Сэтгэгдэл 0

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод дуатлоны 2025 оны Азийн цомын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 5-6-нд болох гэж байна.
Хүй долоон худагт болох тус тэмцээнд эрэгтэй элит, эмэгтэй элит төрөлд Сингапур, Япон, БНХАУ, Индонез, Монгол зэрэг орны тамирчид оролцох төдийгүй сонирхогчдын “Ulaanbaatar Duathlon 2025 Age Group” тэмцээнд 80 гаруй тамирчид өрсөлдөх юм.
Тэмцээний зай нь элит тамирчид 5 км гүйж, 30 км дугуйгаар уралдаад, 5 км гүйж барианд орох юм.
Харин сонирхогч тамирчдын хувьд энэ зай нь 2 км гүйж, 10 км дугуйгаар уралдаад, сүүлчийн гүйлт 2 км байх юм.
Тэмцээний өмнө энэ сарын 2-4-нд Улаанбаатар хотноо Дэлхийн триатлоны холбооны Level 1 шүүгчдийн сургалтыг зохион явуулж, Монгол Улс, БНХАУ-ын 24 шүүгч хамрагдана гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.