Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Эдийн засаг

​Алтны өсөлтийн цаана Хятад байгаа юм биш биз?!

2024/04/24
Он гарсаар унц алтны үнэ түүхэн дээд хэмжээнд хүрсэн нь дэлхийн зах зээлийн гол сэдэв болоод байна. Өнгөрсөн онд алтны ханш хэлбэлзэлтэй байна гэсэн шинжээчдийн таамгаас давж 2400 ам.долларт хүрсэн нь ярих л сэдэв. Алтны үнэ өсөж байгаа нь нэг талдаа геополитикийн нөгөө талдаа АНУ-ын Холбооны нөөцийн сангийн Мөнгөнийн бодлоготой уялдаатай байж болох ч үнэн хэрэгтээ Хятадын алтны хэрэглээ, олборлолт, аж ахуйн нэгж, хувь иргэд алтаар хөрөнгө бүрдүүлэх гэсэн шинэ цагийн трендтэй ч холбоотой байж болохыг бодит байдал харуулж байна. Нийтээрээ синофобтой, өнөө, маргаашгүй цэрэглэн хөдлөөд монголыг эзэлчих юм шиг санадаг “эх орончдын” хувьд бол энэ таагүй мэдээ. Гэхдээ түүхий эдийн зах зээлээр дагнан бичдэг агентлагууд бүгд алт, зэс, төмрийн хүдрийн өсөлтийн ард Хятадын дотоод болон гадаад орчин шууд нөлөөтэй гэж дүгнэж байна.

Одоо гол асуудалдаа оръё. Гадаад орчин болох олон улсын харилцаа таагүй байгаа энэ үед аливаа улс орнууд алтны үнэ цэнийг улам нэмэгдүүлсээр байна. Жижиглэнгийн арилжаачид, сангийн хөрөнгө оруулагчид, ирээдүйн үнэ цэн дээр тоглодог арилжааччид, тэр ч бүү хэл Төв банкнууд хүртэл үнэт металаар хөрөнгө бүрдүүлэхэд анхаарах болжээ. Тэр дундаа Хятад улс үүнийг соргогоор мэдэрсэн байна. Алтны голлох худалдан авагчид нь Хятад, Энэтхэг хоёр байсаар ирсэн. Гэвч өнгөрсөн жил Хятадын үнэт эдлэл, гулдмай, зоосны хэрэглээ дээд чинээндээ тулжээ. Дэлхийн зах зээл дээр Хятадын алтан эдлэлийн эрэлт 10% өссөн бол, Энэтхэгийнх 6 % буурсан. Түүчлэн алтны салбарын хөрөнгө оруулалт ч 28% өсжээ. Энэ бол өндөр тоо. Цаашдаа ч энэ өсөлт үргэлжилнэ. Үл хөдлөх хөрөнгийн салбарын уналт, Хятадын томоохон компаниудын дампуурал, юанийн ханшийн сулрал зэрэг нь алтны хэнээрхэлийг улам өрдөж орхижээ. Хөрөнгө оруулагчид болон баялаг бүтээгчид илүү найдвартай хөрөнгө рүү л тэмүүлнэ.

“Яг ийм нхөхцөлд алт гэх мэт хөрөнгө гэх мэт үнэ цэнтэй хөрөнгийн эрэлт нэмэгдэж, худалдан авагчид олшрох нь гарцаагүй” Хонг Конгт төвтэй Precious Metals Insights Ltd компанийн гүйцэтгэх захирал Филип Клапвейк


Нөгөөтээгүүр БНХАУ-ын Төв банк 17 сар дараалан алт худалдан авч шинжээчдийн анхаарал татаад байна. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл, хятадууд нөөцөө ам.доллароос холдуулж, валютын ханшийн уналтаас хамгаалах, түүнчлэн юанийн ханшийг сэргээх гол агуулгатай юм. Блумберг агентлагийн мэдээлснээр тус банк энэ онд ч худалдан авалтаа нэмэгдүүлэх төлөвтэй байна.  Сүүлийн хоёр жилийн хугацаанд БНХАУ-ын Төв банк гадаадаас 2800 гаруй тонн алт худалдан авчээ. Энэ нь түүхийн эдийн биржээр арилжаалагдаж буй бүх метал түүнчлэн АНУ-ын Холбооны нөөцийн сангийн алтны нөөцийн гуравны нэгээс ч их байна. Алтны худалдан авалт  нэмэгдэж байгаа ч Хятадын дотоодод таагүй мэдээлэл байсаар. Дээр дурдсан үл хөдлөх хөрөнгийн салбарын уналтаас гадна юанийн сулралаас шалтгаалан худалдан авах чадвар алдагдаж байгаа нь муу мэдээ.

