань боловсролын салбарт 30 гаруй жил ажиллаж, тэтгэвэртээ суусан ч одоо хүртэл ажиллаж байгаа бага ангийн багш. Мөн эхнэр маань Хөгжил сургуулийн Англи хэлний багшаар ажилладаг бөгөөд 13 дахь жилдээ ажиллаж байна. Манай ам бүл хоёр ихэр хүү, хоёр ихэр охинтой. Боловсролын байгууллагад тасралтгүй 10 гаруй жил ажилласны хөдөлмөрийг үнэлж, манай гэр бүлийг түрээслээд өмчлөх хэлбэрийн орон сууцны эрхээр шагнасанд баяртай байна” гэв.

НЕБ-ын 115 дугаар сургуулийн сургалтын менежер С.Эрдэнэсүх “Дадлагын багш ирж, хичээл заахад тэр багш надад маш их таалагдаж, ойр дотно санагдсан. Багш маань олон зүйл зааж сургасан учраас багшийн мэргэжлийг сонгож, ийнхүү 18 дахь жилдээ ажиллаж байна. Миний эхнэр НЕБ-ын 102 дугаар сургуулийн гадаад хэлний багш бөгөөд боловсролын байгууллагад 12 дахь жилдээ ажиллаж байна. Гэр бүлээрээ багш байх нь сайхан ч бас хэцүү үе бий. Гэхдээ бид багш мэргэжлээрээ хайртай. Энэ мэргэжлээр ажиллаж байгаа хэзээ ч харамсаж байгаагүй. Өнөөдөр түрээслээд өмчлөх байрны эзэн болсонд баяртай байна. Энэ шагнал олон залуу багш гэр бүлийг дэмжсэн, нүдээ олсон шагнал байна. Нийт багш нартаа Монголын багш нарын 59 дэх өдрийн мэндийг хүргэе. Та бүхэн Монголын ирээдүй болсон хүүхэд, залуучуудыг сурган хүмүүжүүлж буй агуу үйлстнүүд. Өөрсдийн мэргэжлээрээ үргэлж бахархаж яваарай” гэлээ.

Холбоотой мэдээ

Мансууруулах бодистой холбоотой хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
Хээрийн түймрүүдийг бүрэн унтраалаа
Ноос ноолуур, арьс ширний салбарт химийн хортой бодисын хэрэглээг бууруулах төсөл хэрэгжинэ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Мансууруулах бодистой холбоотой хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
Хээрийн түймрүүдийг бүрэн унтраалаа
Ноос ноолуур, арьс ширний салбарт химийн хортой бодисын хэрэглээг бууруулах төсөл хэрэгжинэ
Хээрийн 4 түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулж байна
“Улаанбаатар-Сөүл” орон сууцны бодлогын хэлэлцүүлэг эхний өдрөө үргэлжилж байна
Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Тэсэлгээний бодисын хоригт Монгол Улс орохгүй
ГССҮТ, Баянхонгор аймгийн нэгдсэн эмнэлгийн эмч нар осолд өртсөн иргэний амь насыг аварчээ
Компаниудын тавьсан шаардлагын дагуу хаврын хэрэгцээний махыг нэмэгдсэн үнээр худалдаалж эхэлнэ
Багануур дүүрэг аж үйлдвэржсэн, Улаанбаатарын төвлөрлийг сааруулсан хот болно
Дунд гол руу техникийн бохирдолтой хөрсний ус шавхсан зөрчлийг илрүүлж, таслан зогсоолоо
Зөрчлийн торгуулийг E-Mongolia системээр шалгаж, төлөх боломжтой
Дөрөвдүгээр сарын 10-наас суррон, скүүтер, мопед, цахилгаан дугуй хөдөлгөөнд оролцоно
СЕХ нөхөн сонгуулийн автоматжуулсан системийг шалгах ажлын хэсэг байгууллаа
Төр, нийтийн ашиг сонирхолд учирсан 2.8 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он