Сэтгэгдэл 0

Хорват улсын нийслэл Загреб хотод чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн есдүгээр сарын 13-21-ний өдрүүдэд болж байна.
Тэмцээний эмэгтэйчүүдийн эмэгтэйчүүдийн 65 кг-ын жинд Үндэсний шигшээ багийн тамирчин, Азийн АШТ-ий хошой мөнгөн медальт Түвшинжаргалын Энхжин АНУ-ын бөх, ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт, Пан Америкийн АШТ-ий хошой аварга Эллен Килтийг 4:2-оор ялсанаар хүрэл медаль хүртлээ.
“Загреб-2025” ДАШТ-ий Монголын багийн гурав дахь медальтан болж байна. Мөн түүний энэ амжилт ДАШТ-ээс хүртсэн Монголын чөлөөт бөхийн баг тамирчдын 82 дахь медаль, 46 дахь хүрэл медаль боллоо.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.