Сэтгэгдэл 0
Дугуйн болон явган замын ажлыг байгалийн чулуун хавтангаар шинэчлэн засаж байна

Авто замын түгжрэлийг бууруулах хүрээнд иргэдийн зорчих хэсэгт дугуйн замын нэмэлт эгнээ байгуулах судалгаа хийж байгаа бөгөөд зарим байршлуудад дугуйн нэмэлт эгнээг хийгээд эхэлжээ.
Ингэснээр иргэд дугуй болон хоёр дугуйт тээврийн хэрэгслээр аюулгүй зорчих нөхцөл бүрдэж байгаа юм.
Мөн 15 байршилд 59.6 км урт, 215,397м2 бүхий талбайг байгалийн чулуун хавтангаар шинэчилж, явган хүний замыг сайжруулах ажил эхэлжээ. Байршлаас дурдвал, Энхтайваны өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөө, Олимпийн гудамж, Их, Бага тойруугийн болон Сүхбаатар талбайн хэсгийн явган хүний зам талбайг байгалийн боржин чулуун хавтангаар хучиж байна.
Ингэснээр бороо, цас, өвөл зунаас үл хамаарч иргэд халтирч, гулгахгүй байх давуу талтай гэв.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.