Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Нийгэм

СЕХ: Улс төрийн 27 нам хуулийн хугацаанд тайлангаа ирүүллээ

2025/08/01
Улс төрийн намын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т “Намын санхүүгийн хагас жилийн тайланг жил бүрийн 07 дугаар сарын 20-ны өдрийн дотор, жилийн эцсийн тайланг дараа оны 02 дугаар сарын 10-ны өдрийн дотор сонгуулийн төв байгууллагад хүргүүлнэ” гэж заасан.
Хуулийн хэрэгжилтийг хангуулах үүднээс Сонгуулийн ерөнхий хорооноос улс төрийн намуудад 2025 оны 6 дугаар сарын 26-ны өдөр албан бичиг хүргүүлж, санхүүгийн тайланг нь хүлээн авав.

Улсын дээд шүүхэд бүртгэлтэй 37 намаас 2025 оны хагас жилийн санхүүгийн тайлангаа 27 нам хуулийн хугацаанд ирүүлж, Үнэн ба зөв нам хоцроож буюу 7 дугаар сарын 24-ны өдөр ирүүллээ. Харин Монголын либерал нам, Бүгд найрамдах нам, Монголын эмэгтэйчүүдийн үндэсний нэгдсэн нам, Монголын ардчилсан хөдөлгөөний нам, Хамуг Монголын хөдөлмөрийн нам, Тусгаар тогтнол, Эв нэгдлийн нам, Монгол шинэчлэлт нам, Зүй ёс нам, Ардчилал шинэчлэлийн нам зэрэг 9 нам санхүүгийн тайлангаа ирүүлсэнгүй.
Улс төрийн намын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.2 дахь хэсэгт “энэ хуулийн 37.2-т заасан үүргээ зөрчин хоёр жил дараалан санхүүгийн тайлангаа сонгуулийн төв байгууллагад хүргүүлээгүй” бол Улсын дээд шүүх сонгуулийн төв байгууллагаас ирүүлсэн мэдээлэлд үндэслэн намыг идэвхгүйд тооцох тухай шийдвэрийг гаргахаар заасан. 2024 оны жилийн эцэс, 2025 оны хагас жилийн тайлангаа Монголын либерал нам, Монголын эмэгтэйчүүдийн үндэсний нэгдсэн нам, Хамуг Монголын хөдөлмөрийн нам, Тусгаар тогтнол, Эв нэгдлийн нам, Монгол шинэчлэлт нам, Зүй ёс нам, Ардчилал шинэчлэлийн нам зэрэг 7 нам ирүүлээгүй байна гэж Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий хорооноос мэдээллээ.

Холбоотой мэдээ

“Тогтоолд нэмэлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг баталлаа
Импортын хуванцар, хөнгөн цагаан цонх, шил, шилэн фасадын барааны бичиглэл, ангиллын хэмжих нэгжийг өөрчлөв
Хээрийн 7 түймэр бүртгэгдэж, нэг түймрийг бүрэн унтраалаа

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

“Тогтоолд нэмэлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг баталлаа
Импортын хуванцар, хөнгөн цагаан цонх, шил, шилэн фасадын барааны бичиглэл, ангиллын хэмжих нэгжийг өөрчлөв
Хээрийн 7 түймэр бүртгэгдэж, нэг түймрийг бүрэн унтраалаа
Монгол Улсад "Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулах нэгдсэн төв" ашиглалтад орлоо
Чингүнжавын гудамжийг тохижууллаа
ОХУ-аас дизель түлшийг хөнгөлөлттэй үнээр, эсвэл хөнгөлөлттэй нөхцөлөөр худалдан авах хүсэлтээ илэрхийллээ
ЗХУТ: Өнөөдрөөс скүүтер, мопед явган хүний замаар зорчихгүй
Тэтгэвэр нэмэхийг шаардсан ахмадуудын төлөөллийг хүлээн авч уулзлаа
“Есөншанд” ХХК “Хүнсний хувьсгал”-ын дүнд дүүргийнхээ зах зээлийн 50 хувийг хангадаг болно
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Багануур” ХК-ийн хамт олонд талархал илэрхийллээ
"Эрдэнэс Таван Толгой" ХК мэдээллийн аюулгүй байдлын олон улсын ISO 27001:2022 стандартыг амжилттай нэвтрүүлж байна
ХАСУМ-ийг бүрэн цахим хэлбэрт шилжүүлснээр жил бүр 100 гаруй сая төгрөгийн урсгал зардлыг хэмнэнэ
Мөсний зузаан 5-20 см нимгэрчээ
“Ногоон автобусны” гэх хэрэг Улсын дээд шүүхэд хянагдаж байна
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он