Сэтгэгдэл 0
Сонгинохайрхан дүүрэгт тусгай хэрэгцээт хүүхдийн 341 дүгээр цэцэрлэг нээлтээ хийв

Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар дүүргийн 28 дугаар хороонд тусгай хэрэгцээт хүүхдийн 341 дүгээр цэцэрлэг баригдаж өнгөрсөн оны 12 дугаар сард улсын комисс хүлээж авсан. Өнөөдөр тус цэцэрлэгийн нээлтийн үйл ажиллагаа боллоо. Нийт 150 хүүхдийн хүчин чадалтай тус цэцэрлэг 6 бүлэгтэй хичээллэнэ.

Нийт 66 багш ажилтантай. Нэг ангид 1 багш, 2 туслах багш ажиллана. Үүнээс гадна эмч, сувилагч, хөдлөгөөн засалч, хэл засалч зэрэг тусгай хэрэгцээт хүүхдүүдтэй хичээллэх мэргэжлийн багш, мэргэжилтнүүд ажиллана. 341 дүгээр цэцэрлэг нийслэлийн хэмжээнд хоёр дахь, дүүргийн хэмжээнд анхны олон улсын стандартад нийцсэн тусгай хэрэгцээт хүүхдийн цэцэрлэг юм.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.