Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Нийгэм

Ерөнхий сайд Г.Занданшатар Үндэсний аврах бригадын үйл ажиллагаатай танилцлаа

2025/08/19

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадад ажиллаж, албаны бэлтгэл бэлэн байдал, үүрэг гүйцэтгэлийн онцлог, алба хаагчдын хэрэглэж байгаа техник, хувцас хэрэглэл болоод сургалт, дадлагын үйл ажиллагаатай танилцлаа.

Энэ үеэр нурангиас, өндрөөс, уснаас эрэн хайх, аврах ажиллагаа, химийн болон тэсэрч дэлбэрэх бодисоос хамгаалах ажиллагааны техник хэрэгсэл болоод аврах ажиллагааны дууриалган үзүүлэх сургууль, эрэлч нохдын үзүүлбэрийг сонирхуулсан юм.  

Улсын хэмжээнд бүртгэгддэг бүх төрлийн дуудлагаар үүрэг гүйцэтгэдэг Үндэсний бригадын алба хаагчид өнгөрсөн онд гэхэд усны ослын дуудлагаар хамгийн олон удаа үүрэг гүйцэтгэсэн бол энэ жил ой, хээрийн түймрийн голомтод алба хаагчид 60 хүртэлх хоногийн хугацаанд ажиллалаа.

Түүнчлэн тус ангийн алба хаагчид 2011 оны гуравдугаар сард Японд болсон цунами, ОХУ-ын Улаан-Үд хотод 2015 оны есдүгээр сард гарсан ой, хээрийн түймэр, 2023 оны II сард БНТУ-д болсон газар хөдлөлтийн гамшгийн голомтод ажилласан зэргээр улсдаа төдийгүй олон улсад үүрэг гүйцэтгээд байна.

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар алба хаагчдад хандаж, хэлсэн үгэндээ "Монгол Улсынхаа тусгаар тогтнол, аюулгүй байдлыг хангах  гамшгаас хамгаалах үйл ажиллагааг нэр төртэйгээр биелүүлдэг та бүхэндээ юуны өмнө халуун баяр хүргэе. Онцгой байдлын байгууллага бол онцгойлон анхаарах ёстой салбаруудын нэг. Тиймээс өнөөдөр өөрийн биеэр ажиллаж, техник, хэрэгсэлтэй танилцаж, тулгамдаж байгаа асуудлын талаар ярилцлаа. Хэдийгээр эдийн засгийн нөхцөл байдал хүндрэлтэй байгаа ч та бүхнийхээ техник хэрэгсэл, хувцас хэрэглэлийн хангалтыг сайжруулахад анхаарч, шат дараатай арга хэмжээг авч хэрэгжүүлэхэд Засгийн газраас бүх талаар анхаарах болно" гэлээ гэж ОБЕГ-аас мэдээллээ.  

Холбоотой мэдээ

“Тогтоолд нэмэлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг баталлаа
Импортын хуванцар, хөнгөн цагаан цонх, шил, шилэн фасадын барааны бичиглэл, ангиллын хэмжих нэгжийг өөрчлөв
Хээрийн 7 түймэр бүртгэгдэж, нэг түймрийг бүрэн унтраалаа

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

“Тогтоолд нэмэлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг баталлаа
Импортын хуванцар, хөнгөн цагаан цонх, шил, шилэн фасадын барааны бичиглэл, ангиллын хэмжих нэгжийг өөрчлөв
Хээрийн 7 түймэр бүртгэгдэж, нэг түймрийг бүрэн унтраалаа
Монгол Улсад "Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулах нэгдсэн төв" ашиглалтад орлоо
Чингүнжавын гудамжийг тохижууллаа
ОХУ-аас дизель түлшийг хөнгөлөлттэй үнээр, эсвэл хөнгөлөлттэй нөхцөлөөр худалдан авах хүсэлтээ илэрхийллээ
ЗХУТ: Өнөөдрөөс скүүтер, мопед явган хүний замаар зорчихгүй
Тэтгэвэр нэмэхийг шаардсан ахмадуудын төлөөллийг хүлээн авч уулзлаа
“Есөншанд” ХХК “Хүнсний хувьсгал”-ын дүнд дүүргийнхээ зах зээлийн 50 хувийг хангадаг болно
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Багануур” ХК-ийн хамт олонд талархал илэрхийллээ
"Эрдэнэс Таван Толгой" ХК мэдээллийн аюулгүй байдлын олон улсын ISO 27001:2022 стандартыг амжилттай нэвтрүүлж байна
ХАСУМ-ийг бүрэн цахим хэлбэрт шилжүүлснээр жил бүр 100 гаруй сая төгрөгийн урсгал зардлыг хэмнэнэ
Мөсний зузаан 5-20 см нимгэрчээ
“Ногоон автобусны” гэх хэрэг Улсын дээд шүүхэд хянагдаж байна
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он