Сэтгэгдэл 0
Хилээр нэвтрэх барилгын материалуудын чанарыг шалгах түргэвчилсэн лабораторитой танилцлаа

Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан, тус яамны холбогдох газар, хэлтсийн дарга, "Барилгын хөгжлийн төв" ТӨҮГ-ын захирал Т.Пүрэвхатан нар Дорноговь аймгийн Замын-Үүд дэх хилийн боомтод ажиллаж, Барилгын материалын сорилт шинжилгээний түргэвчилсэн лабораторийн үйл ажиллагаатай танилцлаа.
Тус хилийн боомтоор жилд 4500 аж ахуйн нэгж, 500 орчим иргэн барилгын материал импортолдог бөгөөд түргэвчилсэн лаборатори нь чанар, стандартын шаардлага хангаж байгаа эсэхийг тодорхойлон хянах юм.
Тус барилгын материалын түргэвчилсэн лабораторийн тоног төхөөрөмжийг энэ онд суурилуулж дуусах бөгөөд 2026 оны эхний улиралд ашиглалтад оруулж, шинжилгээнүүдээ хийж эхлэхээр бэлтгэл ажлыг хангуулан ажиллаж байна.

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.