Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Нийгэм

ЦЕГ: 378 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүллээ

2024/04/22
Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн долоо хоногт (2024.04.15-аас 04 дүгээр сарын 21-ний өдрүүдэд) 34.902 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад 378 хэргийг хүргүүлсэн байна.
 
Үүнээс: Хүний амьд явах эрхийн эсрэг 2, Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 177, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 8, Өмчлөх эрхийн эсрэг 123, Олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг 13, Хүрээлэн байгаа орчны эсрэг 8, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 43, бусад 4 хэрэг байна.
 
Зөрчлийн шинжтэй 55.019 үйлдэлд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, 54.941 зөрчлийг шийдвэрлэсэн байна.
 
Нийт шийдвэрлэсэн зөрчлийн 54.199 зөрчлийг эрх бүхий албан тушаалтнаас буюу цагдаагийн алба хаагч шийдвэр гаргаж, 742 зөрчлийг шүүхээр шийдвэрлүүлсэн байна.
 
Үүнээс: Олон нийтийн газарт зүй бусаар биеэ авч явах 2373, Танхайрах 145, Хүний биед халдах 377, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих 213, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих 48.379, бусад 3454 зөрчил байна.
 
Эдгээрээс хүүхдийн эрхийг зөрчсөн 80 иргэнд 24.000.000 төгрөгийн торгуулийн шийтгэл оногдуулж, удаа дараа гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 213 иргэнийг шүүхээр 7-30 хоног баривчлуулах саналыг хүргүүлж, шийдвэрлүүлжээ.
 
Цагдаагийн байгууллагаас өнгөрөгч 7 хоногт эрэн сурвалжлалтын чиглэлээр оргодол 4, гэмт хэрэгт сэрдэгдсэн этгээд 5, сураггүй алга болсон хүн 30, шүүхээс даалгасан хүн 9, зөрчил үйлдсэн этгээд 2 хүнийг дэвшилтэт технологи ашиглан олж тогтоосон байна.
Шийдвэрлэсэн хэргээс дурдвал:
 
Эрүүгийн цагдаагийн албанаас "Нэр бүхий этгээдүүд 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр иргэн Б, Ч нарт мөрийтэй тоглоомын сайтад мөнгө өгч тоглуулан улмаар мөнгөө алдсан гэх шалтгаанаар Баянгол, Сүхбаатар, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт зорчих эрхийг нь хязгаарлаж, бие махбодид нь хүч хэрэглэн, хүнийг хууль бусаар хорих зэргээр хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхийн эсрэг үйлдэлд мөрдөн шалгах ажиллагаа явуулан Эрүүгийн хуулийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан, хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад шилжүүлсэн.
 
Цахим хэрэгсэл ашиглан 2024 оны 01 дүгээр сарын 07-оос 2024 оны 01 дүгээр сарын 08-нд шилжих шөнө бусдыг удаа дараа үргэлжилсэн үйлдлээр амь насанд заналхийлсэн агуулга бүхий зурвасыг илгээж, бусдыг заналхийлсэн “Н”-ийн үйлдэлд мөрдөн шалгах ажиллагааг явуулж, Эрүүгийн хуулийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан, хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад шилжүүлсэн.
 
Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг дэвсгэрт 2023 оноос хойш иргэн Б нь тусгай зөвшөөрөлгүйгээр, алт олборлох зорилгоор гол мөрний урсац бүрэлдэх эх, ойн сан бүхий газарт техник, тоног төхөөрөмж ашиглан 35.700 м2 талбайд олборлолт явуулж, 341.038.598 төгрөгийн экологи-эдийн засгийн хохирол учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан, хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад шилжүүлсэн.
Булган аймгийн Сэлэнгэ сумын нутаг дэвсгэрт байх дархан цаазат тусгай газрын хязгаарлалтын бүс нутгийн ойгоос энэ оны 02 дугаар сарын 27-ны өдөр иргэн Т нь бусадтай бүлэглэн хууль бусаар мод бэлтгэж, 18.620.000 төгрөгийн экологи-эдийн засгийн хохирол учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан, мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирлыг нөхөн төлүүлж, хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад шилжүүлсэн.
 
Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутаг дэвсгэрт 2023 оны 07 дугаар сарын 19-ний өдөр иргэн “Ч” нь тусгай зөвшөөрөлгүйгээр, алт олборлох зорилгоор газрын хэвлийд халдаж, 4.141.058 төгрөгийн экологи-эдийн засгийн хохирол учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан, мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирлыг нөхөн төлүүлж, хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад шилжүүлсэн.
Шалгаж шийдвэрлэсэн онцлог зөрчлийн талаарх:
 
Цахим орчинд 2024 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр ерөнхий боловсролын сургуульд сурагчийн биед халдаж буй дүрс бичлэг нийтлэгдсэнтэй холбогдуулан цагдаагийн байгууллагаас гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй үйлдлийг Баян-Өлгий аймгийн цагдаагийн газар бүртгэлд авч, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахад 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Баян-Өлгий аймгийн нутаг дэвсгэрт байх ерөнхий боловсролын сургуулийн багш О нь тус сургуулийн сурагчийн биед халдсан үйлдэл тогтоогдсон тул Зөрчлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйлд заасан шийтгэл оногдуулах саналтай тус аймгийн шүүхэд шилжүүлэн 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр шүүгчийн захирамжаар зөрчилд холбогдогчид 20 цагийн албадан сургалтад хамруулах, 10 хоног баривчлах шийтгэл оногдуулж, шийдвэрлүүлсэн.
 
Нэр бүхий мэдээллийн сайтад 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдөр “Өнөөдөр Бөмбөгөрөөс 4 зам уруудаад алхаж явсан. Энэ хар цамцтай хүн нүүр рүү хашхираад цохисон...” гэх гарчигтай бичлэг нийтлэгдсэнтэй холбогдуулан цагдаагийн байгууллагаас гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй үйлдлийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн газар бүртгэлд авч, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахад иргэн Ч нь хүний биед халдсан, танхайрсан үйлдэл тогтоогдсон тул зөрчилд холбогдогчид Зөрчлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйл, 5.3 дугаар зүйлд зааснаар шийтгэл оногдуулах саналтай шүүхэд шилжүүлж, 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр шүүгчийн захирамжаар 100 нэгжээр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн.
 
Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуульд заасан мэдээлэл нээлттэй, ил тод, үнэн зөв байх, бодитой мэдээллээр хангах үндсэн зарчмын дагуу гэмт хэргийн мөрдөн шалгах ажиллагааны талаарх мэдээллийг Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг чанд баримтлан товч байдлаар олон нийтэд мэдээлж байгаа болно.

Холбоотой мэдээ

​Он гарснаас хойш 45.2 мянган суудлын автомашин импортолжээ
​Инфляц ингэж өслөө, Сангийн бодлого байрандаа...
Нийслэлийн есөн дүүрэгт нөөцийн махны өргөтгөсөн худалдаа болно

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Мэргэшсэн сувилагчаас 956 мэс заслын чиглэлээр ажиллаж байна
Говийн бүсийн Зөвлөлийн Анхдугаар хуралдаан үргэлжилж байна
Астанагийн их дуулгаас жүдочид гурван хүрэл медаль хүртжээ
АТГ: Эрүүгийн 893 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав
“Байр түрээсэлнэ” гэх зар байршуулж, иргэдийг залилжээ
Сувилагчдын тоог нэмэх, мэргэшүүлэх, мэргэжлийнх нь үнэ цэнийг таниулахад онцгой анхаарах шаардлагатай
Арваас дээш жилийн насжилттай, экспортын өмнөх техник хяналтын үзлэгт хамрагдаагүй тээврийн хэрэгсэлд хотын дугаар олгохгүй
​Зөвлөлтийн үед хөөргөсөн сансрын хөлөг дэлхийд уналаа
​Канадын компани Монголд цагаан туглаганы төсөл хэрэгжүүлэхээр судалж байна
Улсын заан Б.Бат-Өлзий бөхчүүдийн чансааг тэргүүлж байна
Аюулт үзэгдэл, ослын 117 удаагийн дуудлагаар ажиллаж, 157 иргэний амь насыг авран хамгааллаа
​Талибууд шатрыг бүр мөсөн хориглолоо
Хилийн боомтуудыг харилцан уялдаатай хөгжүүлэх “Замын зураглал”-ыг ОХУ-тай хамтран боловсруулна
Монгол хэл бичгийн шалгалтад 121 нь шалгуулагч 800 оноо авчээ
Өнөөдөр хуралдах УИХ-ын намын бүлэг, ажлын хэсгүүд

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2025 он