Сэтгэгдэл 0

Улаанбаатар хотын төв хэсгээр 17:00-17:45 цагийн хооронд аадар, мөндөр орж, 12.5мм хур тунадас орлоо.
НОК-ийн шуурхай штабын бүрэлдэхүүн бэлэн байдалд ажиллаж байна. Одоогоор үер устай холбоотой 2 дуудлага мэдээлэл бүртгэгдээд байна.
Усархаг бороо үргэлжлэн орох тул мэргэжлийн байгууллагаас өгч буй зөвлөгөөг хэрэгжүүлж үерийн аюулаас сэргийлнэ үү.
Мөн замын хөдөлгөөнд оролцож буй жолооч та бүхэн сонор сэрэмжтэй байж, болзошгүй эрсдэлээс сэргийлээрэй.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.