Сэтгэгдэл 0

2025-2026 оны хичээлийн жилд Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл өнөөдрөөс эхэлж байна. Боловсролын ерөнхий газрын мэдээлснээр И-Монголиа системээр ирэх сарын 26-ныг дуустал 14 хоногийн хугацаанд бүртгэнэ.
Нэгдүгээр ангийн элсэлтэд эцэг, эхчүүд хүүхдээ бүртгүүлэхдээ:
- Өөрийн болон хүүхдийнхээ хаягийн бүртгэл, мэдээллийг нягталж, баталгаажуулсан байх,
- Шилжилт хөдөлгөөнийг наймдугаар сарын 5-наас өдрөөс өмнө баталгаажуулсан байх, (хуурамч шилжилт хөдөлгөөн, түрээсийн гэрээ хийхийг хориглоно)
- 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс арванхоёрдугаар сарын 31-ний хооронд төрсөн зургаан настай хүүхэд нэгдүгээр ангийн цахим бүртгэлд хамрагдана.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.