Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Нийгэм

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурлын бүтээн байгуулалтын дэд бүтцийн ажлуудтай танилцлаа

2025/09/23

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурлыг Монгол Улсад 2026 оны наймдугаар сарын 17-28-нд зохион байгуулна.

Нийслэлийн зүгээс уг хурлын авто зам, барилга байгууламж, тохижилт, шугам сүлжээ зэргийг хариуцна. Энэ хүрээнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар болон холбогдох ажлын хэсэг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд ажиллалаа.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Нэг жилийн дараа Улаанбаатар хотод олон улсын хэмжээний томоохон үйл ажиллагаа зохион байгуулагдах гэж байна. COP17 бага хурал нь 2015 онд зохион байгуулагдсан АСЕМ-ын дээд хэмжээний уулзалтаас агуулга, цар хүрээний хувьд хэд дахин том арга хэмжээ. Дэлхийн 197 орны төрийн өндөр дээд албан тушаалтнуудаас гадна дунджаар 8000 орчим төлөөлөгч ирнэ. COP17 бага хурал нь цөлжилттэй тэмцэх чиглэлээр улс орнуудын хамтын ажиллагааг өрнүүлж, тус бүс нутгуудад хөрөнгө босгох, бодлогын санаачилга танилцуулж, байгаль орчны салбарын урт хугацааны чанартай төслүүдийг эхлүүлэх боломжийг бүрдүүлдэг. Тус хурлын бэлтгэл ажлын хүрээнд авто зам барих, автомашины зогсоолууд байгуулах, цэвэр, бохир усны шугам татах, шилэн кабель, холбоо дохиоллыг барьж байгуулах зэрэг ажил хийнэ. Үүнээс гадна 5000 хүн нэг дор хуралдах конвейшн центрийг НҮБ-ын стандартад нийцүүлэн барих шахуу төлөвлөгөөтэй ажиллаж байна. Өмнөх хурлуудыг дандаа эдийн засгийн өндөр чадавхтай улсууд зохион байгуулж байсан. Бидний хувьд их том сорилт. Бид НҮБ-ын стандартад нийцүүлж тус хурлыг зохион байгуулахаар ажиллаж байна” гэв.

УСУГ-ын дарга Ц.Төрхүү “Бид 3.2 км цэвэр, бохир усны шугам тавих ёстой. Өнөөдрийн байдлаар ажлын гүйцэтгэл 70-80 хувьтай байна. Зураг төсөл наймдугаар сарын 15-нд бэлэн болж, бид ажилдаа орсон. Бохирын шугам 80 хувьтай, цэврийн шугам 60 гаруй хувьтай байна. 14 хоногийн дотор багтаан ажлаа дуусгах төлөвлөгөөтэй байгаа. Бороо орж байгаагаас шалтгаалж ажил зогсох тохиолдол гарч байна. Бид дэд бүтцийн ажлыг 11 дүгээр сарын 1 гэхэд дуусгаж хүлээлгэж өгөх ёстой. Ажил хугацаанаасаа өмнө дуусах төлөвтэй байна. Барьж байгаа шугам мөн өргөх насос станцтай. Өргөх насос станцын сууриудыг тавьсан, суурилуулахад бэлэн болсон байна. Мөн дараа жилийн хавар услагааны системийг хийнэ” гэв.

Авто замын бүтээн байгуулалтын тухайд НЗХГ-ын дарга Б.Одбаяр “450 автомашины зогсоол, дөрвөн километр авто замын ажил хийнэ. Мөн гольфийн замын ажил бий. Үүний хүрээнд 363 метр куб газар шорооны ажил хийж гүйцэтгэнэ. Өчигдрийн байдлаар 224 метр куб газар шорооны ажил хийсэн буюу 70 хувийн гүйцэтгэлтэй байна. Ирэх жилээс цементээр бэхчүүлсэн буталсан чулуун суурь дэвсэнэ. 2026 оны 4 дүгээр сард хучилтын ажлуудыг эхлүүлэхээр төлөвлөж байна” гэлээ.

