Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Нийгэм

Улаанбаатар хотын ус хангамжийг нэмэгдүүлэх гурван томоохон төсөл 82-99 хувьтай хэрэгжиж байна

2025/08/19

Улаанбаатар хотоос “Төв цэвэрлэх байгууламжийн өнөөгийн нөхцөл байдал, шинэ цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалт” сэдэвт уулзалт хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

Уулзалтад Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар болон холбогдох албаныхан, 70 гаруй аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцлоо. Улаанбаатар хотын нийт ус хангамжийг нэмэгдүүлэх хөтөлбөрийн хүрээнд Ус хангамжийн баруун эх үүсвэрийг шинээр байгуулах төсөл, Хаягдал ус дахин боловсруулах төсөл, Усны салбарын тогтвортой байдлыг хангах төсөл гэсэн 3 төслийг 2025 онд улсын комисст хүлээлгэн өгөхөөр хуваарийн дагуу ажлууд явагдаж байна. Тиймээс эдгээр төслийн барилга угсралтын ажлууд бэлэн болсны дараа дотоодын аж ахуйн нэгжүүд хэрхэн уялдаа холбоотой ажиллах талаар өнөөдөр хэлэлцлээ.

Уулзалтын эхэнд Монголын мянганы сорилтын сангийн гүйцэтгэх захирал Э.Энхгэрэл “Нийт ус хангамжийг нэмэгдүүлэх хөтөлбөр-Аж үйлдвэрийн хаягдал устай холбоотой эрсдэлүүд” сэдвээр илтгэл хэлэлцүүллээ. Ус сувгийн удирдах газар ОНӨААТҮГ-ын дарга Ц.Төрхүү төв цэвэрлэх байгууламжийн өнөөгийн байдал, шинэ төв цэвэрлэх байгууламжийн талаар танилцуулав.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар уулзалтад оролцогчдод хэрэгжүүлэх арга хэмжээний талаар үүрэг чиглэл өглөө. Өнөөдрийн нөхцөл байдалд Улаанбаатар хотын бохир усны шугам сүлжээнд нийлүүлэгдэж буй бохир усны бохирдлын агууламж PH усны орчинд 2 дахин их, усанд уусдаггүй, тунадаг хатуу бодисууд буюу умбуур бодис 4-264 дахин их, органик болон химийн бохирдол 9-98 дахин их байна. Тиймээс дээрх төслүүдийн үр дүнд Улаанбаатар хотын нийт ус хангамжийг газрын доорх нөөцөөс урт хугацаанд, тогтвортой нэмэгдүүлж, ДЦС-уудад хаягдал усыг үйлдвэрлэлийн зориулалтаар дахин ашиглах дэд бүтэц бий болгож, ус хангамж, ариутгах татуургын үйлчилгээний институцын чадавхыг бэхжүүлэхэд чухал холбогдолтой болохыг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар онцоллоо. Тэрбээр бохирдол үүсгэж байгаа аж ахуйн нэгжүүд, ялангуяа мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрүүд, үйлдвэрийн хаягдал усыг урьдчилан цэвэрлэх байгууламжгүй эмнэлгүүд, машин угаалгын газруудад үйл ажиллагаагаа сайжруулах, хаягдал усыг дахин боловсруулах чиглэлээр үүрэг даалгавруудыг өгч, асуудлаа хэлэлцлээ.

Улаанбаатар хот MNS 6561:2024 стандартын 0-12 ангилалд багтсан нийт 771 үйлдвэр аж, ахуйн нэгжийг цэвэр усаар хангаж, хэрэглээнээс гарсан хаягдал бохир усыг хүлээн авч, татан зайлуулах гэрээтэй ажиллаж байна. Үүнээс 470 нь боловсруулах чиглэлийн үйлдвэр, 131 нь эмнэлэг, 170 нь ресторан, цайны газар байдаг. Гэсэн ч урьдчилан цэвэрлэх байгууламжтай дөнгөж 34 үйлдвэр, аж ахуйн нэгж байдаг аж.

Холбоотой мэдээ

“Тогтоолд нэмэлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг баталлаа
Импортын хуванцар, хөнгөн цагаан цонх, шил, шилэн фасадын барааны бичиглэл, ангиллын хэмжих нэгжийг өөрчлөв
Хээрийн 7 түймэр бүртгэгдэж, нэг түймрийг бүрэн унтраалаа

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

“Тогтоолд нэмэлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг баталлаа
Импортын хуванцар, хөнгөн цагаан цонх, шил, шилэн фасадын барааны бичиглэл, ангиллын хэмжих нэгжийг өөрчлөв
Хээрийн 7 түймэр бүртгэгдэж, нэг түймрийг бүрэн унтраалаа
Монгол Улсад "Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулах нэгдсэн төв" ашиглалтад орлоо
Чингүнжавын гудамжийг тохижууллаа
ОХУ-аас дизель түлшийг хөнгөлөлттэй үнээр, эсвэл хөнгөлөлттэй нөхцөлөөр худалдан авах хүсэлтээ илэрхийллээ
ЗХУТ: Өнөөдрөөс скүүтер, мопед явган хүний замаар зорчихгүй
Тэтгэвэр нэмэхийг шаардсан ахмадуудын төлөөллийг хүлээн авч уулзлаа
“Есөншанд” ХХК “Хүнсний хувьсгал”-ын дүнд дүүргийнхээ зах зээлийн 50 хувийг хангадаг болно
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Багануур” ХК-ийн хамт олонд талархал илэрхийллээ
"Эрдэнэс Таван Толгой" ХК мэдээллийн аюулгүй байдлын олон улсын ISO 27001:2022 стандартыг амжилттай нэвтрүүлж байна
ХАСУМ-ийг бүрэн цахим хэлбэрт шилжүүлснээр жил бүр 100 гаруй сая төгрөгийн урсгал зардлыг хэмнэнэ
Мөсний зузаан 5-20 см нимгэрчээ
“Ногоон автобусны” гэх хэрэг Улсын дээд шүүхэд хянагдаж байна
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он