
Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2025 оны 7 дугаар сарын 7-18-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 508 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалган, 432 мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ. Одоогоор ажиллагаанд 76 нэр дэвшигчийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна.
Өнгөрсөн долоо хоногт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 48 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 21 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэлээ.
Иргэдээс ирүүлсэн гомдол, мэдээллийн дагуу 5 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шалгав.
Авлига, ашиг сонирхлын зөрчлийн эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулж хариуцлага тооцуулахаар Дорнод аймгийн Шүүхийн Тамгын газар, Хөдөө аж ахуйн их сургуульд тус тус албан бичиг хүргүүллээ гэж АТГ-аас мэдээллээ.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.