Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Нийгэм

Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ыг түшиглэн хөгжих “Үйлдвэр технологийн парк “-ийн дэд бүтцийн ажлууд дуусах шатандаа оржээ

2025/08/25

УИХ-ын гишүүн, Монгол Улсын Сайд, ЗГХЭГ-ын дарга Сандагийн Бямбацогт, ЗГХЭГ-ын дэд дарга Ц.Одхүү, дэд дарга Д.Цолмон, “Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирал С.Наранцогт тэргүүтэй албаныхан хүнд аж үйлдвэрийн төв Дархан, Орхон аймагт ажиллалаа.
Тодруулбал, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” болон “Цемент шохой” ТӨХК, “Эрдэнэт үйлдвэр”-ийн үйл ажиллагаатай танилцлаа.
Аймгуудын өрсөлдөх чадварын үзүүлэлтээр Дархан-Уул, Орхон аймаг тэргүүлдэг нь улс орны нийгэм, эдийн засгийн хөгжилд онцгой ач холбогдолтой дээрх үйлдвэрүүдтэй шууд холбоотой. Тэр утгаараа зэсийн баяжмал хайлуулах, катодын зэс гаргах, төмрийн хүдрээ боловсруулах, ган бүтээгдэхүүн үйлдвэрлэх, барилгын материал бэлтгэх зэрэг түүхий эд нийлүүлэгч улсаас аж үйлдвэржсэн улс болох дараагийн алхам эндээс эхэлнэ.
Аж үйлдвэрийн хамгийн том төв гэж нэрлэгддэг “Монгол Улсын Баатар” Эрдэнэт үйлдвэр бол манай улсын эдийн засгийн гол зүтгүүр.
Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийг түшиглэн байгуулагдаж буй “Үйлдвэр технологийн парк”-ийн дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажилтай ажлын хэсгийн бүрэлдэхүүн танилцлаа.
Нийт 1200 га талбайд төлөвлөгдсөн “Үйлдвэрлэл технологийн парк”-ийн эрчим хүч, усан хангамж, төмөр зам, авто замын дэд бүтцийн ажлууд үндсэндээ шувтарч, дуусах шатандаа байна.
Энэ бүтээн байгуулалтад “Эрдэнэт үйлдвэр” 65 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийж, 2028 онд ашиглалтад оруулахаар ажлаа эрчимжүүлж байна.
Энэхүү “Үйлдвэр технологийн парк”-т зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэр, исэлдсэн хүдрийг нуруулдан уусгах катодын зэсийн үйлдвэр, молибдены баяжмал боловсруулах үйлдвэрүүд баригдаж, шинээр 1200 орчим ажлын байр бий болох юм.
Уг зэс хайлуулах, боловсруулах үйлдвэрийг нийт 772,9 сая ам.долларын хөрөнгө оруулалтаар байгуулж, 8,8 жилийн дотор уг хөрөнгө оруулалтын зардлаа нөхнө гэж тооцжээ.
Мөн үйлдвэр ашиглалтад орсноор нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, өнгөт металлургийн салбарыг шинэ шатанд гаргана гэдгийг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын гүйцэтгэх захирал Г.Ёндон онцоллоо.

Холбоотой мэдээ

“Тогтоолд нэмэлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг баталлаа
Импортын хуванцар, хөнгөн цагаан цонх, шил, шилэн фасадын барааны бичиглэл, ангиллын хэмжих нэгжийг өөрчлөв
Хээрийн 7 түймэр бүртгэгдэж, нэг түймрийг бүрэн унтраалаа

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

“Тогтоолд нэмэлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг баталлаа
Импортын хуванцар, хөнгөн цагаан цонх, шил, шилэн фасадын барааны бичиглэл, ангиллын хэмжих нэгжийг өөрчлөв
Хээрийн 7 түймэр бүртгэгдэж, нэг түймрийг бүрэн унтраалаа
Монгол Улсад "Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулах нэгдсэн төв" ашиглалтад орлоо
Чингүнжавын гудамжийг тохижууллаа
ОХУ-аас дизель түлшийг хөнгөлөлттэй үнээр, эсвэл хөнгөлөлттэй нөхцөлөөр худалдан авах хүсэлтээ илэрхийллээ
ЗХУТ: Өнөөдрөөс скүүтер, мопед явган хүний замаар зорчихгүй
Тэтгэвэр нэмэхийг шаардсан ахмадуудын төлөөллийг хүлээн авч уулзлаа
“Есөншанд” ХХК “Хүнсний хувьсгал”-ын дүнд дүүргийнхээ зах зээлийн 50 хувийг хангадаг болно
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Багануур” ХК-ийн хамт олонд талархал илэрхийллээ
"Эрдэнэс Таван Толгой" ХК мэдээллийн аюулгүй байдлын олон улсын ISO 27001:2022 стандартыг амжилттай нэвтрүүлж байна
ХАСУМ-ийг бүрэн цахим хэлбэрт шилжүүлснээр жил бүр 100 гаруй сая төгрөгийн урсгал зардлыг хэмнэнэ
Мөсний зузаан 5-20 см нимгэрчээ
“Ногоон автобусны” гэх хэрэг Улсын дээд шүүхэд хянагдаж байна
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он