Гол импортлогчдын хувьд Хятадад алт худалдан авагчид олон улсын жишиг үнээс илүү төлбөр төлдөг. Илүү гарах үнийн хэмжээ 89 ам.доллар байна. Мэдээж хэрэг өндөр үнэ нь гулдмайн эрэлтийг бууруулж магадгүй ч бодит байдал дээр яг эсрэгээрээ байгаа нь шинжээчдийн анхаарлыг татаж буй гол хүчин зүйл юм. Өмнө нь алтны үнэ буурах үед Хятадын дотоодод алтны арилжаачид үнээ өсгөдөг жишигтэй байж. Энэ удаад тийм биш, Хятадын алтны хэнээрхэл нэмэгдсээр байгаа нь дэлхийн зах зээл дээр алтны ханш өсөх үндсийн үндэс болжээ.

Хятадын эрх баригчид харин энэ өсөлтөд ихээхэн дурамжхан хандаж байна. Төрийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд нь өсөлтийг дагаж хөрөнгө оруулахдаа болгоомжтой байхыг сануулсаар байна. Түүнчлэн Шанхайн алтны бирж, Шанхайн фьючерс бирж өндөр өсөлтөд болгоомжтой хандаж, эрсдлээ тооцхыг уриалжээ. Энэ ч утгаараа зарим гэрээний нэгтгэлийн шаардлагыг  нэмэгдүүлсэн байна.Гаднынхан үүнийг олж хараад, биржийн арилжааны сангууд алтанд хөрөнгө оруулах нь тэнэг үйлдэл гэдгийг тодотгожээ. Зарим тооцооллыг харвал 2023 оны VI  сараас эх газрын Хятадад биржийн арилжааны сангууд алтаар урсаж байгаа. Цаашдаа ч энэ урсалт нэмэгдэх хандлагатай байна. Он гарсаар нийт 1.3 тэрбум ам.доллар энэ сангуудад орж ирсэн бол далайн чанад дахь хөрөнгө оруулалт 4 тэрбум ам.долларт хүрч, гадагш урссан байна.

Холбоотой мэдээ

“Замын- Үүд- чөлөөт бүс”-ийг цэгцлэх ажлыг Засгийн газар онцгой анхаарна
Ш.Ганзориг: Төлөвлөлтөөс бодит бүтээн байгуулалт руу шилжлээ
Г.Занданшатар: Замын-Үүд сумыг хотын статустай болгож, хил гааль дахь авлигыг тасдах замаар эх орны үүдэн хэсгээ цэгцэлнэ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Ш.Ганзориг: Төлөвлөлтөөс бодит бүтээн байгуулалт руу шилжлээ
Х.Нямбаатар: Хагас коксон шахмал түлшийг ирэх жил дотооддоо үйлдвэрлэнэ
Жолоодох эрхгүй үедээ тээврийн хэрэгслийг жолоодож яваад осол гаргаж, хоёр хүн гэмтжээ
Улаанбаатар төмөр зам дээр шатахуунтай 959 вагон байна
Гол, нуурын мөсөнд цөмөрсөн 4 удаагийн дуудлага бүртгэгдсэн нь 3.3 хувиар өссөн үзүүлэлттэй байна
“Замын- Үүд- чөлөөт бүс”-ийг цэгцлэх ажлыг Засгийн газар онцгой анхаарна
Нөөцийн махыг 410 цэгээр худалдаална
Г.Занданшатар: Замын-Үүд сумыг хотын статустай болгож, хил гааль дахь авлигыг тасдах замаар эх орны үүдэн хэсгээ цэгцэлнэ
Орон сууцны барилгад урьдчилсан захиалга өгсөн 260 иргэнийг залилжээ
Халтиргаа гулгаа үүсэхээс сэргийлж, 9.5 тонн давс, 32.5 тонн бодис цацжээ
Г.Занданшатар: Шатрын сургалтыг боловсролын хөтөлбөрт тусгах замаар хүүхдийн сэтгэхүй, оюуны хөгжлийг дэмжинэ
НЕБ-ын сургуулийн 189.600 хүүхдэд сүү өгөх хөтөлбөрт сүүний үйлдвэрүүдтэй хамтарч ажиллана
Нэгдүгээр сарын 20-ноос эхлэн 410 цэгээр нөөцийн мах худалдаална
Цахимаар сугалаанд оролцож 32 сая төгрөг залилуулжээ
2025 оны ХАСХОМ-ийг шинэчлэгдсэн цахим системээр гаргуулж эхэллээ

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он