Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Нийгэм

Дэд төвүүдийг хөгжүүлж, төвлөрлийг сааруулснаар агаарын бохирдол, түгжрэлийг бууруулна гэж тооцож байна

2024/04/19

Нийслэлийн ИТХ-аас өгсөн үүргийн дагуу Агаар, орчны бохирдлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээний талаарх танилцуулгыг  Нийслэлийн Засаг даргын О.Номинчимэг хийлээ.  Агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд 100 кВт-аас дээш хүчин чадалтай халаалтын зуухнуудыг шинэчлэх ажлыг нийслэлийн хэмжээнд зохион байгуулж байгаа. Цаашид улсын байгууллагын 20 байршлын 64 зуухыг шинэчлэхэд 12.8 тэрбум төгрөгийн санхүүжилтийг шийдвэрлэх шаардлагатай. Түлшний чанараас шалтгаалан автомашинаас ялгарах утаа нь агаарын бохирдолд нөлөөтэй байгаа учир хүхрийн агууламж багатай Евро-5 стандартын шатахууны хэрэглээг нэмэгдүүлнэ гэлээ.  Харин хог хаягдлын менежментийг сайжруулах ажлын хүрээнд Нарангийн энгэр, Цагаан давааны төвлөрсөн хог хаягдал ангилан ялгах, багцлах үйлдвэр, Морингийн давааны төвлөрсөн хогийн цэгт барилгын хог хаягдлыг бутлах үйлдвэрийг энэ  оны 3 дугаар улиралд ашиглалтад оруулна гэв. Ингэснээр 2026 онд нийт хог хаягдлын 30 хувийг дахин боловсруулж, 20.4 хувийг сэргээн ашиглаж эрчим хүч гаргаж, дарж булах хогны хэмжээг 51.4 хувиар бууруулах нөхцөл бүрдэх аж. Орон сууцжуулах төслийг хэрэгжүүлэхэд дэд бүтцийн эх үүсвэр хүртээмжгүй, цахилгаан хангамжийн хүчин чадал хэтэрсэн байдалтай байна. Эрчим хүчний эх үүсвэрийг нэмэгдүүлэх бодлогын хүрээнд Бөөрөлжүүтийн хүрэн нүүрсний ордыг түшиглэн төр, хувийн хэвшлийн түншлэлээр дулааны цахилгаан станцын төслийг хэрэгжүүлж, 2024 оны 4 дүгээр улиралд ашиглалтад оруулна. Мөн Сэлбэ, Баянхошуу дэд төвд түшиглэн 7 буудал орчмын ачааллыг 30 хувиар, Жанцангийн уулзварын ачааллыг 50 хувиар тус тус бууруулна. Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт хэрэгжүүлсэн жишиг төсөл “Дэд бүтцийн төв”-ийн хүрээнд 201 айл өрхийн янданг буулгаж, авто замын тохижилтын ажлыг шийдвэрлэсэн. Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороонд хэрэгжүүлж буй “Бичил дэд төв” төслийн хүрээнд 206 айл өрхийн янданг буулгаж, 988 тонн нүүрсний хэрэглээг хална. Энэхүү ажлын цэвэр, бохирын шугамын барилга угсралтын ажил хийгдэж байгаа бөгөөд ажлын гүйцэтгэл удаашралтай байна гэлээ.

Хотын гол гудамж замуудыг шинэчилж, дугуйн замыг өргөтгөнө

Мөн түгжрэлийг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлж буй зарим арга хэмжээний талаар танилцууллаа.

2024 онд шинээр 41.7км авто зам, 843 у/м гүүр, өргөтгөн шинэчлэх 19.5км авто замыг ашиглалтад оруулна. Мөн замын хяналтын камерын нэгдсэн ухаалаг систем нэвтрүүлж, 4 байршилд төмөр зам доогуурх авто замын нүхэн гарц барина. Одоогоор 5 шарын төмөр замын гармын баруун талын нүхэн гарцын ажил 68 хувьтай үргэлжилж байна. Геологийн төв лаборатори, Гермес худалдааны төвийн ойролцоох нүхэн гарцын барилга угсралтын ажлыг 04 сарын 20-ны өдөрт багтаан эхлүүлнэ гэж Засаг даргын орлогч О.Номинчимэг хэллээ. Иргэдийн автомашины хэрэглээг бууруулах, дугуйгаар зорчих хэвшлийг дэмжих зорилгоор хотын гол гудамж замуудыг шинэчилж, дугуйн замыг өргөтгөж, цаашид 5 дүүргийн 42 байршлын 3.26 га газрыг нийтийн эдэлбэрт авч явган зам, тохижилт, авто зогсоол хийх аж.

2020-2024 онд нийт 1102 нийтийн тээврээр  парк шинэчлэлт хийсэн. Парк шинэчлэлттэй уялдуулан засвар үйлчилгээ хийх 150 автобусны багтаамжтай гадна зогсоол, 220 автобусны багтаамжтай дулаан зогсоолын барилгыг Хан-Уул дүүрэг, Сонгинохайрхан дүүрэгт энэ ондоо багтаан ашиглалтад оруулна. Мөн 27 сургууль, 48 цэцэрлэг, 7 бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барилгыг 2024 онд ашиглалтад оруулна. Дэд төвүүдийн бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлж, 41,584 айлын орон сууц, дахин төлөвлөлтийн хүрээнд 148,323 айлын орон сууц, гадаадын зээл тусламжийн  хүрээнд 12,719 айлын орон сууцыг барьж байгуулахаар төлөвлөн ажиллаж байна. Дэд төвүүдийг орон сууцжуулснаар агаарын бохирдлыг 22 хувиар, автозамын түгжрэлийг 36,3 хувиар бууруулахаар тооцоолсон. Харин гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төслийн дагуу 148,323 айлын орон сууц, 60 сургууль, 92 цэцэрлэг, 14 эмнэлгийг барьж ашиглалтад оруулахаар төлөвлөсөн бөгөөд 2024 онд 2650 айлын орон сууцыг ашиглалтад оруулна гэв.

 
Эх сурвалж: НИТХ-ын ХМТ 

Холбоотой мэдээ

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 2076 болжээ
Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулах байршлууд
Эмчилгээний хандив, тусламж хүссэн хүүхдүүдийн зургийг ашиглан иргэдээс их хэмжээний мөнгө татан авч байжээ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Эмчилгээний хандив, тусламж хүссэн хүүхдүүдийн зургийг ашиглан иргэдээс их хэмжээний мөнгө татан авч байжээ
Ц.Баатархүү: 2030 он гэхэд Монгол Улсын ДНБ-ийн 1-4%-ийг 5G технологи бүрдүүлнэ
Хээрийн түймэрт урьдчилсан байдлаар 500 га талбай өртсөн байна
Ардчилсан намд нэгдэх тухай ШИНЭ намын хүсэлтийг хэлэлцэж, бүртгэхээс татгалзлаа
Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ
Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 2076 болжээ
Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулах байршлууд
Дадал суманд гарсан хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна
Морингийн даваа чиглэлийн наадамчдын гудамжийг маргаашнаас түр хаана
“Хөгжил ба шинэчлэл” форумыг зохион байгуулж байна
Нийслэл “Улаанбаатар смарт карт” ХХК-ийн 79 хувийн хувьцааг эзэмшиж эхэллээ
Өнөөдрийн байдлаар гурван байршилд явган хүний зам засварын ажил үргэлжилж байна
​“Apple” компанийн үйлдвэр байгуулах боломжит улсаар Монголыг нэрлэв
​БНХАУ-д 10G өргөн зурвасын сүлжээ нэвтэрлээ

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2025 он