Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Нийгэм

Иргэд зөрчлийн мэдээллийг илгээж, хяналт тавих боломжтой “102 Police” апплейкшн ашиглалтад орлоо

2025/09/16
Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөл, Замын хөдөлгөөний удирдлагын төв, Тээврийн цагдаагийн алба хамтран иргэд зөрчлийн мэдээллийг илгээж, хяналт тавих боломжтой “102 Police” апплейкшныг ашиглалтад орууллаа.
Иргэд замын хөдөлгөөн, нийтийн дэг журам болон бусад зөрчлийг илрүүлж мэдээлэх системийг олон улс “Crowdsourcing enforcement” буюу “иргэдийн оролцоотой хяналт” хэлбэрээр түгээмэл ашигладаг байна.
Тухайлбал, БНСУ-д “Seoul smart complaint” апп-ыг ашигладаг бөгөөд замын хөдөлгөөний дүрэм зөрчих, хориотой тэмдэгтэй газар зогсох, утаа гаргасан, хог хаях зэрэг зөрчлүүдийг иргэд зураг, бичлэгээр баталгаажуулан апп руу илгээдэг байна. Уг мэдээллийг цагдаа болон хотын захиргаанаас нотолгоо болгон ашиглаж торгууль оногдуулдаг байна. Мөн Энэтхэгийн зарим мужид “Traffic police app”-ыг ашигладаг бөгөөд иргэд дүрэм зөрчсөн машиныг зураг, байршилтайгаар илгээж зөрчлийг илрүүлдэг байна. Хятад, Их Британи зэрэг олон орнуудад иргэд нийтийн дэг журмыг тогтооход хувь нэмрээ оруулдаг байна.
Манай улсын хувьд “Сайн дурын цагдаа” ажиллаж байгаа хэдий ч хангалтгүй бөгөөд авто машинаа явган хүний зам дээр тавих, нийтийн эзэмшилд зогсоолгүй газар зогсох зэрэг зөрчлүүдийг цагдаагийн албан хаагчид тэр бүр дуудлагаар явж зохицуулах боломжгүй, ачаалал ихтэй ажилладаг байна. Иймд замын хөдөлгөөний зарим зөрчлүүдийг илрүүлэх, хотын дэг журмыг дагаж мөрдөхөд иргэдийн оролцоог хангахаар ажиллаж байгаа юм. Гадны улс орнуудад “Crowdsourcing enforcement” буюу “иргэдийн оролцоотой хяналт”-ыг сайжруулснаар зөрчлийн мэдээлэл багасах, жолооч нарын хариуцлага нэмэгдэх, иргэдийн оролцоо нэмэгдэх, түгжрэл багасах зэрэг эерэг өөрчлөлтүүд гарсан байна гэж Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас мэдээллээ. 

Холбоотой мэдээ

“Тогтоолд нэмэлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг баталлаа
Импортын хуванцар, хөнгөн цагаан цонх, шил, шилэн фасадын барааны бичиглэл, ангиллын хэмжих нэгжийг өөрчлөв
Хээрийн 7 түймэр бүртгэгдэж, нэг түймрийг бүрэн унтраалаа

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

“Тогтоолд нэмэлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг баталлаа
Импортын хуванцар, хөнгөн цагаан цонх, шил, шилэн фасадын барааны бичиглэл, ангиллын хэмжих нэгжийг өөрчлөв
Хээрийн 7 түймэр бүртгэгдэж, нэг түймрийг бүрэн унтраалаа
Монгол Улсад "Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулах нэгдсэн төв" ашиглалтад орлоо
Чингүнжавын гудамжийг тохижууллаа
ОХУ-аас дизель түлшийг хөнгөлөлттэй үнээр, эсвэл хөнгөлөлттэй нөхцөлөөр худалдан авах хүсэлтээ илэрхийллээ
ЗХУТ: Өнөөдрөөс скүүтер, мопед явган хүний замаар зорчихгүй
Тэтгэвэр нэмэхийг шаардсан ахмадуудын төлөөллийг хүлээн авч уулзлаа
“Есөншанд” ХХК “Хүнсний хувьсгал”-ын дүнд дүүргийнхээ зах зээлийн 50 хувийг хангадаг болно
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Багануур” ХК-ийн хамт олонд талархал илэрхийллээ
"Эрдэнэс Таван Толгой" ХК мэдээллийн аюулгүй байдлын олон улсын ISO 27001:2022 стандартыг амжилттай нэвтрүүлж байна
ХАСУМ-ийг бүрэн цахим хэлбэрт шилжүүлснээр жил бүр 100 гаруй сая төгрөгийн урсгал зардлыг хэмнэнэ
Мөсний зузаан 5-20 см нимгэрчээ
“Ногоон автобусны” гэх хэрэг Улсын дээд шүүхэд хянагдаж байна
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он