Сэтгэгдэл 0

Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2025.09.22-28/ нийслэлийн 8 дүүрэг, 17 аймгийн 44 суманд аюулт үзэгдэл, ослын 76 удаагийн дуудлага бүртгэгдлээ.
Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 14 иргэний амь насыг авран хамгаалсан юм. Нийт дуудлагын 57 нь гал түймэр, 15 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, 2 нь ус, цаг уурын гаралтай аюулт үзэгдэл, 2 нь газар хөдлөлт байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.