Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Нийгэм

ХХААХҮЯ-ны Ажлын хэсэг махны үйлдвэр, усалгаатай тариалан төслийн үйл явцтай танилцлаа

2025/09/16

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн, МААГНБХЗГ-ын дарга Ц.Мөнхнасан, ХҮБХЗГ-ын дарга М.Дондогдорж нарын Ажлын хэсэг Улсын онцгой комиссоос өгсөн чиглэл, ХХААХҮ-ийн сайдын тушаалаар Баян-Өлгий аймагт ажиллалаа.

Ажлын хэсэг аймгийн Онцгой комиссоос өгсөн мэдээллийн дагуу мал, мах бэлтгэл, тэжээл бэлтгэл, газар тариалангийн услалтын систем шинэчлэлтэй танилцав.

Баян-Өлгий аймгийн нийт нутгаар гантай байсны улмаас бэлчээрийн даац хүндэрсэн, өвөлжилт хүндрэх төлөв гарсан тул 800 гаруй мянган толгой мал эдийн засгийн эргэлтэд оруулахаар төлөвлөсөн байна. Аймгийн хэмжээнд өдөрт  93.7 тонн мах бэлтгэх  хүчин чадалтай 7 үйлдвэр үйл ажиллагаа явуулж байгаа. Үйлдвэрүүд дотоодын хэрэгцээнд мах бэлтгэхээс гадна 6 улс руу хонь, ямаа, үхэр, адууны мах экспортлох гэрээ хэлэлцээр хийжээ. Одоогоор  5 мах бэлтгэх  үйлдвэр 381.6 тонн мах экспортод  гаргасан байна.  Тухайлбал, "Азат" ХХК-ийн махны үйлдвэр 1300 тн хонь, адууны мах экспортод гаргахаар гэрээ хэлэлцээр хийжээ. Нийт 90 ажилтантайгаар өдөрт 200 бод, 800 бог мал нядлах, 9 тонн бод, 6 тонн бог малын шулсан мах, 5 тонн чанасан мах, 5 тонн дайвар бүтээгдэхүүн боловсруулах хүчин чадлаар ажиллаж байгааг "Азат" ХХК -ийн захирал Х.Бердимурат Ажлын хэсэгт  танилцуулав.  Энэ үеэр ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн аж ахуйн нэгжүүдийн төлөөлөлтэй махны экспортод тулгамдаж асуудлуудаар санал солилцсон юм.

Түүнчлэн Ажлын хэсэг Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр ХХААХҮЯ-наас хэрэгжүүлж буй “Хүнсний ногооны үйлдвэрлэл ба усалгаатай хөдөө аж ахуй төсөл”-ийн хүрээнд Сагсай сумын 400 га талбайтай “Улаан дэлийн услалтын систем”-ийг шинээр байгуулах ажлын явцтай танилцлаа. Гүйцэтгэгч компанийн зүгээс 450 м урттай бороожуулагч машин, шугам хоолойг суурилуулж дуусгасан бөгөөд усны шахуурга суурилуулахад бэлэн болжээ. Төслийг энэ багтан дуусгаж, улсын комисст хүлээлгэн өгөх хуваарьтай ажиллаж буйгаа танилцуулав.

“Хүнсний ногооны үйлдвэрлэл ба усалгаатай хөдөө аж ахуй” төслийг 2020-2026 онд Ховд, Говь-Алтай, Завхан, Баян-Өлгий, Төв аймгуудын газар тариалан бүхий сумдад хэрэгжүүлж байгаа. Нийт 11 услалтын системийг шинэчлэн, сэргээн засч 3000 гаруй га талбайд усалгаатайгаар хүнсний ногоо, жимс жимсгэнэ, үр тариа, тэжээлийн ургамал тариална. Мөн 3500 гаруй өрхөд хүнсний ногооны тариалан эрхлэхэд нь арга зүйн туслалцаа үзүүлж байгаа юм гэж ХХААХҮЯ-наас мэдээллээ.  

Холбоотой мэдээ

Ойн 4 түймрийг унтраах ажиллагаанд 78 хүн, 9 техник хэрэгсэлтэйгээр оролцож байна
Монгол, Азербайжан Улсын парламентын бүлгийн дарга, гишүүд цахим уулзалт хийлээ
Засгийн газар хоорондын хэлэлцээр болон протоколыг соёрхон батлах тухай хуулийг төслийг өргөн мэдүүлэв

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Ойн 4 түймрийг унтраах ажиллагаанд 78 хүн, 9 техник хэрэгсэлтэйгээр оролцож байна
Монгол, Азербайжан Улсын парламентын бүлгийн дарга, гишүүд цахим уулзалт хийлээ
Засгийн газар хоорондын хэлэлцээр болон протоколыг соёрхон батлах тухай хуулийг төслийг өргөн мэдүүлэв
Хил орчмын дэглэмийн зөрчил илрүүлжээ
Ерөнхий сайд Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
Нийслэлийн төвийн зургаан дүүрэгт авто зогсоолын журам болон бүсчлэл, үнэ тарифын талаар хэлэлцүүлэг зохион байгууллаа
Х.Нямбаатар: Яармагийн хэрэглээний усны салбар шугамуудыг шинэчилнэ
ТБХ: Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
Мал төллөлт 70.1 хувьтай үргэлжилж байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Багш нар ёс суртахууны ноён оргил байх учиртай
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Өнөр хорооллын гудамжны авто замыг өнөөдөр шөнө 23:00 цагаас хаана
Эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх чиглэлээр АББ группийн Монгол дахь төлөөлөгчийн газартай санамж бичиг байгууллаа
Хүмүүн сургуулиас Гранд Мед эмнэлгийн уулзвар хүртэл 780 метр авто зам барина
Шадар сайд Н.Номтойбаяр ХБНГУ-ын Элчин сайд Хельмут Кулитцыг хүлээн авч уулзлаа

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он