Сэтгэгдэл 0

Монгол Улсын Зэвсэгт хүчин, ОХУ-ын Зэвсэгт хүчний хамтарсан “Сэлэнгэ-2025” хээрийн сургууль удахгүй ОХУ-ын Буриадын нутаг дэвсгэрт эхэлнэ. 17 дахь жилдээ зохион байгуулагдах гэж буй байгаа аж. Уламжлалт хамтарсан сургуулийн өмнө Монгол Улсын Зэвсэгт хүчний талаас оролцох бүрэлдэхүүний жигдрэлтийг хангах хүрээнд хоногийн хээрийн сургуулийг амжилттай зохион байгууллаа.
Хоногийн хээрийн сургуулийг жижиг бүлгийн тактикийн ажиллагаа, нисгэгчгүй нисэх хэрэгслээр тэмцэл явуулах болон хамгаалах дадлага гүйцэтгүүлж, орчин үеийн дайн байлдааны туршлага сургамжид нийцүүлэн явуулав. Жигдрэлтийн сургуулийг тасаг, салаа, рот, батальоны бэлтгэл, хоногийн хээрийн сургууль гэсэн үе шаттайгаар зохион байгуулснаараа онцлог юм.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.