Сэтгэгдэл 0

"Цахимаар сугалаанд хамрагдаад залилуулчихлаа” гэх дуудлага мэдээлэл энэ оны 08 дугаар сарын 17-ны өдөр цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна.
Тодруулбал иргэн ... нь Лоторей хусдаг сугалаанд оролцон нэр бүхий этгээдийн дансанд хоёр удаагийн гүйлгээгээр 3 сая 399 мянган төгрөгийг шилжүүлэн залилуулжээ.
Энэ төрлийн гэмт хэргийн зар мэдээлэл фэйкбүүк, инстаграмм зэрэг платформуудад их байгаа тул иргэд Та бүхэн мэдээлэлд шүүлтүүртэй хандаж, сайтар нягтлан, үл таних хүнд мөнгө шилжүүлэхгүй байхад анхаарахыг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.