Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Нийгэм

Үлэг гүрвэлийн мөрт “Шар цав” хэмээх газрыг ЮНЕСКО-д бүртгүүлэхээр талууд ажиллаж байна

2024/04/23
ЮНЕСКО-оос Дэлхийн геопаркууд хөтөлбөрийг олон улсын түвшинд геологийн ач холбогдол бүхий газруудыг дэмжин хөгжүүлж, орон нутгийн тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулах зорилгоор 2001 оноос хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд хөтөлбөрийн хүрээнд ЮНЕСКО-ийн Геопаркийн олон улсын сүлжээ бий болсон. Одоогийн байдлаар ЮНЕСКО-ийн Геопаркийн олон улсын сүлжээнд дэлхийн 48 орны 213 газар бүртгэгдээд байна.
Монгол Улс нь геологийн тогтцын хувьд өвөрмөц онцлогтой ба Өмнөговь аймгийн Ханбогд, Манлай сумын заагт орших үлэг гүрвэлийн мөрт “Шар цав” хэмээх газрыг ЮНЕСКО-ийн Геопаркийн олон улсын сүлжээнд бүртгүүлэхээр холбогдох албаны хүмүүс хамтын ажиллагааг эхлүүлээд байгаа юм.
Энэ хүрээнд Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд Б.Уянга, НҮБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Матилда Димовска тэргүүтэй төлөөлөл Геопаркийн үндэсний хорооны зарим гишүүдийн хамтаар энэ амралтын өдрүүдэд Өмнөговь аймагт ажиллаж, оролцогч талууд болох Рио Тинто Монголиа, Оюу толгой компанийн холбогдох албаны хүмүүс, Ханбогд сумын удирдлагуудын хамтаар дээрх сүлжээнд нэгдэхэд шаардагдах ажлууд болон цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар харилцан санал солилцлоо.
ЮНЕСКО-ийн Дэлхийн геопарк болохоор төлөвлөж буй газар нутаг нь эхлээд үндэсний геопарк болсон байх шаардлагатай ба газрууд ЮНЕСКО-ийн дэлхийн өв, шим мандлын нөөц газар, геопарк гэх мэт олон тодорхойлолтыг давхар авсан байдаг. Эдгээр давхар тодорхойлолтууд нэг нь нөгөөгөө нөхөж, тухайн газрын хадгалалт хамгаалалтыг илүү сайжруулж өгдөгөөрөө давуу талтай. Тухайлбал, шим мандлын нөөц газрууд биологийн төрөл зүйлийг хадгалан хамгаалахад гол анхаарлаа төвлөрүүлдэг бол дэлхийн өв нь түүх соёлын дурсгалт газруудыг илүү чухалчилдаг. Харин геопарк нь эдгээрийг илүү баяжуулж геологийн өвийг хамгаалахын сацуу тухайн газар нутагт амьдарч буй ард иргэдийн амьжиргааны түвшинг сайжруулахад гол анхаарлаа төвлөрүүлж ажилладаг онцлогтой юм.

Холбоотой мэдээ

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал боллоо
32-ын тойрог орчимд байгаа том оврын тээврийн хэрэгслийг нүүлгэхийг үүрэг болголоо
ЭЕШ-ын бүртгэл тавдугаар сарын 15 хүртэл үргэлжилнэ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал боллоо
32-ын тойрог орчимд байгаа том оврын тээврийн хэрэгслийг нүүлгэхийг үүрэг болголоо
ЭЕШ-ын бүртгэл тавдугаар сарын 15 хүртэл үргэлжилнэ
“Европын өдөрлөг-2026” анх удаа орон нутагт болно
ТБХ: Төсвийн тогтвортой байдлын зөвлөл, Төрийн аудитын байгууллагын 2025 оны үйл ажиллагааны тайланг сонслоо
Нийтийн эзэмшлийн талбайг хашаалж, явган хүний замыг хаасан зөрчлийг 14 хоногт арилгуулах мэдэгдэл хүргүүллээ
МУИС-ийн Хууль зүйн сургуулийн барилга ирэх оны эхэнд бүрэн ашиглалтад орно
Усалгаатай хөдөө аж ахуйг дэмжих төслийн хүрээнд ногоочдод трактор, дагалдах хэрэгслийг гардууллаа
Жүдочид “Их дуулга”-д оролцохоор эх орноосоо мордлоо
Он гарсаар нийслэлд 487 нэгж талбарыг чөлөөллөө
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал генерал цолтнуудад хүндэтгэл үзүүллээ
АТГ: Төлөвлөгөөт хяналтаар 37 албан тушаалтны ХАСХОМ-ийг хянан шалгав
Найман аймгийн 304 иргэн шугаман бүжгээр хичээллэв
Цахилгаан дугуй, мотоцикл (суррон), скүүтер, мопед зэрэг тээврийн хэрэгслээс үүдэлтэй осол, гэмтлийн тохиолдол 6 дахин өсжээ
“Тэрбум мод экспо” үзэсгэлэн худалдаа тавдугаар сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он