Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Нийгэм ,Нийслэл

Зөвшөөрөлгүй терраса барьсан зөрчлийг арилгуулж байна

2025/07/19

Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, “Central Park Office”-ийн 1-р давхарт байрлах Segafredo Zanetti Espresso нь нийтийн эзэмшлийн зам, талбайд зөвшөөрөлгүй терраса барьсан зөрчлийг арилгуулж байна.

Тодруулбал, зөрчлийг арилгуулахаар НХШГ-аас долоодугаар сарын 8-нд газрыг чөлөөлөх тухай хугацаатай мэдэгдэл өгсөн байна.

Уг асуудалтай холбогдуулан нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Т.Даваадалай болон холбогдох албаныхан тус байршилд ажиллалаа. 

Зөрчлийн талаар нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Т.Даваадалай “Хүмүүсийн мэддэгээр Баянгол зочид буудлын хойд талын автобусны буудлын дэргэдэх явган хүний гарц нь хамгийн ачаалал ихтэй гарцуудын нэг. Гэвч Segafredo Zanetti Espresso нь зөвшөөрөлгүйгээр нийтийн эзэмшлийн зам, талбайд 4-7 метр урт терраса барьсан. Энэ мэт зарим байгууллагууд үүдэндээ зөвшөөрөлгүйгээр терраса барьж, удаах жилээс нь хашлага хийдэг. Цаашлаад өргөтгөл барьж нийтийн эзэмшлийн талбайг хумьсны улмаас явган хүн зорчих боломжгүйд хүрдэг. Ийнхүү явган хүний замыг өргөтгөх зорилгоор ногоон байгууламжийн талбайг багасгах тохиолдол гардаг зэрэг дам нөлөөлөл ихтэй. Иймээс иргэн, аж ахуйн нэгж байгууллагууддаа энэ төрлийн зөрчлийг гаргахгүй байхыг уриалж байна. Мөн цаашид зөвшөөрөлгүйгээр нийтийн эдэлбэр газар дээр барилга, байгууламж барьсан зөрчлийг үе шаттай арилгаж, хориглоно” гэв. 

Мөн энэ төрлийн зөрчлийг арилгуулаад зогсохгүй нийтийн эзэмшлийн талбайн нөхөн сэргээлтийг хийлгэх хэрэгтэй. Нийтийн эдэлбэр газар нь олон нийтийн эрх ашгийг хангасан эзэмшил байх ёстой болохоос биш хэн нэгний бизнесээ өргөжүүлэх гэсэн зөвшөөрөлгүй үйлдэл байж болохгүй гэдгийг тэрбээр хэлж байлаа.

Холбоотой мэдээ

Жолооч та өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндийг хамгаалж, замын хөдөлгөөнд анхаарал болгоомжтой оролцоно уу
Хүүхэд мориноос унаж амиа алдсан хэрэгт уяач Я.Цогбадрахыг буруутган ял оноож, 99 сая төгрөг гаргуулахаар боллоо
ТАНИЛЦ: Улсын бүртгэлээс хасаж буй компаниудын нэрс

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

ТАНИЛЦ: Улсын бүртгэлээс хасаж буй компаниудын нэрс
Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдааныг хойшлууллаа
ТӨСӨВ: Оюутолгойгоос аваагүй ногдол ашгийг зарцуулах гэж байсан сайд нарын багцаас хасагдах дүн
“Хүүхэд хамгаалал–хууль хэрэглээ” гарын авлага гаргалаа
Цас орж, цасан шуурга шуурна
Улсын хэмжээнд 5 хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна
Хүүхэд мориноос унаж амиа алдсан хэрэгт уяач Я.Цогбадрахыг буруутган ял оноож, 99 сая төгрөг гаргуулахаар боллоо
Жолооч та өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндийг хамгаалж, замын хөдөлгөөнд анхаарал болгоомжтой оролцоно уу
Солонгос дахь гадаад оюутнуудын тоо өссөн нь их сургуулиудын өмнө шинэ сорилт болж байна
“Хавдрын эсрэг аян-2026” Өмнөговь аймагт үргэлжилж байна
Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ
Ажилгүйдлийн тэтгэмж авагчдын тоо 20 хувиар нэмэгджээ
Ган үйлдвэрлэлийн цогцолбор төслийн хөрөнгө оруулагчийг сонгон шалгаруулах үнэлгээний хоёрдугаар шатны хуралдаан боллоо
Улсын хэмжээнд баавгайтай холбоотой 8 дуудлага мэдээлэл бүртгэгджээ
Улсын нэгдүгээр төв эмнэлэг зүрхний эмийн ачаалалтай SPECT/CT шинжилгээг Монгол Улсад нэвтрүүлжээ

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он