Сэтгэгдэл 0
Монгол иргэдээ гадаадад аваачиж, бэлгийн мөлжлөгт өртүүлсэн гэх этгээдүүдийг баривчилж авчирлаа

Монгол иргэдээ гадаад улсад аваачиж, бэлгийн мөлжлөгт өртүүлсэн гэх гэмт хэрэгт Интерполын “Улаан булант” зар мэдээгээр эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг гадаадаас шилжүүлэн авчирлаа.
Интерполын “Улаан булант” зар мэдээгээр олон улсын хэмжээнд эрэн сурвалжлагдаж байсан “Н”-г Бүгд Найрамдах Казахстан Улсаас Монгол Улсад шилжүүлэн авчрах тусгай ажиллагааг Эрүүгийн цагдаагийн албаны болон Интерполын Үндэсний төв товчооны алба хаагчид энэ оны 08 дугаар сарын 24-ний өдөр гүйцэтгэж, Монгол Улсад авчирч, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.