
“Малын генетик нөөцийн тухай хууль” хэрэгжиж эхэлснээр малыг үл давтагдах хувийн дугаар бүхий ялган тэмдэглэх хэрэгслээр бүртгэлжүүлж, мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх, хяналт тавих тогтолцоо бүрдсэн.
Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын хүрээнд Tөвийн бүсийг “Хөдөө аж ахуйн төрөлжсөн, аж үйлдвэрийн дэд бүс болгон зарласан байдаг. Үүнтэй холбогдуулан Улаанбаатар хот, Дархан-Уул, Булган, Орхон, Сэлэнгэ, Төв, Хөвсгөл аймгийн сум, дүүрэгт Өндөр ашиг шимт цэвэр үүлдрийн болон сайжруулсан үхэр өсгөн үржүүлж буй иргэн, аж ахуй нэгжүүдийн мал сүргийг бүртгэлд хамруулах ажлыг зохион байгуулж эхлээд байна.
Үхэр сүргийг ялган тэмдэгжүүлснээр гарал үүсэл тодорхой эрүүл баталгаатай мал, мах, сүүг зах зээлд борлуулах, малын гаралтай түүхий эд бүтээгдэхүүнийг мөрдөн мөшгих, ард иргэдийг өндөр чанартай хүнсээр хангах боломж бүрдэнэ.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.