Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Нийгэм

Туулын хурдны зам барих тендерт “ХаоЮань групп” ХХК шалгарч, бүтээн байгуулалтын ажлыг ирэх долоо хоногт эхлүүлнэ

2025/07/23

Улаанбаатар хотын авто замын сүлжээг өргөтгөн хөгжүүлж, түгжрэлийг бууруулах гол төслийн нэг нь Туулын хурдны зам.

Тус хурдны замыг барих гүйцэтгэгчийг шалгаруулах олон улсын нээлттэй тендерт Хонгконгийн “ХаоЮань групп” ХХК шалгарч, бүтээн байгуулалтын ажлаа ирэх долоо хоногт эхлүүлэхээр боллоо.

Туулын хурдны зам нь хотын зүүн талд Баянзүрхийн товчоо, Улаанбаатар-Налайх чиглэлийн авто замаас Баруун аймаг руу салдаг аюулгүйн тойрог хүртэл Улаанбаатар хотын урдуур буюу Богд уулын энгэрээр зургаан эгнээ 32 километр урт үргэлжилнэ. Олон улсын экспресс зам буюу гэрлэн дохиогүй үргэлжилж, зорчигч нийт 32 км замыг зогсолтгүй туулах онцлогтой Монгол Улсад анх удаа хэрэгжиж байгаа цогц авто замын төсөл юм. Туулын хурдны замын ажлын хүрээнд 9.8 км урт гүүр, 190 урт метр туннель, долоон байршилд хоёр түвшний огтлолцол бүхий “Exit” уулзвар барьж, Улаанбаатар хотыг тойрсон тойрог замын сүлжээг бий болгоно.

Замын хөдөлгөөний дундаж хурдыг 14 орчим хувиар нэмэгдүүлж, Шинэ тойрог авто замтай холбогдсоноор Улаанбаатар хотын түгжрэлийг 50 орчим хувиар бууруулах тооцоо, судалгаатай. Туулын хурдны зам баригдсанаар Нисэх, Яармаг чиглэлийн болон хотын төвийн авто замын ачааллыг бууруулж, замын хөдөлгөөний үр ашгийг дээшлүүлээд зогсохгүй хот, улсын эдийн засгийн өсөлтийг дэмжих, иргэдийн цаг хугацааг хэмнэх, орчин үеийн стандарт бүхий авто замын сүлжээг хөгжүүлэхэд өндөр ач холбогдолтой.

Туулын хурдны замын Яармагийн гүүрийн баруун хэсэг дэх орох гарах хэсэг нь төв замтай холбогдох замаар хотын төвийн замын ачааллыг тэнцвэржүүлнэ. ТЭЦ-4 болон Наадамчдын гүүр, нэгдүгээр тойрог зам, Сонсголонгийн зам, Авто худалдааны цогцолбортой холбогдох хэсгүүд нь хотоос орж, гарах урсгалыг зохицуулах бөгөөд энэ нь төвийн бүсийн ачааллыг ч хуваалцах ТЭЗҮ-ийн хувьд боловсронгуй бэлтгэгдсэн олон улсын хэмжээний төсөл юм.

Туулын хурдны замыг барих гүйцэтгэгчээр шалгарсан “ХаоЮань групп” ХХК нь 2008 онд Хонконгт бүртгэгдсэн бөгөөд инженер, худалдаа, ложистик, эрчим хүч, ашигт малтмал, хөдөө аж ахуй, авто зам зэрэг олон салбарыг хамарсан олон улсын төрөлжсөн групп компани. Мөн олон улсад төмөр замын зураг төсөл, хайгуул, барилгын ерөнхий гүйцэтгэгчээр ажилласан туршлагатай цорын ганц Хонконгийн хувийн компани юм. Африк, Европ, Ази, Ойрхи Дорнодын улсуудад 10 гаруй салбар компанитай. Олон улсын инженерийн салбарт төлөвлөлт, зураг төсөл, барилгын ажлын болон төслийн удирдлагын тэргүүлэх чадвартай. Дотоод, гадаадын олон компани, банк, даатгалын байгууллагатай урт хугацааны тогтвортой хамтын ажиллагаа тогтоосон бөгөөд жилд 2 тэрбум ам.долларын үйлдвэрлэлийн хүчин чадалтай. Малайз, Ангол, Этиоп, Серби, Казахстан, Хятад, Хонконгт дэд бүтцийн тэр дундаа хурдны зам барилгын томоохон хэмжээний төслүүд хэрэгжүүлж байсан туршлагатай. Тухайлбал,

  • Ангол улс Мозамбикийн төмөр замын төсөл
  • Ангол улс Луандагийн олон улсын шинэ нисэх онгоцны буудлын төмөр замын салбар шугам ба шугамын дагуух таван нэгдсэн төв станцын төсөл
  • Сербийн 253 км хурдны зам
  • Сербийн E763 хурдны зам
  • Серби-Унгар-Сербийн төмөр замын төсөл
  • Казахстан Кама хурдны замын төсөл
  • Малайзын KKIP баталгаат орон сууцны төсөл
  • Ангол улсын Онджива хотын усан хангамжийн төсөл
  • Малайз улс Ногоон Юй байгаль орчныг хамгаалах технологи бүхий аюултай хог хаягдлыг боловсруулах иж бүрэн үйлдвэрийн төсөл зэргийг хэрэгжүүлсэн туршлагатай компани юм.

Холбоотой мэдээ

Кибер орчинд хууль бусаар халдсан хэргийг шүүхэд шилжүүллээ
Сар шинийн баярыг угтсан бүх нийтийн их цэвэрлэгээгээр 2514.5 тонн хог хаягдлыг цэвэрлэлээ
Ардын багш Д.Сэрээтэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Кибер орчинд хууль бусаар халдсан хэргийг шүүхэд шилжүүллээ
Сар шинийн баярыг угтсан бүх нийтийн их цэвэрлэгээгээр 2514.5 тонн хог хаягдлыг цэвэрлэлээ
Ардын багш Д.Сэрээтэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
ЦЕГ: Өнгөрсөн долоо хоногт 45,800 хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг явуулжээ
Авто худалдааны төвийн "Нээлттэй хаалганы өдөрлөг" энэ сарын 6-16-ны өдрүүдэд болж байна
Сар шинийн баяраар Урт цагааны далд зогсоолоор иргэд үнэ төлбөргүй үйлчлүүлнэ
Сар шинийн өдрүүдэд инженер хангамжийн болон нутгийн захиргааны 12 байгууллага бэлэн байдалд ажиллана
“Манай зогсоол танд нээлттэй” уриалгыг дэмжин хамтран ажиллахыг уриалж байна
Сар шинийн баярт зориулсан хүчит бөхийн барилдаан өнөөдөр эхэлнэ
“Амар байна уу 2026” үзэсгэлэн худалдаагаар 52.5 тэрбум төгрөгийн мөнгөн урсгалыг эх орондоо үлдээлээ
Сар шинээр зах худалдааны төвүүдийн ажиллах цагийн хуваарь
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хэнтий аймагт ажиллалаа
Дарханы “ДЦС -2” төслийн тооцооллыг цэгцлэх үүрэг өглөө
Хөрөнгийн зах зээлийн оролцогчдын зардал буурах нөхцөл бүрдлээ
Боловсрол, шинжлэх ухааны дэд хорооны дарга, гишүүд шинжлэх ухааны байгууллагуудын үйл ажиллагаатай танилцлаа

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он