"Үндэсний цэцэрлэгт хүрээлэн" ОНӨТҮГ-ын дарга Ё.Нямжав “Шинэ зуун айл худалдааны төвийн чанх урд, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан хоёрдугаар ээлжийн төлөвлөлтийн 22-28 га талбайд нийт тохижилт хийгдэнэ. Үндсэн байгууламжийн гадна ногоон байгууламж байгуулах юм. Энэ арга хэмжээний дараа цэцэрлэгт хүрээлэнг суурь дэд бүтэц төлөвлөлттэйгөөр хөгжүүлэх боломжтой болно.  Мөн энэ талбайд улс, хотын хэмжээний арга хэмжээнүүдийг хийх дэд бүтэц давхар шийдэгдэх давуу талтай юм” гэлээ.

Байгууламжийн зохион байгуулалтын тухайд COP17 Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын газар ОНӨААТҮГ-ын дарга Б.Баттулга “НҮБ-ын хүлээн авагч орны хэлэлцээрийн дагуу, олон улсын жишигт нийцсэн угсардаг түр байгууламж барина. Тус байгууламж нь дараах бүтэцтэй байна. Үүнд:  

  • Зөвхөн НҮБ-ын мандаттай зочид нэвтрэх, хурал зохион байгуулах хаалттай хөх бүс
  • Монгол Улсын иргэд чөлөөтэй нэвтэрч хуралтай танилцах ногоон бүс
  • Төр, хувийн хэвшлийн түншлэл, экспо, урлаг соёлын арга хэмжээ зохион байгуулах хэсэг
  • Гадны улс орнуудын өндөр дээд албан тушаалтнууд, ВИП зочдын авто зогсоол
  • Иргэдийн зогсоол зэргийг төлөвлөсөн.

11 дүгээр сард ерөнхий гүйцэтгэгчдийг сонгон шалгаруулна. ТЭЗҮ батлагдах шатандаа явж байна. Тус байгууламж нь гурван сарын дотор угсарч бэлэн болох учир бид НҮБ-д долоодугаар сарын 15-нд хүлээлгэж өгч, тэрнээс хойш НҮБ хамгаалалтад авч хурлыг зохион байгуулна. Ногоон бүсэд өмнө нь хоолны фестивальд ашигласан асрыг хэрэглэх зэргээр зардлаа хэмнэнэ” гэв.

Холбоотой мэдээ

Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ
Л.Цэеэрэгзэн: Цас цэвэрлэгээний техникүүд шинэчлэгдэж, цасыг хурдан, хялбараар цэвэрлэж байна
"Бадрах Энержи" компани болон Орано группийн төлөөлөгч нарыг хүлээн авч уулзав

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ
Л.Цэеэрэгзэн: Цас цэвэрлэгээний техникүүд шинэчлэгдэж, цасыг хурдан, хялбараар цэвэрлэж байна
"Бадрах Энержи" компани болон Орано группийн төлөөлөгч нарыг хүлээн авч уулзав
"Сэлбэ хот орон сууцжуулах" төслийн багц 3 болон 4-ийн барилга угсралт эхэлжээ
“Хүнсний хувьсгал”-ын үр дүнд аж ахуйн нэгжүүдийн хүчин чадал нэмэгдэж, үйлдвэрлэлийн хэмжээ өсжээ
А.Амартүвшин: Энэ онд 5000 өрхийг дулаалж, хийн халаалтын системд шилжүүлнэ
Монгол Улсад оршин суух зөвшөөрөлтэй 132 улсын 37939 гадаадын иргэн байна
Төөрсөн сураггүй болсон 3 удаагийн дуудлага бүртгэгдэж, эрлийн ажиллагааг зохион байгууллаа
Өнөөдрийн байдлаар 363 вагон цистерн нефтийн бүтээгдэхүүн байна
Солонгос явуулна гэх зарын дагуу холбогдож 50 сая төгрөгөөр залилуулжээ
“Хянан шалгах түр хороо байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж эхэллээ
Өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар...
МИАТ: Маргаашийн зарим нислэгийн цагийн хуваарьт өөрчлөлт орлоо
Бүсчилсэн хөгжлийн хороо нийслэлийн 2026 оны газар зохион байгуулалтын талаар хэлэлцүүлэг өрнүүллээ
Одоогоор хаагдсан зам, даваа байхгүй

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2025 он