Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Нийгэм

Х.Нямбаатар: “Хермес” төвийн нүхэн гарцын газар чөлөөлөлт дээр аж ахуйн нэгжүүдтэй зөвшилцөнө

2025/09/16

Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд Таван шарын гарам, Геологийн төв лабораторийн уулзвар, “Хермес” төвийн төмөр замын зоорь, Нарантуул захын дөрвөн замын уулзвар гэсэн дөрвөн байршилд нүхэн гарц барина.

2024 оны есдүгээр сард Таван шарын нүхэн гарцыг ашиглалтад оруулсан. Тэгвэл Геологийн төв лабораторийн уулзвар, “Хермес” төвийн нүхэн гарцын ажлыг эрчимжүүлэхийн тулд газар чөлөөлөлтийн асуудлаар хотын дарга Х.Нямбаатар байршлууд дээр нь ажиллаж байна. Өнгөрсөн долоо хоногт Геологийн төв лабораторийн уулзварын нүхэн гарц дээр ажиллаж, “Хэт Моторс” ХХК-тай хашаа татах асуудлаар зөвшилцөлд хүрэхгүй байгааг мэдээлж байсан бол өнөөдөр тухайн компанитай үнэлгээ хийхээр болсныг тодотголоо.

Өнөөдөр хотын дарга Х.Нямбаатар болон холбогдох албаны хүмүүс Баянгол дүүргийн 24 дүгээр хороо, Нарны замын баруун, Төмөр замын зоориноос урагш Тээвэрчдийн гудамжтай холбох авто зам нүхэн гарцын ажлын газар чөлөөлөлтийн байршил дээр ажиллалаа.

Хотын дарга Х.Нямбаатар “Баянгол дүүрэгт Вокзалын баруун талд Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд хийгдэж байгаа цогц ажлын нэг нь “Хермес”-ийн нүхэн гарц. Тухайн байршилд есөн аж ахуйн нэгжийн газрыг чөлөөлөх, хашаа татах ажлууд хийгдэнэ. Үүнээс таван ААН-тэй зөвшилцөлд хүрч хараахан чадаагүй байна. Нэгдүгээрт, “Цүүрдэн” компани нийслэлийн инженерийн шугам сүлжээ бүхий газарт дүүргийн Засаг даргаар газар олгуулсан байна. Энэ нь өөрөө хууль зөрчсөн үйлдэл. Гэвч энэ компани хөрөнгийн үнэлгээ хийх ажлыг огт зөвшөөрөхгүй байгаа. Хоёрт, “Фаерсэйфти экюпмэнт” компанид 897 орчим сая төгрөгийн хөрөнгийн үнэлгээ гарсан. Хөрөнгийн үнэлгээн дээр нэмж 200 ам.метр газар авах саналтай байгаа. Санал болгосон газрыг нь олгох боломжгүй. Харин өөр байршилд газар олгох боломжтой. Гуравт, “МАК Централ” компани хөрөнгийн үнэлгээтэй танилцаж, зөвшилцөхөөр хүлээгдэж байна. Дөрөвт, “Плагротрейд” компанид 66.7 сая төгрөгийн үнэлгээ гарсан. Үнэлгээг зөвшөөрөхгүй байгаа. Үйл ажиллагааны зориулалтынх нь дагуу газар нэмж санал болгоё. Тавдугаарт, “Сээкл” компани хөрөнгийн үнэлгээ хийхийг зөвшөөрөөгүй. Дахин үнэлгээ хийхийг зөвлөсөн байдалтай байна. Дээрх таван компанитай зөвшилцөлд хүрэх хэрэгтэй байна. Энэ долоо хоногт ирээд уулз. Нийслэлийн зүгээс дахиж мөн компаниудтай уулзъя. Үүнээс цааш Захиргааны ерөнхий хуулийн дагуу харилцааг мөрдөнө” гэсэн юм.

Улаанбаатар хотод 1949 онд анхны төмөр зам байгуулагдсанаас хойш хотын авто замын хөдөлгөөн төмөр замын хөдөлгөөнтэй нэг түвшинд явж ирсэн. Улаанбаатар хотод нүхэн гарцууд барьснаар хотын авто замын хөдөлгөөн төмөр замын хөдөлгөөнтэй давхцахгүйгээр явах боломж бүрдэнэ. Ингэснээр Улаанбаатар төмөр замын ачаа эргэлтийн хэмжээ өсөхөөс гадна авто замын түгжрэлийг тодорхой түвшинд бууруулахыг зорьж байна.

Холбоотой мэдээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
ҮБХИС-ийн “Эрүүл мэндийн төв”-ийн барилгын ажил эхэллээ
Гадаадын 465 иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргав

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
ҮБХИС-ийн “Эрүүл мэндийн төв”-ийн барилгын ажил эхэллээ
Гадаадын 465 иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргав
Монгол, Тажикистаны хооронд хамтран ажиллах 11 баримт бичигт гарын үсэг зурлаа
Ерөнхий сайд Н.Учрал БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шэнь Миньжюанийг хүлээн авч уулзав
Баянхонгор аймагт тарваган тахлын голомт идэвхжиж, тарвага олноор хорогджээ
Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар хүүхдийн дээд ашиг сонирхлыг нэн тэргүүнд хангахыг баталгаажууллаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
26,992 суралцагч хотхоны бага сургуульд, 8100 суралцагч төрөлжсөн ахлах сургуульд суралцана
Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмоныг албан ёсоор угтаж авлаа
Ухаалаг утасны SOS системийг ашиглалтад оруулжээ
Үндэсний номын сан QR кодоор бүртгүүлэх үйлчилгээг нэвтрүүллээ
Эрээн боомтоор дамжих жимс, хүнсний ногооны нийлүүлэлт нэмэгджээ
Монгол-Тажикистан улсын худалдаа, эдийн засаг, тээвэр логистикийн хамтын ажиллагааг хөгжүүлэх тухай асуудлаар санал солилцлоо
Тажикистаны уран бүтээлчид хүндэтгэлийн тоглолт, уран зургийн үзэсгэлэнгээ толилууллаа

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он